Yзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрvvлгийн сурвалжлагч саяхан Євєр Монголын Єєртєє Засах Раион Монгол хэл vсэг бичгийн ажлын хууль дvрэм боловсруулан нийтэлсэнтэй холбогдуулан Євєр Монголын Радио Хорооны сурвалжлагч Єлзий нарантай холбогдлоо.
Дэхийн хєдєлмєрчдийн баяр майн нэгэн болон Євєр МОнголын Єєртєє засах раион байгуулагдсан 58 жилийн ойн vеэр Євєр Монголлын Єєртєє Засах Раион Монгол хэл vсэг бичгийн орон нутгийн чанартай хууль дvрэмтэй болж, энэ тавдугаар сарын нэгний єдрєєс эхлэн хэрэгжих болсон нь vнэхээр баяр дээр баяр бяслаг дээр тос гэгч болж, Євєр Монголчуудыг баярлуулсан билээ.
Тус дvрэм бол Євєр Монголын Єєртєє Засах Раионы нутаг дах vндэстнvvдийн ард тvмний Монгол хэл сурч хэрэглэх, судлах хєгжvvлэх явцдаа эрхбиш журмалах хууль бєгєєд Євєр МОнголын шат бvvрийн тєрийн болон олон нийтийн байгууллагын ажилтадын Монгол vг хэл vсэг бичгийн ажилын талаар заавал баримтлах мєрдлєг юм. уг дvрэм хэрэгжиж эхэлсэн нь Євєр Монголын vндэстнvvдийн ард тvмний улс тєр эдийн засаг, нийгмийн амьдралд тохилдож байгаа томоохон vйл хэрэг мєн. Энэ дvрэм бол бас ч Євєр Монголын Єєртєє Засах Раион байгуулагдснаас нааш анх удаагаа нийтлэгдэж байгаа Монгол vг хэл vсэг бичгийн тухай хууль болхоор Євєр Монголд ийм хуульгvй байсан тvvхийг эцэс болгожээ.энэ нь Монгол vг хэл vсэг бичиг сурч хэрэглэгсдийн тэгш эрхийг баталж, тэднэрийн Монгол хэл vсэг бичгээр шинжлэх ухаан техник суралцаж, єєрийхєє боловсролыг дээшлvvлхэд ихээхэн ач холбогдолтой юм. тус дvрэм нь Монгол хэл vсэг бичгийг сурч хэрэглэх болон хєгжvvлхэд хуулийн баталгаа хангасан байна. Монгол vндэстний уламжлалт єв соёлыг хvндэтгэн хамгаалж залгамжлан хєгжvvлэх болон Євєр Монголын соёлын хєгжилд нааштай vvрэг гvйцтгэх нь дамжиггvй юм. тус дvрэм нь боловсон хvчин олон тvмний монгол хэл vсэг бичгээ сурч хэрэглэх идэвхжилийг дайчилж, vндэстнvvдийн эв нягтрал, нийгмийн тогтвортой байдал, хил хязгаар нутгийн бvтээн байгуулал болон нээлттэй байлгах vйлэсч идэвхтэй нєлєє vзvvлэх болно.
Yvнд бодитой жишээ дуридвал, тус дэрэмд монгол vг хэл vсэг бичгээр ажиллаж байгаа хvмvvст нєхвєр олгох, монголоор жичээллэж байгаа сурагчидад харгалзал vзvvлэх, монгол хэлээр их дээд сургууль тєгєссєн оюуталдыг ажлаар хангах зам сувгийг єргєтгєх, хурал цуглаан, албан бичиг, хэрэг зарга, зах зээл, нийтийн vйлчилгээний газарт Монгол Хятад хоёр vг хэл vсэг бичиг хэрэглэх, шат бvvрийн тєрийн албан байгууллаг болон олон нийтийн байгууллага монгол хэлний орчуулаг ажиллуулж, тэднэрт цалин хєлс, зэрэг цол олгох хэрэгтэйзэрэг нvдэнд vзэгдэж гарт баригдам тогтоол гаргасан байлаа. сурвалжлагч Єлгийнаран та бvхэнд энэ дvрэм тогтоодсны дараах єєрийхєє бодол саналыг танилцуулах болно.
|