• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-31 15:27:02    
Тэжээллэг хvнсний зvйл хvvхдэд ашиггvй

CRI

    Бээжингийн нийслэл хvvхдийг эмчлэх зvйн институтын эрvvл мэндийн тасгийн их эмч Жан Зянжюний зєвлєж байгаагаар, Хvvхдvvдийн єсєн бойжиж байгаа хугацаанд, гол шим тэжээлийн зvйл нь ердийн хvнсний эрvvл ахуй аюулгvй байдал хангасан хоол тэжээл байх хэрэгтэй, зонхилох олонх хvvхдvvд vvнээс зохих шим тэжээлээ шингээн авч чадах болохоор онцгой шим тэжээлтэй бvтээгдэхvvнээр нєхвєрлєх шаардлагагvй юм.

    Хvvхдийн єсєн бойжих явц нь єєрийн хєгжлийн жамтай юм. Зарим хvvхдийн аав ээж нь vр хvvхдээ хатуу чийрэг цэцэн сэргэлэн байлгахын тєлєє мєнгийг харамгvй vрж байж хvvхэддээ хvн орхоодойтой зvгийн бал, бугийн цусан эврийн ханд, хvн орхоодойтой цай зэргийг авч єгдєг байна. Ингэх нь хvvхдийн єсєн бойжход тус болохгvй мєртєє ийм шим тэжээл ихтэй бvтээгдэхvvнийг хамаа намаагvй хэргэлбэл муу уршиг татаж ч болзошгvй юм. Жижээлбэл, хvvхэд урт хугацаагаар зvгийн балд холбогдсон шим тэжээлийн бvтээгдэхvvн хэрэглэвэл, дотоод шvvрэл нь зохицлоо алдах бєгєєд бэлгийн бойжилт нь тvргэн болдог байна, хvн орхоодойтой шим тэжээлтэй зvй идэх юм бол сэргээш идсэн юм шиг байдал илрэх бєгєєд бухимдан бачимдах нойр хулжих зэрэг байдал илэрдэг, зарим нь яст мэлхий, лаг мэлхийн холбогдох тэжээлийн зvйлсийг єгсєнєєс болоод хоол идэх дуршил нь буурч, суулгах буюу баас хатах зэрэг байдал байнга гарч, улмаар євчнийг даамжруулдаг байна.

    Yvнээс гадна, зарим хvvхдvvдийн аав ээж нь хvvхдээ их сургуульд шалгалт єгєх vе тархинд нь тэжээл єгєх Хятад эмийн зvйл идvvлбэл сайн эсхийг лавлан асууж байна, энэ тухай эмч нар идvvлэхгvй юм уу бага єгвэл сайн сайн гэж зєвлєж байна. Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, байнга хэргэлдэг шим тэжээлтэй бvтээгдэхvvний зонхилох олонход нь Хятад эмийн найрлага агуулагдаж байдаг, энэ нь унтах нойр, мэдэрлийг зохицуулах талаар охор хугацаанд зохих vр ашигтай юм. Гэвч дийлэх хvмvvс унтах нойртой болоод биеийн ядаргаа нь тайлагдаж, адгаж бачимдах сэтгэл нь тайвшраад ирдэг байна.

    Yнэндээ Хятад эмтэй шим тэжээлийн зvйл идэх нь шалгалтын хир хэмжээг дээшлvvлж, оюун ухааныг нь ч нэмэгдvvлж чадахгvй юм. Сурлага яаралтай болж, шалгалт ойртоод ирхээр сурагчид итгэл тєгєлдєр биш болж мэдэх юм, vvнийг зєвхєн шим тэжээлийн зvйлээр зохицуулж болохгvй юм. Хамгийн гол нь хvvхдvvдийн аав ээж нь хvvхдvvддээ хvнсний эрvvл ахуйн аюулгvй байдал хангасан эер єегтєй хоол идvvлж, зvй зохистой унтуулж амруулж, зохих биеийн тамир спортын ажиллагаанд оролцуулж байх хэрэгтэй юм, энэ нь зєвхєн уураг тархинд нь шим тэжээл нєхєнє гэж янз бvрийн юм идvvлж уулгаж байснаас илvv vр ашигтай юм.