Хэвийн орчин ахуйд єсч торнисон хvvхдэд зохих хэмжээний физиологийн хvсэл байхаас гадна, сэтгэцийн хvсэл ч дутагдаж болохгvй юм. Эцэг эхчvvд амьдралын талаар хvvхдийнхээ физиологийн хvслийг анхаарч, тэдний амьдралын орчинг дээшлvvлэхийн зэрэгцээ хvvхдийнхээ сэтгэцийн орчинг зохистой хангаж, тэдэнд сэтгэцийн "шим тэжээл" нєхвєрлєж, бие сэтгэлийн эрvvл мэндээр єсєн бойжихыг анхаарах хэрэгтэй байдаг.
Эцэг эхийн хайр Эцэг эхийн хайр бол хvvхдийн єсєн бойжилтын замдах хамгийн шим тэжээл болох бєгєєд хvvхдийг сайн сайхан зан араншин, боловсролтой болгон хvмvvжvvлэхийн суурь болох юм. Хэрэв ийм хайргvй бол эцэг эх хvvхэд хоорондын сэтгэл санааны харилцаанд саад учирч, хvvхдээ хvмvvжvvлэхэд бэрхшээл учруулах болно. Аав ээжийн хайрыг гvйцэд хvртэж чадвал хvvхдийн бие сэтгэлийн хєгжилт нь сая хєдєлгєх хvчинтэй болж чаддаг.
Биеээ илрvvлэх хvсэл Энэ бол нэг зvйлийн идэвх сэтгэцийн зан чанар болох юм, хvvхдийн иймэрхvv сэтгэцийн хэлбэр нь хэрэгцээтэй болох vе, даруй нэг зvйлийн итгэлт сэтгэлгээг тєрvvлдэг, энэ сэтгэлгээ нь хvvхдийг улмаар итгэлтэй болгож, шинэ мэдлэг, шинэ асуудал хайн сvвэгчлэх, шинэ зvйлс сурахад нь тvлхэц хvчин болдог байна.
Биеээ даах чадвар Хvvхдийн сэтгэхvйн чадвар дээшлvvлэхийг дагалдан, биеэ даах ухамсар ч явах тусмаа нэмэгдэж, учир явдалд єєрийн гэсэн байр сууриа баримтлах дуртай болж ирдэг. Аав ээж нь юм бvхэнд эзэн мэдэж болохгvй, хvvхдийг дураараа байлгаж, тvvнтэй найз болж учир явдлыг шийдэх юм уу хvvхдийн биеэ даах ухамсарыг хvндэтгэж, тэдний vйлдэлийн дунд биеэ даах чадварыг дээшлvvлж чаддаг.
Урамшуулах Урамшуулах бол хvvхдийн єсч торних явцдах чухал хvчин юм. Аав, ээжvvд зохих хэмжээнд хvvхдээ урамшуулж байвал хvvхэд эцэг эхийн vгээс єєрийнхєє байр суурь хийгээд эцэг эхийн хайрыг сэрж мэдэрдгээс амьдралын хvчин нь улмаар нэмэгддэг.
Хvндтгэх Єнєє эриний хvvхэд эцэг эх буюу бусад томчуудын хvслийг тэр чигээрээ дагахгvй болжээ. Тэд эцэг эхийн найдсан зvйлээс мултарч гарахыг хvсэхийн зэрэгцээ эцэг эхтэйгээ адилхан эрх чєлєє, байр суурь эдлэхийг эрмэлзэж байдаг. Энэ бол нэг зvйлийн хэвийн сэтгэцийн хvсэл болох бєгєєд хvvхдийн єсєлт бойжилтын заавал явах зам юм.
Хамгаалах Гэр бvл бол хvний амьдралын явцдах салхи шуурга далдлах хэрэм, хvн бvхэн бие сэтгэлийн ядраа зvдрээг тайлах, оюун санааны тайтгарал болдог орон юм. Ялангуяа хvvхдэд авч хэлбэл гэр бvл нь тэдний хамгийн тааламжтай ордон байж, нугарал бvдрэл, уйтгар гунигт учирвал эцэг эхийн дэмжлэг туслалцаа, урамшуулалыг хvсдэг юм.
Итгэл Итгэл зориг бол жинхэнэ хvмvvжил юм. Хvvхэд эцэг эхийн итгэлийг олсоор даруй нэг зvйлийн хариуцлагат сэтгэлгээ vvсдэг. Иймэрхvv хариуцлагат сэтгэл нь хvvхдийн тус биеийнхээ далд чадварыг нээж, учир явдалд хянуур хандахад тус дєхєм болж чаддаг байна.
|