Энэ оны 5-р сарын 15-нд Хятадын билгийн улиралын 4-р сарын 8 тохиосон юм. Энэ єдєр нь Хятадын баруун ємнєд нутгийн Гvй жєv мужийн Гvй ян хотын Мяо, Бv и, Дvн, Яо зэрэг vндэстний цєєнхvvдийн уламжлалт баяр юм. Тухайн орон нутгийнхан жил болгоны энэ єдєр єргєн их наадам зохион явуулдаг юм. Энэ жилийн наадам нь vндэстний соёлоо залгамжилж хамгаалахаар гол агуулгаа болгосон байна.
5-р сарын 15-ны єдєр буюу билгийн улиралын 4-р сарын 8-ны єдєр Гvй ян хотноо баярын уур амьсгалаар бялхаж, vндэстний цєєнхvvдийн биеийн тамирын уламжлалт наадам болсны зэрэгцээ бас vндэстний дуу бvжгийн хот дотор тойрон тоглох арга хэмжээ зохиогдсон байлаа. Тус наадамд Гvй ян хотын 10 тойрог, хот, сяний 52 vндэстний цєєнхийн тамирчид оролцсон байна.
Одоо та бvхний сонсч байгаа бол Гvй ян хотын тєвт болсон vэдэстний цєєнхийн дуу бvжгийн концертын бичлэг болно. Сурвалжлагч хєгжилдэн баясалцах хvмvvсийн дундуур сvлжин явж хэдэн хvнээс ярилцлага авсан байна.
А: Бид бол Мяо vндэстэн. Єнєєдєр бид Мяочуудын 4-р сарын 8-ны баяраа тэмдэглэж байна.
Б: 4-р сарын 8 чинь Мяочууд Бv и-чуудын нийтийнх нь баярын єдєр шvv дээ.
В: 4-р сарын 8 бол Мяочуудын бая юм. Бид тэд нарын баярыг тэмдэглэж єгч байна.
Г: 4-р сарын 8 бол манай Мяочуудын vндэстний баатраа дурсан санагалздаг уламжлалт баяр юм.
Энэ баярын vvсэж буй болсон тухайд их олон уламжлал яриа байдаг. Yvний дотроо, эрт дээр vед Мяо vндэстний нэг их баатар Хятадын билгийн улиралын 4-р сарын 8-нд vрэгдсэнийг энэ Гvй ян хотын тєвєєс ойролцоо оршуулсан тул Мяо vндэстний ард тvмэн vе улиран жил болгоны энэ єдєр энд цугларч, баатраа дурсган тэмдэглэж ирсэн гэдэг нь гол болдог байна. Гvй ян хот нь Хань, Мяо, Бv и, Жуан, И, Тv жиа, Мє лао зэрэг 52 vндэстний цєєнх эе найрамдалтайгаар тєвлєрєн суугаа єнє эртний тvvх соёлтой хот болох тул Мяочуудын vндэстний баатраа дэмдэглэдэг энэ єдєр нь тус хотын нийт vндэстний цєнхvvдийн баяр болж, жил болгон энэ наадамд vндэстний цєєнхийн 200 мянгаад хvн оролцдог аж.
Энэ жилийн арга хэмжээнд Гvй ян хотын засгийн газар vндэстний ардын урлагийн тэмцээн, vэдэстний ардын дууны уралдаан, "Yндэстний цэцэг" шалгаруулах арга хэмжээ, "Би болон миний vндэстэн" зохиол бvтээл элсэх арга хэмжээ зэргийг зохион явуулсан байна. Гvй ян хотын vндэстний шашны ажил хариуцсан албаны хvн хатагтай Тань сяо чvнь танилцуулж хэлэхдээ, энэ арга хэмжээг зохион явуулж байгаа нь vндэстний ардын урлагийн эх баялагийг илрvvлж, vндэстний цєєнхийн шилдэг урлаг соёлыг залгамжлан хєгжvvлж, vндэстний цєєнхийн соёл урлагд халуунтай хvмvvсийг бэлтэж хvмvvжvvлэхийн тєлєє юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ жил бид орчин vеийн болон уламжлалт зvйлvvдийг уялдуулж, vндэстний соёлыг уламжилж залгамжлах болон єнєєгийн хєгжилтэй урганигаар уялдуулсан юм гэжээ.
Энэ удаагийн наадамд Гvй ян хотын vндэстнvvдийн ах дvv нар єєр єєрийн урь авъяас чадварыг сорьж, єндєр жиазны оройд арслан бvжиг тоглох, Мяочуудын олноо алдартай хатгамал, тухайн нутгийн ардын дунд олон мянган жил уламжлагдаж байгаа орон нутгийн ший, хуруугаараа хєгжмийн ая гаргадаг хурууны эрдэм, метр хvрэхгvй сандал барьж тоглодог луун сандал гэх 4 хvний бvжиг зэргийг тоглосон байна. Yvнд 14 настай охин Ян мин жэнь 4 тvvхийн єндгєн дээгvvр салхи мэт хєнгєн гишгэлж, хурц хутгийг ишнээс нь хазаж, хутганы vзvvр дээр шаазан тавгийг сархиул мэт эргvvлж тоглосон нь маш содон байлаа.
Yvнд бас Жи жин юй гэдэг хvний хєл нvцгэнээр хурц хутганы ирэндээгvvр алхасан тоглолт нь хvмvvст маш их гайхал тєрvvлжээ. Тэрээр 8 хvний дамнаж ирсэн, 400 килограмм хvнд, 6 метр урт, хурц иртэй асар том хутгийг 30 градус жишvv тогтоогоод, Жи жин юй хутганы ирэндээгvvр урагшаа харан алхаж, ухарч, талаараа явж, ганц хєлєєрєє зогсож, ганцахан гараараа тулан тонгорч, уна алдан сажлах зэргээр янз янзаар тоглоход хvмvvс зvрхээ гартаа барьж, vе vе нижгэнтэл алга ташиж байлаа.
|