Чэнь Яньзей бол Хятадын хєдєє тосгоны зайны сургалтад vйлчилсэн сайн дурынх юм. 2004 он Ши Хуа их сургуулийг электрон мэдээлэлийн мэргэжлээр тєгсчээ. Тухайн vе баруун нутгийн сайн дурынхны ажиллагаа сайн дурын оюутаныг элсэж байсанаа Чэнь Яньзей хамаг тvрvvнд нэрээ бvртгvvлж, Хунань мужийн Бай И тосгонд хуваагдсан байна. Тэдний vйлчилгээний гол зорилт нь тогтвортой мэргэжлийн вэб сайтын ажилтаныг хvмvvжvvлэх явдал болно. Хєдєє тосгонд дунд залуу насны олонх хєдєлмєр хvч харь нутаг явж ажил хийж байгаа бєгєєд vлдсэн хvмvvс нь компьютертай бараг ойртож vзээгvй учраас эдгээрийн дундаас техникийн удирдлагын ажилтаныг хvмvvжvvлэх нь маш хэцvv юм.
Тэдгээрийг маш богино хугацаанд ажилд оруулахын тулд Чэнь Яньзей бvх оюун ухаанаа шавхаж, олон арга хэмжээ авсан байна. Эхний vе, бvх тосгоны хэмжээнд сонгон гаргасан 15 хvний гэрт тус тус очиж заадаг байлаа. Yндсэн ажиллагааны дvрмийг эзэмшvvлэхийн тулд бvх явцыг зургаар илтгэн, хvн бvрд нэг хувь єгсєн байна. Yсэг шивэх аргыг эзэмшvvлэхийн тулд усан тутарга, хєвєн зэрэг vр тариатай холбоотой нэрсvvдийг галигаар тэмдэглэж, тэднийг боловсруулж байсан юм.
Бай И тосгон газар нутаг уудам, хvн ам цєєн учраас хол сууж байгаа хvмvvс компьютерын зарим асуудалд тулграад зохицуулж чадахгvй байдал гарсан байна. Энэ байдлыг ойлгоод Чэнь Яньжей єєрєє мєнгє гаргаж, нэр, хаяг, харилцах утас, имээл зэргийг тэмдэглсэн 400 гаруй нэрийн хуудсыг дармалж, vндсэн шатны боловсон хvчин, намын гишvvн, ард иргэдэд тараасан бєгєєд хэжээ дуудвал хэжээ очно гэж амалдсан байна. Хєдєє тосгоны ард тvмэнд нэн сайн vйлчлэг хангахын тулд Чэнь Яньзей гар утс худалдан авч, 24 цаг салгадаггvй байлаа. Ямар нэгэн асуудлаар тосгоны ард дуудангууд Чэнь Яньзей хуучин мотоцикл унаж, єдєр шєнєгvй уулан замаар давхидаг. Мотоциклын чанар муу, дуу нь их учраас Чэнь Яньзей мотоциклаа унасаар хvмvvс тvний ирсэнийг мэддэг.
2005 оны цагаан сарын шинийн дvрвэнд, цас орж байлаа. Хэ Хуа тосгоны намын боловсон хvчин компьютер дээр коммунист намын тєв хорооны баримт бичгийг суралцах гэтэл интернетэд холбогдож чадахгvй болсон байна. Тэд туршиж vзье гэсэн сэтгэлээр Чэнь Яньзейгийн гар утсыг залгасан байна. Тухайн vе зам дах цас маш зузаан болсон бєгєєд энэ тосгон Чэнь Яньзейгийн сууж байгаа газраас 5 километр зайтай юм. Ирж чадахгvй байхдаа гэж хvмvvс гэр гэртээ буцах гэтэл пачганасан мотоциклын дуу сонсдож, хvмvvс баярлахын ихээр баярлсан байна. Интернетийн сvлжээний саадыг зохицуулж, тосгоны ард дахин суралцаж чадах болсоныг хараад баряын мишээл Чэнь Яньзейгийн чарайд тодорсон байна.
|