• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-01 17:29:27    
Алдарт морин хуурч С.Арааш

CRI

    С.Арааш бол 1887-1968 оны хооронд амьдарч байсан алдарт морин хуурч, дуу хєгжмийн зvтгэлтэн юм. Тэрээр Євєр монголын Жэрэм аймгийн Хорчин зvvн гарун дунд хошуунд нутагтай байж, нэгэн ядуу малчны гэрт тєрсєн байна. Тvvний євєг эцэг, нагац євєг эцэг, аав нь цєм морин хуурч байж, ээж нь ардын дуучин байв.

    Хар багаасаа гэрийн нєлєє хvртэж, 9 наснаасаа эхлэн хєгжим сурч, 13 настайдаа тоглолтод оролцож эхэлсэн байна. 17 насандаа vхэрчин болж, малжих амьдралынхаа завсар хатуужилтайгаар хєгжим боловсорч, тvvндээ єєрийн зvрэх сэтгэлээ зориулан, морин хуур хєгжимдэх ур авиасыг эзэмшсэн байна. 21 насандаа арга бус гэрээсээ салж, 3 жилийн цэргийн алба хаасан байна. Энэх хугацаанд тэрээр алдартай хэдэн ардын урлагчыг удаа дараагаар багш бариж єнгєрсєн байна. Жишээлбэл, Тэрээр Эрэнчин євгєнєєс морин хуур сурч, хорчин дуу хєгжмийн хєгжимдэх онцлогийг нэн илvv эзэмшсэн байна. Бас Далангаагаас тєрвєн утастай хуур сурч, "дэ шэн линь", "лю чин нянь" зэрэг Євєр монголын зvvн биейн онцлогтой аялгууг хєгжимдэж сурсан байна. 1911 оноос эхэлж, тэрээр ажлын чєлєєний ардын дуучин болж, хорчны тал нутагаар тойрч, тоглолтоо сонирхуулан явжээ. Японы тvрэмгийлэлийг эсэргvvцэх vе зvvн монголын урлагчидын тєлєєлєгчидийн бvлгэмд нэр дурдагдан оролцож, Японы Токио хотод хvрч, дуу бичлэгэ хийж, маш олон шилдэг ардын аялгуу хєгжимдсэн байна.

    С.Рааш бол Хорчны тал нутгийн морин хурчны урсгалын шалгарсан тєлєєлєгч болно. Хэдэн арван жилийн дасгал боловсролыг дамжаад борогжуун, сvр жавхаатай, гvн сэтгэлгээтэй хєгжимдэх онцлогийг бvрэлдvvлж, урлагийн нєлєєлєх хvчнээр чанга байдаг. Тvvний хєгжимдсэн аялгуу нь маш баялаг байж, их хэмжээний монгол vндэстний ардын дуу хийгэээд баатарлаг туулс багтаж байна. Тvvнд ардын дуугаас тєрж гарсан ардын хєгжим болон хан vндэстний хєгжим ч байдаг. Тvvний тєлєєлєх хєгжмийн аяс гэвэл "Зvсрэй", "Улгай гол", "Бємбийн шиль", "Хай лvн", "Бисман хvvхэн", "Мандлаа" зэрэг байдаг.

    1948 онд С.Рааш урилгаар Євєр монголын дуу хєгжмийн бvлгэмд орж, утга урлагийн шинэ ажилтан болсон байна. 1950 оны 10-р сард Бvлгэмтэйгээ цуг Бээжинд хvрч, Yндэсний баярын vдэшлэгэд оролцож, Мао Зэдvн, Жєv Эньлай, Лю Шочи зэрэг нам болон тєрийн удирдагчид зориулан тоглосон байна. Ерєнхий сайд агсан Жєv Эньлай єєрийн биеэр тvvнд арихь бариж єнгєрсєн юм. 1957 онд С.Рааш Євєр монголын урлагийн сургуульд шилжин багшилж, эх орондоо шинэ нэг vейн олон морин хуурын чадвартныг хvмvvжvvлсэн байна.

    Алдарт морин хуурчин Сандvvрэн, Алтансан зэрэг бол тvvний омогшох ёстой шавь нь болно. Жараад оны эхээр, тэрээр Бээжинд хvрч лекц уншин, бичлэгэ хийж, нарийн агуулагатай пянз хийж, хойч vед ховор нандин дуу хєгжмийн материал vлдээсэн байна. Тэрээр бас Хятадын хєгжимчний нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Євєр монголын хєгжимчний нийгэмлэгийн дарга, Євєр монголын утага урлагийн холбооны орлогч дарга зэрэг тушаалыг vvргэлж байсан юм.