1. Ирээдvйн vндсэн тєрх байдал "10-р 5 жил"-ийн тєлєвлєгєєний эхний 4 жилд шаргуу хvчин чармайлттай ажилласнаар, Хятадын эдийн засгийн єсєлт нь шинэ ээлжийн єсєх vе шатанд тогтвортой орсон юм. Тєсєєлєхєд "10-р 5 жил"-ийн тєлєвлєгєєний хугацаанд дотоодын vйлдвэрлэлийн жил тутмын нэмэгдлийн дундаж хэмжээ нь "9-р 5 жил"-ийн тєлєвлєгєєний хугацааны 83%-иас давах бєгєєд 2005 онд дотоодын vйлдвэрлэлийн хvн тутамд оногдох дундаж хэмжээ нь 1300 ам.доллароос давах тєлєвтэй байна. Шинэ материалаг баазын суурь тавигдаж, эдийн засгийн бvтцийн єєрчлєлт урьд ємнє гараагvй байдлаар єрнєнгvй явагдаж, хєгжлийн орон зай маш тvргэн ихэсч байна. Єєрчлєлт хийж нээлттэй байх ажил vйлс хєгжлийн шинэ vе шатанд орж, шинэ тогтолцооны нєхцєл аажмаар боловсронгуй болж, хєгжлийн амьжиргааны хvчин болон єрсєлдєх чадал нь цаашид эрчимжсэн юм. Эдийн засаг, нийгмийн шинэ зорилт нэн тодорхой болж, хєгжлийн шинэ vзэл ойлгогдахуун бvрэлдэж, эдийн засаг, нийгмийн хєгжлийн бvх талыг удирдан хєтлєхєд шинжлэх ухаанч чиглэл хангаж, чинээлэг нийгмийг бvх талаар байгуулах агуу их практик хийхэд сайн сайхан эхлэл гараатай болсон байна.
Ирээдvйн 5—15 жилд Хятадад тулгарах гол зєрчилд: нєєц баялаг болон байгаль орчны дарамт єдєр ирэх тусмаа ихсэх, судалгаа шинжилгээгvй хєрєнгє оруулалт болон доор тvвшинтэй єргєтгєлийн чанартай vйлдвэрлэл улмаар илэрхий болох, нийгмийн ажил тєрлийн хєгжил хоцрогдогуй зєрчил єдєр ирэх тусмаа хурцадах, бvс нутгийн зохицонгуй хєгжилд нvvрлэх сорилт гаарах, эдийн засгийн гадаад орчин ахуйн тогтворгvй хvчин зvйл улмаар нэмэгдэх зэрэг багтах болно.
2. Ирэх 5—15 жилийн хєгжлийн vндсэн vvрэг 2020 он гэхэд чинээлэг нийгмийг бvх талаар байгуулах гэсэн агуу их зорилтод хvрэх болон шинжлэх ухаанчаар хєгжих шаардлагын дагуу, эдийн засгийн єсєлтийн хэлбэрийг єєрчлєх ажлыг дорвитой хийж, бvх талаар зохицонгуй хэлбэрэлтгvй хєгжихєєр хvчин чармайлт гаргах ёстой. Ирэх 5—15 жилийн vндсэн vvргийг хоёр алхамд хуваан vзэж болох юм: Анхны алхам нь 2006—2010 он, тухайлбал эдийн засгийн єсєлтийн хэлбэрийг нэлээд мэдэгдэхvйц єєрчилж, ард иргэдийн амьжиргааг анхны чинээлэг тvвшнээс нь нэлээд чинээлэг тvвшинд хvргэж, дотоодын vйлдвэрлэлийн хvн тутамд оногдох дундаж хэмжээг єнєєгийн дунд доор зэргийн орлоготой улс орны дундаж тvвшнээс тодорхой хэмжээгээр дэгvvр байлгаж, хотжуулалтын тvвшнийг нэлээд ихээр дээшлvvлэн, хєдєє аж ахуйн хєдєлмєрлєх хvчний хувийн жингийг цаашид бууруулж, хот хєдєєгийн эдийн засгийн бvтцийн єєрчлєлтийг шинэ ахицтай болгох явдал болно. Хоёрдугаар алхам нь 2011—2020 он, тухайлбал дахиж 10 жил шаргуу чармайн ажиллаж байгаад, аж vйлдвэржvvлэлтийг vндсэнд нь биелvvлсэн суурин дээрээ эдийн засгийн єсєлтийн хэрбэртээ томхоон єєрчлєлт гаргахаар чармайж, дотоодын vйлдвэрлэлийн хvн тутамд оногдох дундаж хэмжээг дунд зэргийн орлоготой улс орны тvвшинд хvргэж, хотжуулалтын тvвшнээ тодорхой хэмжээгээр дээшлvvлэн, доор тvвшинтэй, бvрэн бус, тэнцvvргvй хєгжилтэй чинээлэг байдалдаа тодорхой єєрчлєлт хийж, хот хєдєєгийн эдийн засгийн бvтцийн єєрчлєлтєє нэлээд ихээр ахиулан, улсын ерєнхий хvчнээ шинэ шатанд дээвшvvлэн хєгжvvлэх гэсэн явдал юм.
3. Ирээдvйн хєгжлийн хэтийн тєлєв Эдийн засгийн дунд урт хугацааны єсєлтийн нєєц боломж мєн маш их байж, хєрєнгє оруулал болон хэрэглэгчдийн харилцаа алхам алхмаар зохистой болж, ард иргэд эдийн засгийн єсєлтийн явцад нэн их ашиг хvртэж, аж vйлдвэржvvлэлтийг vе шат хуваан биелvvлж, хотжуулалтын тvвшин тодорхой хэмжээгээр дээшлэн, эдийн засгийн єсєлтийн хэлбэрийн єєрчлєлт томхоон ахицтай болж, хvн хvчний нєєцийг нэн сайнаар ашиглаж, нийгмийн зохицангуй хєгжлийн тvвшин нэлээд ихээр дээшлэх болно./О.Дарамбазар орчуулав/
|