• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-02 15:30:39    
Эцэг эхчvvд, хvvхдийн урдуур орох нь цаашид бие даахад муу

CRI

    Су су сургуулийнхаа дууны тэмцээнд оролцох болсонд ээж нь хар єглєєнєєс яарч, юмыг нь бэлтгэж эхэлжээ. Ээж нь урьдчилаад ангийн багшид нь утасдаж, тэмцээний байдлыг нарийн асуугаад, юу бэлтгэж очих хэрэгтэй гэдгийг мэдсний дараа дахин Су сугийн дууны багштай нь ярилцаж, тэмцээний vед хvvхэд юуг анхаарах ёстой гэдгийн асуусан байна. Тvvгээр зогсоогvй бас Су сугийн хувцсыг индvvдэх, зав чєлєєндєє гоо сайхны чимэглэл хийх хvнийг ч олоод орхижээ.

    Су су vvд гаргахаас ємнє, ээж нь охиндоо тэмцээний vед ингэх ёстой, тэгэх ёстой гээд олон ч юуг анхаарах хэрэгтэй гэдгийг ярьсаар байлаа. Гэтэл Су су тэгтлээ баярласангvй, харин "Ээж ээ! би ямар бяцхан хvvхэд биш, юундаа тэгтлээ санаа зовоод байна, зvгээр" гээд гарч явтал ээж нь араасаа сэмээр дагаж гарчээ.

    Су сугийнх шиг ийм ээжийг яаж хэлбэл бодит байдалд нийцэх вэ? "Эхийн санаа vрд" гэгчээр ээж хvний сайхан санаа боловч хvvхдийн тєлєє хэтэрхий анхаарч, ингэж эрхлvvлэх нь хичнээн ч олон ээж аав хvvхдийг ингэж хvмvvжvvлээд их юм алдаж байгааг єгvvлэх юун. Су сугийн ээж шиг хvvхдээ эрхлvvлээд vvнийг ч чадахгvй, тvvнийг ч чадахгvй гээд байх юм бол эцэст нь хvvхдийн хєгжилд ноцтой нєлєєлєх болно.

    Хvvхдийг хvмvvжvvлэх эцсийн зорилго бол хvvхэд єєрийн ирээдvйн амьдралаа зохицуулж чадах явдал гэдгийг аав ээжvvд тодорхой мэдэж байгаа байхаа. Иймээс бид єдєр тутмын амьдралдаа хvvхдийг бие даан амьдрах ухааныг зааж єгєх хэрэгтэй. Шинэ цаг эриний аав ээж єнєє хvvхдээ багад нь эрхлvvлж энхрийлж байсан нь дээр, том болоод тэртээ тэргvй биеэ даах болчих юм гэж боддог. Yнэн хэрэгтээ "хvн болох багаас" гэгчээр багаасаа биеэ дааж сурах нь том болж, амьдралд ороход бvр илvv сайн байдаг ч эцэг эхчvvд хvvхдээ эртхэн гараас гаргана гэдэг нь хэлэхэд амар боловч хийхэд хялбар биш хэрэг юм. Жишээлбэл хvvхдийн єдєр тутмын амьдрал дундах хэрэгцээтэй бvхийг зааж єгєхдєє маш тєлєвлєгєєтэй байж, vvнийгээ зарим эх эцэг баримтлахаа боливол хvvхдэд эсрэг vйлдэл болдог байна.

    Зарим эцэг эх хvvхдийг хэтэрхий эрхлvvлж, хайрладгаас хvvхдийн биеэ даах чадвар нь муу байж, юуг боловч аав ээж мэднэ гэж боддог. Єнєє зарим хєгжсєн орны эцэг эх хvvхдийн биеэ даах чадварыг хvмvvжvvлэх талаар зохих амжилт олоод байна. Энэ нь бидний суралцах сайн vлгэр жишээ болно.

    Су сугийн ээж шиг хvvхдийн бvх ажлыг єєрєє орлож хийх арга болон зарим эцэг эхийн "хvvхдийн ажлыг хvvхэд єєрєє бие даан шийдвэрлэх ёстой" гэж vздэг арга барилаас бид нэгийг ойлгож болох юм.