• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-02 15:35:26    
Хятад хоолны тvvх

CRI

    Хятад улс бол хэдэн мянган жилийн хоолны тvvхтэй улс юм. Тэр нь олон vеийн ордны хоол болон газар газрын хоолноос бvрэлдэж, орон нутгийн хоол тvvний гол цогц нь болдог ба Хятад хоол бэлтгэх ур чадавх болон соёлын баялаг агуулга нь дэлхийд алдартай байдаг юм.

    Хятад улс нутаг дэвсгэрээр єргєн уудам, нутаг нутгийн байгалийнх нь нєхцєл болон хvмvvсийн амьдралын дадгаал тэрчлэн эдийн засаг соёлын хєгжлийн байдал ч єєр єєр байдаг болохоор, хоол ундаа болон бэлтгэж хийх арга барилын талаар бvр ч адил бус орон нутгийн онцлогийг хадгалсан байдаг юм. Хятад хоолны ємнєт умрадын хоёр том стель нь анх Чуньчугийн байлдаант улсын vед бий болж, Тан, Сvн улсын vед бvрэн сителийг бvрэлдvvлэн тогтож чадсан байна. Чин улсын сvvлчийн vед хvрээд, манай улсын хамаг нэртэй 4 том хоолны систем бvрэлдсэн байна.

    " Чин Бэй Лэй Чао" буюу Чин улсын тєрєл хуваасан тэмдэглэл гэдэг номонд, Чин улсын сvvлчин vейн хоол ундааны байдлаас танилцуулж хэлэхдээ, нутаг нутгийн хоол идээний зуршил харилцан ондоо байдаг. Тухайлбал умард нутгийнхан сонгино саримс идэх дуртай байдаг. Юуньнань, Гуйжу, Хунань, Си-чуань газрынхан халуун ногоотой хоол хэрэглэж, Гvан Дvн мужийнхны хоолны амт нь харин нэлээд сул байж, Жянсv мужийнхан чихэрлэг хоол хэрэглэдэг гэж тэмдэгэлсэн байдаг юм.

    Тэгээд энэ бичигт бас нутаг нутгийнхы хоолны онцлогоос улам тодруулж бичсэн байгаа юм. Жянсv мужийнхан хоол ундаагаа єєх тостой хийдэг, хоол бэлтгэхдээ таван амтыг нь тааруулж, зєвхєн чихрийг нь л илvv хийж, дээр нь таван халуун хийдэг байна. Фv Жянь, Гvан Дvнгийнхан бол далайн гаралтай амьтан олон иддэг, хоол болгон дээр шєлтєй, бас зєєлєн гал дээр шvvрхий болгож иддэг. Хv Нань, Жян Ши газрынхан бол халуун амт оруулагч хэрэглэж, шєл уудаг .....гэж тэмдгэлсэн байда юм.

    Хоол ундааны ажил тєрєл цаашид хєгжихийг дагалдан зарим газрын хоол ундаа улмаар єєр єєрийн орон нутгийн онцлогийг бvрдvvлсэн байна. Ингээд Чин улсын сvvлч болоход 8 тєрлийн хоолны онцлог бvрэлдэн бий болсон байна. Хожим нь Бээжин , Шанхайн хоолыг нэмээд 10 их тєрлийн хоол гэж нэрлэгдсэн байна. Гэвч хvмvvс одоод хvрч иртэл мєн л 4 их тєрлийн хоол болон 8 их тєрлийн хоол гэж хэлдэг байна. Yргэлжлэл бий. \Номин бэлтгэв\