"Сvнь зигийн цэргийн эрдэм" гэдэг бол дэлхийд нэртэй Хятадын эртний цэргийн байлдах эрдмийн тухай бvтээл болох юм.
Y улс болон Чv улс бол манай тооллын ємнєх 6-р зууны Хятадын Чvнь циvгийн vеийн хоёр улс байгаа юм. Энэ хоёр улс эзэрхэх эрх булиалдаж манай тооллын ємнєх 584 оноос мєн манай тооллын ємнєх 514 онууд дахь 70 гаруй жилийн хугацаанд хоёр тал 10 удаа их дайн хийсэн байжээ. Манай тооллын ємнєх 515 онд Y улсын аги Гуан хаан суурныг булаан эзлэж, єєрийгєє Y ван хэ лю гэж єргємжилсэн байлаа. Хэ лю хаан ширээнд суусны дараа хорвоогийн их эрхийг эзэмшинэ гэж тангараг тавьжээ. Тэгээд тэр эдийн засгаа хєгжvvлэн, цэргийн vйл ажиллагаанд гол хvчээ тавьж, цэргийн их эрдэмтэн Сvнь v-гээр жанжин болгож, цэргийн эрдэм сурсны улмаар Y улс нь баяжин чинээлэгжиж, цэргийн хvчин эрчимжсэн байдал буй болсон байлаа.
Чv улс бол ємнєд нутгийн том улс байж, мєн урт хугацааны турш их олон Хєv улсыг нэгтгэж авсан улс байлаа. Гэвч манай тооллын ємнєх 516 онд Чv чжао ван хаан сууринд сууснаас хойш засгийн газар нь ялзран доройтсон ба эргэн тойрны Тан, Цай зэрэг улс оронтойгоо муудалцсан зэрэг шалтгаанаас болж, Чv улсын ерєнхий хvчин аажмаар буурсан байлаа. Манай тооллын ємнєх 512 онд Y ван хэ лю Чv улсын харианд байсан Сю улс, Чжvн v улс зэрэг жижиг улсуудыг устгасны дараа, энэ халуун эрчин дээрээ Чv улсыг довтлохоор зэхэж байлаа.
Чv улсын нутаг дэвсгэр Y улсаас том, хvн ам нь ч Y улсынхаас олон болохоор улсын ерєнхий хvчин нь буурсан байдал гарч байсан боловч цэргийн хvчин нь мєн л хvчирхэг хэвээрээ байсаар байжээ. Y улс олон жил дараалан дайн хийж, цэргийн зардал их орсон тул нэн сайн тохиолыг хvлээх ёстой гэж Сvнь v vзсэн бєгєєд Y улсын цэргийг гурав хувааж, ээлж дараалан Чv улсын цэргийг тvйвээхийг санал болгожээ.
Y улсын хаан Сvнь v-гийн саналыг хvлээж авсан байв. Тэгээд Y улс нь хэсэг хугацаа єнгєрєєд нэг цэргийн анги илгээж, Чv улсын хилийн нутгийг довтлуулахад, Чv улсын хаан дайсны цэргийн vнэн хуурмагийг олохоосоо ємнє удаа болгон их цэрэг илгээж, угтан байлдуулахаар явуулдаг байлаа. Тэгэхэд Чv улсын цэргийг хєдлєєд гараад ирсээр Y улсын цэрэг буцаад харьцдаг байв. Чv улсын их цэрэг хилийн нутгаасаа буцаад явангуут Y улсын хоёр дахь цэргийн анги очиж Чv улсын хилийн нутгийг довтолно. Y улс ингэж Чv улсыг 6 жил дараалан халдан довтолсноор Чv улсын цэрэг ядарч туйлдсан ба хvн хvч эд матерын хvч ихээр зарцуулж, улсын хvч нь маш их буурсан байжээ.
