• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-05-31 15:33:11    
Хятадын Тєвийн Yндэстний Дуу Бvжгийн Чуулга

CRI

    Хятадын Тєвийн Yндэстний Дуу Бvжгийн Чуулга бол Хятадын vндэстний цєєнхийн тоглох урлагийн vндэсний хэмжээний цорын ганц дуу бvжгийн чуулга юм. Уг чуулга нь 1952 оны 9-р сард байгуулагджээ. Фэй Сяотун, У Сяобан, Бянь Зюнь, Лю Тешань, Зян Давэй, Фу Шэнсун нарын зэрэг хvмvvс чуулгын даргаар ажиллаж єнгєрсєн юм. Одоо уг чуулгын даргаар Юе Гуйхун, Ли Юйминь ажиллаж байна.

    Тєвийн Yндэстний Дуу Бvжгийн Чуулга нь vндэстний цєєнхийн соёол урлагийг євлєн залгамжилж хєгжvvлэхээр зорилгоо болгож, Хятадын орон нутгуудаар аялан тоглолт хийж, vндэстнvvдийн ард тvмний магтаал сайшаалыг хvлээсэн юм. Yvний зэрэгцээ, Хятадын ард тvмний найрсаг элчийн хувиар, Хятадын vндэстний цєєнхийн цайлгаан сайхан санаа сэтгэлгээг дэлхийн 100 гаруй улс орон, газар нутагт уламжлан, vндэстний євєрмєц онцлог бvхий урлагийн хэв намбаа тvвшнээрээ олон улсын тавцанд маш их нэр хvндтэй болсон билээ.

    Тєв Yндэстний Дуу Бvжгийн Чуулга нь одоо Монгол, Хотон, Мяо, Жуан, Манж, Тvвд, И, Солонгос, Уйгар, Хань зэрэг 36 vндэстний 300 гаруй тоглогчтой. 40 гаруй жилд уг чуулга нь дуу бvжиг, хєгжмийн єндєр мэргэшилтэй авьяслаг тоглогчдыг vлэмжхэн хvмvvжvvлэн гаргасан юм. Аль эрт 50, 60-аад оны vед У Сяобан, Зя Зогуан, Ху Сунхуа нарын зэрэг нэрт уран бvтээлчид бvх Хятадад алдар нэрээ дуурсуулж явсан билээ. Уг чуулгынхны дуулсан найрал дуу—"Алсын зочин та нар маань морилон саатаарай" нь дэлхийн залуучуудын 6-р наадам дээр алтан медаль хvртжээ. 80-аад он гарснаас нааш, Зян Давэй, Дэдмаа, Ян Липин, Лхасvрэн, Фан Мин, Тэнгэр, Цюйбиау, Убуликасайм, Юй Лун, Зинь Лунжу, Жан Зипин, Бэй Юйзе, Сюй Сюедун, Рузыамути, Дун Яньзе нарын зэрэг идэр насны нэг бvлэг шилдэг уран бvтээлчид дотоод гадаадын том том тоглолтод орлцож маш сайн амжилтанд хvрсэн байна.

    Тєв Yндэстний Дуу Бvжгийн Чуулгад одоо ажиллаж бий нэрт уран бvтээлчдэд: Зян Давэй (улсын нэгдvгээр зэрэглэлийн тоглогч, гол болох бvлээлд нь "Туурын цэцэг дэлгэрсэн нутагт", "Мандарваа цэцгийн дуу" зэрэг байна), Дэдмаа (улсын нэгдvгээр зэрэглэлийн тоглогч, гол болох бvтээлд нь "Yзэсгэлэнт сайхан миний нутаг" зэрэг бий), Ян Липин (улсын нэгдvгээр зэрэглэлийн тоглогч, гол болох бvтээлд нь "Тогосны сахиус", "Хоёр мод", "Гал" зэрэг бий), Дэнгэр (улсын нэгдvгээр зэрэглэлийн тоглогч, гол болох бvтээлд нь "Монол хvн", "Аав ба би" зэрэг бий) зэрэг хvмvvс байна.
Тєвийн Yндэстний Дуу Бvжгийн Чуулгын тоглосон гол гол тоглолт vзvvлбэрт: бvжгийн хувьд нь "Тал нутгийн реба", "Тогосны сахиус", "Загас барьсан нь", "Лянхуа цэцэг охин", "Галын охид", "Улаан vvл", "Яо vндэстний залуучуудын бvжиг", "Малчин ардын дуу", "Хавар цаг", "Горхийн ус", дуунд нь "Алсын зочид та нар маань морилон саатаарай", "Дарга Мао Зедундээ єргєн барья", "Тавин зургаан vндэстэн, тавин зургаан багц цэцэг", "Монгол хvн", "Хянган даваан дахь миний гэр", "Томборын дуу", хєгжимд нь "Яо vндэстний бvжгийн хєгжим", "Тэнгэр уулын хавар", "Бяцхан Бошао", "Хэнгэргэний сvнс" зэрэг бий.
О.Дармбазар орочуулав