2004 онд макро зохицуулалт хийсний дvнд Хятадын эдийн засгийн єсєлт нь аажмаар саарч, ам.долларын vнэ унасан явдал нь Хятадын мєнгєний инфляцийн нэмэгдэхэд тvлхэц болсон юм. Хятад улс мєнгєний инфляци болон дифляцийн явцыг єнгєрvvлснийхээ дараа єнєє бас эдийн засгийн vйл ажиллагааны зосонгирсан шинжтэй єргєтгєлийн заналхийлэлд нvvрлэж байна. Хятад улс энэхvv эрэсдлээс зайласхийж чадах эсэхийн зангилаа нь юаний ханшны єєрчлєлт хийхэд байгаа юм. Хятадын Засгийн газрын сvvлийн vе илэрхийлсэн байр сууриас vзвэл, юаний ханшны асуудлыг зохицуулах цаг хугацаа єдєр ирэх тусмаа ойртож байгааг нь илэрхий байна. Хятадын эдийн засаг хэлбэрэлтгvй хєгжихийн зангилаа нь vр ашигтай зохицуулгыг хэрхэн хийж, эдийн засгийн хэвийн єсєлтийг батлах явдал болж байгаа юм.
Єнєєгийн байдалд, Хятадын vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалтын нэмэгдлийн хэмжээ нь 30% байгаа болохоор, 20% орчмын нэмэгдлийн хурдтай байхад мєнгєний зээлийн нийт хэмжээг тогтоон барих явдал чухал болж байна. Иймээс Хятадын Засгийн газар макро зохицуулалтын арга хэмжээгээ цаашид хэрэгжvлэх шаардлагатай байгаа юм. Хятадын Засгийн газар юаний ханшийг нэмэгдvvлэхийн асар их єртгийг бодолцож, мєнгєний хvvгийн арга барилыг сонгон хэрэглэхийг хvсч байна. Гэвч сvvлийн vе Хятадын Тєрийн Зєвлєлийн Ерєнхий сайд Вэнь зябаогийн хэлснээс vзвэл, Хятадын Засгийн газар юаний ханшийг єсгєхийн єртгийн их багын асуудлыг тодорхой тахьсан байна, тухайлбал юаний ханшийг єсгєхгvй бол, тэр нь Хятадын эдийн засаг болон улс орны улс тєрд нєлєєлєх учраас Хятадын эдийн засаг нь зохицуулга хийх хэрэгцээ шаардлагад тулгарч байгаа юм.
Хятадын эдийн засгийн єєрчлєлт єнєє зангилаагийн vе шатандаа орж, эдийн засаг нь бvхий л нийгмийн бvтэц болон эдийн засгийн бvтцийн томоохон єєрчлєлтийн vе шатанд байгаа учраас эдийн засгийн vйл ажиллагаа нь нэн хатуу сорилтод нvvрлэх болно. Эдийн засгийн ашиг сонирхол, улс тєрийн ашиг сонирхол, нийгмийн ашиг сонирхол болон улс орны ашиг сонирхол хоорондын харьцааны асуудал нь Хятадын эдийн засгийн ирээдvйн хєгжилд нэн олон тогтворгvй хvчин зvйлийг буй болгож байна.
Хятадын Засгийн газар vvнд чиглvvлэн цаашид арга хэмжээ авч байгаад, хєрєнгє оруулалт хэт тvргэн єсч байгаа байдлыг тогтоон барьж, эдийн засгийн єсєлтийн хурдаа цаашид тохируулан, эдийн засгийн бvтцийн зохицуулга болон нийгмийн бvтцийн зохицуулгад нєхцєл боломж бvрдvvлэн єгч, vvний улмаар хєрєнє оруулалтын єсєлтийг ихээр бууруулж, єргєн их нєлєє vзvvлэхийг зорьж байна. Єнєєгийн нэн чухал асуудал бол Хятад улс нь дотоод гадаад орчны асуудал, зєрчлийг алсын харцаар хэрхэн зохицуулж, эдийн засгийн бvтцийн чанартай тэнцvvргvй байгаа асуудлыг хэрхэн шийдэх явдал болж байгаа болохоор, бид Хятадын эдийн засгийн хэлбэрэлтгvй эрvvл саруулаар хэрхэн хєгжихєд нэн их анхаарал тавьж, Хятадын Засгийн газрын авч байгаа арга хэмжээ бvхэнд анхаарч, Хятадын эдийн засгийнн ирээдvйн хєгжлийн талаар зєв нотолгоо хийх хэрэгтэй байна. /О.Дарамбазар орчуулав/
|