Манай тооллын ємнєх 506 онд, Y улсын цэрэг Чv улсыг довтлох цаг тулсан гэж vзээд, байлдахаар бэлтгэв. Тухайн vед Чv улсын цэрэг мєн л Y улсын цэргийн хэдэн дахин их байсан тул Y улсын цэргийн ерєнхий командлагч Сvнь v шуурхай байлдах чиг шугам тогтоожээ. Тэгээд тэр хэдэн мянган шилдэг шязруун цэрэг сонгож Чv улсын хилийн нутагт нууцаар тvргэн очуулсан байв.
Ямар ч бэлтгэлгvй байсан Чv улсын хаан энэ мэдээллийг олоод, нэн даруй их тvшмэл Нан ва, Шэнь инь шv хоёроор бvх цэргээ удирдуулан дайсныг угтаж байлдахаар явуулжээ. Хоёр тал Бє цзюй (буюу єнєєгийн Бэй ань лv орчмын газарт)-д шийдвэрт дайн хийсэн байлаа. Шэнь инь шv Нан вад хандаж, Чи гол цэргээ удирдаж, ас ємнєєс нь сvрж байлд, би хэсэг цэрэг авч Y улсын цэргийг тойрч ар талд нь гараад хоёулаа хоёр талаас нь хавчин цохиж Y улсын цэргийг устгаяа. Энэ бол Чv улсын цэрэг Y улсын цэргийг устгах хамгийн сайн арга мєн гэсэн санал гаргажээ. Нан ва анх эхэндээ Шэнь инь шvгийн саналыг зєвшєєрсєн байв. Гэвч Шэнь инь шv-г цэрэг авч мордсны дараа Нан ва гар доорх хvнийхээ хов жив хэлснийг итгэж, дайнд ялсны дараа Шэнь инь шvгийн гавьяа зvтгэл єєрєєс нь их болохоос айж, дайны тєлєвлєгєєгєє дураараа єєрчилж, бvрэн бэлтгэл хийгээгvй байдалд урьдаар Y улсын цэргийг довтлоод Сvнь v-д ялагдсан байлаа.
Шэнь инь шv Нан вагийн гол хvчин ялагдсаныг сонсоод цэргээ авч яаралтай туслахаар ирсэнд, Y улсын цэрэг Сvнь vгийн удирдлага дор Шэнь инь шvгийн цэргийг бvсэлсэн байв. Бvслэлтийг эвдэж гарах аргагvй болсон байдалд гар доорох хvнээрээ толгойгоо авахуулж, Чv улсын хаанд мэдээ хvргvvлжээ.
Чv чжао ван гал фронтод явсан их цэрэг ялагдсныг сонсоод, тvшмэдийнхээ эсэргvvцэж байсныг хайхрахгvйгээр, мєн бас бvх хотын цэрэг ардынхаа vхэж сэхэхийг хайхрахгvйгээр гэр бvлийн хэдэн хvнээ авч нийслэлээс сэмхэн зугтаж гарчээ. Энэ мэдээ ємнє фронтод уламжлагдан хvрсэнд Чv улсын цэргийн замбраа алдагдаж, Y улсын цэрэг Чv улсын нийслэлд цємрєн оржээ. Хожим нь Чv улсын их тvшмэл Шэнь бао си єєр нэг хvчирхэг улс болох Цинь улсад цагаачилж хvрээд, ятгасаар байж Цинь улсаар цэрэг гаргуулж, Y улсыг цохиулснаар Y улс сая Чv улсаас цэргээ татсан байлаа.
Бє цзюйгийн байлдаан нь Хятадын тvvхэнд цєєнєєр олныг тvргэн ялсан сацрангуй жишээ болсон байгаа юм. Дайны эхний vеэр Y улс нь 30 мянгахан цэрэгтэй байжээ. Харин Чv улс бол 200 мянган цэрэгтэй байлаа. Гэвч Чv улс цэргээ хэрэглэж чадахгvй буруу шийдвэр гаргасны учирт эцэстээ ялагдалд учирсан аж.
|