Єнє удаан тvvхтэй Бээжин хотын Пv дv си хийдийг уул нь " хааны хотын зvvн хvрээ" гэх буюу " Шян нань чэн" гэж нэрлэж байсан юм. Пv дv си хийдийн гол дуган нь урагш хандан байрлаж, ємнє талдаа том хаалгатай, гол дуганы баруун талд нь хэд хэдэн таслага чихэн дуган зэрэгцvvлэн байгуулж, ар талд нь сэргээн байгуулж байгаа хэдэн дугантай.
Мин улсын эхний vед байгуулагдсан Пv дv си хийд нь одоогоос 600 гаруй жилийн тvvхтэй болж байна. Энэхvv эртний барилга нь 10000 гаруй ам дєрвєлжин метр талбайтай бєгєєд эргэн тойрны оршин суугчдын орон байшингаас таваас найман метр єндєр тоосгон тавцан дээр байрлаж байна. Том дуган нь давхар саравчит, шовгор оройтой, дээвэр дээгvvр нь шар єнгийн паалант ваараар ваарлан, дєрвєн тал болон том дуганы доторхи нь бvр хэдэн арван ширхэг тулгуурт саравчаар бvрэлдэж, дуганы орой, адаар, голдон, нуруун дээр нь бvр луу гарди зурсан гоё хээ угалзтай. Энэхvv барилгыг Чин улсын Тэнгэр Тэтгэгч Хааны 22-р онд засвар оруулан єргєтгєн байгуулсан бєгєєд барилга дуусах vеэр нь Тэнгэр Тэтгэгч хаан уг сvмд " Пv дv си" гэсэн нэр харйласан юм. Мэргэжилтэн нарын хэлэхээр, Манж vндэстний євєрмєц онцлогтой ийм сvм хийд Бээжин хотод энэ л ганц сvм байгаа юм байна. Тvvхэн дээр Мин улсын хоёр хаан энэ сvмд амьдарч єнгєрсєн юм байна.
Тvvхийн шалтгаанаас болж, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Пv дv си хийд нь нэг vе оршин суугчид аж тєрєх болон сургууль орж суусан газар болж, хуучны дvр тєрх нь алдагдахад хvрсэн юм.
1984 онд Пv дv си хийдийг Бээжин хотын зиндааны бичиг дурсглын зvйлийг гол хамгаалах байгууллага болгож, сvvлийн жилvvдэд Пv дv си хийдийг засан сэлбэх ажил тєрийн холбогдох салбар болон мэргэжилтэн нарын дээд хэмжээний анхаарлын тєвд орсон байна. 2001 оноос Пv дv си хийдийг засах ажил албан ёсоор эхэлж, уг хийдэд амьдарч байсан 186 єрх айл болон сургуулийг нvvлгэж, уулын дvр тєрхийг нь vндсэнд нь сэргээсэн байна. /Пэрлаймаа орчуулав/
|