БНХАУ байгуулагдсан тавин таван жилийн ойгоор, Хятад улс Хятадын залуу эмэгтэй шинжлэх ухаантадыг Бээжингийн ардын их хурлын ордонд алдаршуулан сайшаасан юм. Энэ хvмvvсийн эгнээнд Євєр Монголын тал нутгаас ирсэн гучин есєн настай Монгол бvсгvй, Євєр Монголын их сургуулийн амь судлалын дээд сургуулийн профессор Яан жий багтаж орсон бєгєєд шагнал хvртсэн таван залуу эмэгтэй эрдэмтдийг тєлєєлж, vг хэлсэн юм.
Яан жий, арав гаруй жилийн судалгааныхаа явцад, шаргуу хєдєлмєр, ажил хэрэгч овор суртал, хурц сэргэг шинийг сэтгэхvйдээ тvшиглэн, биологи судлалын салбарт хєлсєє асгаруулан махран зvтгэж, биологийн эх баялгийг судалж, нээж хєгжvvлж ашиглах талаар гарамгай амжилт гаргасан байлаа.
Тавь гаруй жилийн ємнє Хятадын Биологийн ухааны vндэслэгч академич Ли Жи Тун Бээжин их сургуулийн урагамал экологи судлалын судалгааны хэсгийн дагуулж, саяхан байгуулагдсан Євєр Монголын их сургуульд ирсэн юм. Академич Ли Жи Тунгийн шавь, академич Ли Бо тvvний vйлсийг залгамжилан тал нутгийн экологи судлалыг vргэлжлvvлсэн юм. Гэвч 1998 онд академич Ли Бо хєдєє орон нутагт шинжилгээ хийж явах замдаа аз бусаар ертєнцийн мєнх бусыг vзvvллээ. Ийм байдалд тухайн жил 33 настай байсан Доктор Яан Жий Євєр Монголын амь судлалын хvнд vvргийг vvрч авсан байлаа.
Шинэ Хятад улсад хамгийн тvрvvнд ургамал судлалын тусгай мэргэжил нээсэн Євєр Монголын их сургууль Доктор Ли Жи Тун болон Ли Богийн тусламжтайгаар хориод жилийн дотор Бvх Хятадын нутаг дэвсгэрийн долооны нэг хувийн газарт ургамлын эх баялгийн шинжилгээ хийсэн байлаа. Гэтэл доктор Яан Жигийн хувьд Євєр Монголын асар их хурдтай нийгэм, эдийн засгийн хєгжлийн явцад эх баялаг нээж ашиглах, хамгаалах асуудлыг хэрхэн зохицуулах асуудал тулгарч байв. Yvнд урагамал судлалын онолын тал нэн их амжилт гаргах шаардлагатай байв.
Доктор Янжийгийн ахалсан судалгааны хэсэг улсын болон Євєр Монголын єєртєє засах район хэмжээний шинжлэх ухааны хэдэн арван тєслийг амжилттай судлан биелvvлж, єндєр тvвшинтэй эрдэм шинжилгээний єгvvллvvд бичсэн юм. Элсэрхэг нутгийн ургамлын бvрхэцийг хэрхэн хамгаалах тухай тvvний судалгааны бvтээл нь, єєрєє хэлбэл євс тарих, хvний хvчээр байгуулсан билчээрийг удирдан хамаарах, экологийн системийг сэргээх, мал сvргийг нэг хэсэг хугацаанд хорьж тэжээн билчээрээ амраах, тариан газрыг атаршуулан, євс мод тарих зэрэг арга нь, улсын билчээр болон тариан газар хосолсон нутгийн экологийг сэргээн байгуулах 973 тєсєлд шилэгдэж хэрэгжээд байгаль орчныг хамгаалах талд асар их гавъяа зvтгэл vзvvлсэн юм.
Доктор Янжий маань одоо Євєр Монголын Их Сургуулийн Амь судлалын дээд сургуулийн даргаар ажиллаж, шинжлэх ухааны ноён оргил єєд авирч явна.
|