• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-30 16:07:19    
Гуан шигийн Гунчэнгийн хєдєє тосгоны намагийн хий ашиглаж байгаа байдал

CRI

    Е Гуйрун бол Гуан Шигийн Гунчэнгийн Яо Yндэстний Єєртєє Засах Сяний Хуан Линсунь тосгоны иргэн юм. Тэрээр сая энэ тосгонд мордож ирэх vе эндэхийн амьдралын ядууг бvv хэл хоол унд бэлгэхэд тvлээ тvлш ч хvрэлцэхгvй байжээ. Тосгоны хvмvvс ууланд гарч тvлээ тvлш хадаж, ойр хавийн уулныхаа хадаж дуусаад хол уулнд єглєє эрт гарвал vдэш орой буцаж ирдэг байлаа. Хадах тутам євс мод ургахаа больж, уул нь халцгайран хувхайрж хур дундас буухгvй ган хуурай болж, vр тарианы ургац нь ирэх тутам хасагдсан байна.

    Тvлэх тvлээгvй болсон байдалд тосгоны иргэн Хуан Гуанлинь 1983 онд намгийн хийг анх хоол унд бэлтгэх, гэрэлтvvлэг зэрэгд ашигласнаар тосгоны иргэд ч тvvнийг дагаж намгийн хийг ашиглах болж, намгийн хий нь тосгон даярт тvгээмэл ашиглагдах болжээ.

    Намгийн хий нь тvлший асуудлыг шийдвэрлэсэн тэдийгvй тосгоны хєгжилд ч єєрчлєлт гаргасан байна. Намгийн хийг ашиглахад мал адгуусны хомог баас их хэрэгцээтэй бєгєєд исгээсэн хомог хvрзэн нь газрын хєрсєнд сайхан органик бордоо болж ургацыг нэмэгдvvлэх болно. Иймээс тосгоны иргэд гахай, мал олон тэжээж, намгийн хийд ашигласан хомог хєрзєнг тариан газраа ашиглах болсон байна. Тосгоныхан аажмар тэжээн vржvvлэх ажил тєрєл эрхлэж, тэжээн vржvvлэх ажил тєрєл нь намгийн хийд тvvхий материал ханган, намгийн хийд ашигласан зvйлээ vр тариан ашиглэх болж, экологийн хєдєє аж ахуйн хэлбэрийг буй бологсон байна. Хэдэн жилийн дараа, Хуан Линсунь тосгоны ууланд нь мод євс хєхрєн ногоороод орчин ахуй нь сайжран vр тарианы ургац нь нэмэгдсэн байна.

    Єнєє Хуан Линсунь тосгоны эргэн тойронд тєрєл бvрийн жимс жимсгэний хvрээлэнтэй болж, айл єрх болгоны гаднаас жимс жимсгэнэ ачиж тээсэн тэрэг унаа гадна газар борлуулахаар гарна. Єнєє тосгоны иргэд сяний холбогдох салбар болон мэрэгжилтний заан жолоодлого доор жимс жимсгэнэ тарьж ургуулах, жагас жарахай тэжээн vржvvлэх зэрэг экологийн хєдєє аж ахуйнг хєгжvvлснээр эдийн засаг тvргэн хєгжиж, жилийн хvн тутамын цэвэр орлог 3500 юаньд хvрсэн байна гэж тосгоны дарга Хуан Гуан Хуа сурвалжлагчид танилцуулж байлаа.

    Е Гуйрунгийнх єнєє гурван давхар байшинтай. Намгийн хий ашиглаж байгаагаас єрєє, гал тогооны єрєє нь гял цэл цэвэр. Єнгєрсєнд бид энэ газар усан тутрага тарьж, ургац бага, орлог ч бага байсан. Єнєє бид зvрж зэрэг жимс тарих болсноор жилд 3000—5000 килогерм ургац хураана. килогерм бvрийг єнєєгийн зах зээлийн ханш 90 жаогоо \мєнгє\ бодоход зєвхєн жимс жимсгэний цэвэр орлог 2700 гаруй юаньд хvрнэ гэж Е Гуйрун танилцуулж байлаа.

    Хуан ЛинСунь тосгоны экологийн хєдєє аж ахуйн хєгжvvлэн чинээлэгжсэн зам бол бvх Гун Чэн сяний єєрчлєлтийн нийтлэг жишээ болно. Энэ нь адил бус хєгжлийн замын адил бус vр дvнг харуулсан байна. Єнгєрсєнд бид зєвхєн vр тарианы vйлдвэрлэлийг чухалчилж єєр зvйлийг хєгжvvлэхгvй байснаас экологи эвдэгдэж эдийн засгийн хєгжлийг боогдуулж байсан. Єнєє бид бvх сяний хэмжээнд экологийн хєдєє аж ахуйг хєгжvvлснээр эдийн засаг байгаль орчин зохицонгуй хєгжсєн байна. Энэ бол шинжлэх ухааны vндэслэлтэй хєгжих зам мєн гэж Гун Чэн сяний намын хорооны дарга Жян Хун хэллээ. /Урангоо орчуулав./