Хvн тєрєлхтєнд долоон зvйлийн ой билэгтэй байдгийг судалгаанд харуулсан байна. Энэ 7 зvйлийн ой билгийг єдєр тутмын амьдрал дунд хvvхдийн бие дээрээс олж мэддэг болохоор эцэг эх бологсод энэ талаар анхаарал тавьж, хvvхдэд туслан хамгийн далд чадавхийг нь хєгжvvлэх хэрэгтэй.
Хэлний хєгжлийн ой билиг, санамж Хvvхэд ердєє их ярих дуртай бєгєєд єєрийгєє илрvvлэх чадавхи маш сайн байвал тэр нь даруй хэлний хєгжил сайтай хvvхэд болно. Иймээс тvvний биенд илрэх онцгой чанар бол хэл амандаа хурц, ухаан чадвар маш сайн байдаг болохоор аав ээж бологсод хvvхдийгээ илтгэх чадварыг анхаарч, энэ талын хvмvvжлийг илvv хийх нь ашигтай байж мэднэ.
Харааны мэдрэлийн ой санамж Зарим хvvхэд уран зургийн талаар онцгой авьяастай, маш илэрхий байдаг. Энэ нь даруй хvvхдийн сэрэл мэдрэл маш хурц сэргэг байхыг хэлж байгаа болохоор эцэг эхчvvд хvvхдийгээ уран зургийн талаарх авьяасыг илvv анхаарч, энэ талыг хєгжvvлбэл сайн юм.
Хєдєлгєєн байдал Зарим хvvхдийн биеийн тамир спортын бvтэмж нь сайн байдаг, гар хєлийн хєдєлгєєн нь маш сайн байвал ирээдvйд нэлээд сайн тамирчин буюу бvжигчин болох боломжтой байдаг. Иймээс аав ээжvvд хvvхдээ системтэй хєдєлгєєн буюу бvжгийн дасгалжуулахад оролцуулж, єєрийнхєє далд чадварыг гvйцэд хєгжvvлэх нь илvv ашигтай юм.
Дуу хєгжим сонсох, сэрлийн ой билиг Хvvхэд дуу хєгжим сонсох дур сонирхолтой байж, хєгжмийн сэрэл нь маш сэргэг байвал энэ талдаа авьяастай хvvхэд байж мэднэ.
Хvнтэй харилцах ой билиг Харилцааны ой билиг сайтай хvvхэд хvний царайг шинжих, vг яриаг анхаарах, ямар ч хvнтэй харилцаж чаддаг бєгєєд хvн болгонтой ойртож, бага сага юмыг сэтгэлдээ авдаггvй, хэрэг явдлыг хариуцах дуртай, бусдын маргааныг эелvvлэх дуртай бєгєєд дандаа бусдад тусалж явдаг болохоор харилцааны талаар нэлээд давуутай хvvхэд болно.
Єєрийгєє хайн сvвэгчлэх ой билиг Зарим хvvхэд vг ярих дургvй, доторлог зан араншинтай байдаг. Иймэрхvv хvvхэд асуудлыг тунгаан бодохдоо сайн, эргэцvvлэн бодох буюу шинэ vvссэн хэрэг явдлыг хайн сvвэгчлэх дур сонирхолтой байдаг. Ийм ой санамжтай хvvхэд хариуцлагатай сэтгэлгээтэй, єєрийгєє илрvvлэх дургvй, шинэ юм бvхэнд сонирхолтой байдаг болохоор нэн єндєр боловсролыг хvлээн авч чаддаг байна.
Иймээс хvvхдийн ой билгийг олон талаар, єєрийн давуу талд нь зохицуулан хvмvvжvvлэх нь хvvхдийг зєв талаас хvмvvжvvлж чадах бєгєєд хvvхдийн ирээдvйд ч маш ашигтай байдаг юм. Эцэг эхчvvд хvvхдээ хvмvvжvvлэх талаар энэ талыг сайн анхаарч чадвал лавтай амжилт олж чадах юм.
|