• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-01 17:25:41    
Цоорын дуучин Сарангэрэл

CRI

(зvvн) Лхажав, (баруун) Сарангэрэл

    Цоорын дуучин, лимбийн хєгжимчин Саралгэрэл бол 1922 онд Шилийн гол аймгийн Авага хошуунд тєрсєн юм. Багадаа сvмд очиж, монгол бичиг сурч байжээ. Дараа нь тус орон нутгийн ардын урлагч Борхvvг багш бариж, лимбэ сурсан байна. Тэрээр голцуу уртын дуу болон ардын дуу хєгжим хєгжимддэг байна. Сарангэрэл бас цоорын найрал дуу дуулдаг бєгєєд цоор гэх энэх євєрмєц дуулхуйг эзэмшсэн байдаг.

    Тvvний дуу нь идлэг эрэлхvvн, том хvчтэй байж, монгол vндэстний цоорын дуулхуйн чухал vvдэгч хvн мєн. 1950 онд Шилийн гол аймгийн утага урлагийн бvгэмд орж, лимбийн гоцлол хєгжимчин болсон байна. 1952 онд Євєр монголын дуу хєгжмийн бvлгэмд шилжсэн байна. Тэрээр vргэлж Лхажавтай хамтарч, монгол vндэстний уртын дууны хурим найр болон магтаал дуу дуулдаг. Тvvний гол дуунууд гэвэл, цоорын найрал дуу "Чингэс хааны магтаал", "Ээрэм тал", "Цэлмэг тэнгэр", "Тогос шувуу" зэрэг болно.

    Тэр бас урт хугацаагаар лимбээр алдарт дуучин, дуу хєгжмийн зvтгэлтэн, мєн манай орны 1-р зэрэглэлийн жvжигчин Буяндэлгэрийг дагаж хєгжимдэж, єргєн олон сонсогчидын халуун хvрээлэлийг олж байжээ. Буяндэлгэр бол Євєр монголын Хєлєнбойр аймгийн Шинэбарага зvvн хошууны хvн юм. Буяндэлгэр 1952 онд Євєр монголын дуу хєгжмийн бvлгэмд шилжин ирж, Сарангэрэлтэй хамт ажиллах болсон байна. Тэрээр 1955 онд 6-р удаагийн дэлхийн залуучуудын баярын уулзалтын vдэшлэгэд оролцож, "Халиун морь" зэрэг уртын дуу дуулж, "ховорхон заяасан цээл хоолойтой эмэгтэйн гоцлол дуучин" хэмэн vнэлэгдэж, алтан медаль авч, эх орондоо яруу алдар олгож байсан удаатай.

    Тvvний хоолойн єнгє нь гойд сайхан, цэвэр тод, амьсгаа сайтай байж, дуулах нь чєлєєтэй мєртєє тал нутгийн vнэр амттай байдаг. тvvний гол болох дуунууд гэвэл, "Тэнигэр тал", "Хvрэн бvргэд", "Адуучин хvvхэн", "Хээнцэр оргил", "Yзэсгэлэнт сайхан Євєр монгол" зэрэг дуунууд байдаг. 1983 онд Буяндэлгэр бусадтай хамтарч, "Хєлєнбойрын ардын дууны эмхэтгэл"-ийг редакторлон хэвлvvлж, vндэстний дуу хєгжмийн уламжлагдан хєгжхєд хvчин зvтгэж байжээ. Сарангэрэл ч урт хугацаа тvvнтэй ганзага нийлж, єєрийн vндэстнийхээ дуу урлагт балрашгvй хувь нэмэр оруулж байжээ.

    Сvvлийн vе дуучин Сарангэрэл нутагдаа буцсан байна. Тэрээр 1979 онд Євєр монголын анхдагч дуу хєгжим, дуулалт жvжгийн дуу бичлэгэ хийх арга хэмжээнд оролцож, мєн манай орны ахмад дуучин, "дууны хаан" цолтой манай орны 1-р зэрэглэлийн жvжигчин Лхажавтай хамтран ажиллаж, маш олон цоорын найрал дууны бичлэгэ хийж, vндэстний дуу урлагийн хєгжилд хvчин зvтгэл vзvvлсэн байна.