• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-01 17:07:43    
Эрдэмтэн багш Бvрэнбат

CRI

    Бvрэнбат гуай бол Євєр монголын их сургуулийн монгол судлалын дээд сургуулийн форфессор, доктор, аспирантын багш юм. Тэрээр 1954 оны 12-р сард, Євєр монголын Улаанхад хотын Баарин баруун хошуунд тєржээ. Баарин нутгаас олон эрдэмтэн мэргэд гарсан юм. Тvvхнээс нь ярих юм бол тус нутагт ардын нэрт аман шvлэгч Шагдар гэж байсан. Ер нь одоо ч гээд Баарин хvмvvс хэл ам хурц байдаг.

    Дараалбал, манай сайн мэддэг Баарины ахмад эрдэмтэн шvлэгч Б.Бvрэнбэхь байгаа юм. энэ олон алдар цоот хvмvvсийн хойноос єєрийн ур авиас, ухаан чадвар, эрдэм мэдэлгээрээ олонд шагшигдаж яваа Бvрэнбат гуай бол Баарин нутгийхаа чулуудаар шандас, зоригоо хєвчилж, монгол хэлнийхээ, монгол соёлынхаа vнэн тєрхийг бусдад таниулж, дээдэлж явах гэсэн ардын багш юм. одоо тэрээр сургуулийнхаа судлах тасгийн эрхлэгч, Хєх хотын улс тєрєєр зєвлєлдєх зєвлєлийн байнгын хороо, соёл тvvх болон суралцах комиссын орлогч эрхлэгч, Хятадын монгол хэл бичгийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, эрдэм шинжилгээний гишvvн, бас Євєр монголын єєртєє засах районы дээд сургуулийн хуучны ном судар эмхлэх комиссын гишvvн, Євєр монголын єєртєє засах районы монгол хэлний нэр томионы комиссын гишvvн зэрэг нийгэмийн тушаалыг хариуцаж байна.

    Тэр 1983 оны 9-р сараас 1984 оны 7-р сар болтол Бээжин их сургуулийн хэл утага зохиолын дээд сургуульд суралцаж, 1985 оны 4-р сараас 1987 оны 4-р сар болтол Токиод Япон Улсын их сургуульд суралцаж єнгєрчээ. Бvрэнбат гуай оюутадад хэлний шинжлэлийн удирдгал, япон хэлний хичээл, нийгэмийн хэл шинжлэл, дунд эртнийн монгол хэлний vгсийн сангийн судлал, хэлний шинжлэлийн тусгай сэдвийн хичээл, соёл хэл шинжлэл, "Монголын нууц товчоон"-ы судлал, дунд эртний монгол хэл, монгол vндэстний сурвалж бичгийн судлал зэрэг хичээл заадаг. Аспирантад дунд эртний монгол хэлний vгсийн сангийн судлал, монгол хэлний vгсийн сангийн ухаан, дунд зууны vейн монгол хэлний судлал, "монголын нууц товчоон"-ы хэлний судлал, соёл хэл шинжлэлийн удирдгал зэрэг хичээл заадаг байна. тэрээр бас докторантад дунд эртний монгол хэлний судлал, монгол vндэстний сурвалж бичгийн судлал, монголын нууц товчооны хэлний судлал зэргийн хичээлийг заадаг юм.

    Тvvний судалгааны гол чиглэл гэвэл, дунд зууны монгол хэлний судлал, монгол хэл болон соёлын судлал, "Монголын нууц товчоон"-ы судлал, монгол сурвалж бичгийн судлал зэрэг болно. Нэн дурдууштай нь доктор Бvрэнбат гуай "Монголын нууц товчоон"-ы судалгаан дээр маш их хvч зарцуулж, энэх судалгааны хvрээнд зохих амжилттай ажилласан байна. тэрээр бас Євєр монголын єєртєє засах районы чадвартны сангийн тєсєл болох "монгол vндэстний vе vейн хуулийн сурвалж бичгийн эмхлэл хийгээд харицуулсан судлал"-ын эрдэм шинжилгээний тєслийг vvргэлсэн байна. Бvрэнбат гуай бас "Гэсрийн бvрэн зохиол(дээд)" зэрэг хамтран бичсэн тусгай бvтээлтэй байж, "монгол vндэстний зан vйлийн нэвтэрхий толь" зэргийг редакторлох ажилд оролцож, "Амьдарлын цэцгийн баглаа" гэх зохиолыг япон хэлнээс орчуулж хэвлvvлсэн байна. Бvрэнбат бас орон болон Євєр монголын районы зэрэглэлийн шагнал, яруу алдрыг олон удаа хvртэж, зуугаад эрдэм шинжилгээний єгvvлэл, бас бусад зохиолуудыг бичсэн байна.