Хятадын эдийн засгийн тvргэн хєгжил нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тулж байгаа чухал нєхцєл болж байна. Тvvхийн баримтаас vзбэл 2001 оноос 2002 онд дэлхий эдийн засгийн бууралт харицангуй бага байж, бууралтын хугацаа нь ч богони байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт харин хvчтэй байлаа. Бvс нутгийн улс тєрийн хурцадамал байдал хэвээр байсан хэдvй ч, нефтийн vнэ єсч байсан боловч дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хэтийн тєлєв их сайн байлаа.
АНУ-ын эдийн засаг дэлхийн эдийн засгийн нэмэгдлийн чухал хєдєлгvvр хvчал хэвээр байсан боловч Хятад улс дэлхийн эдийн гасаг тэрчлэн Азийн эдийн засгийн нэмэгдэлд сvvлийн хэдэн жил єдєр ирэх тутам чухал хувь нэмэр оруулсан байна. Хятадын эдийн засгийн тvргэн єсєлт болон тvvний дэлхийн эдийн засагт єдєр ирэх тутам чухал байр эзэлж байгаа хоёр нь vvний гол нєхцєл болсон байна.
Европ тив болон Японы эдийн засаг сулрах хандлагатай болсон боловч Хятадын эдийн засаг харин хєгжлийн эрчээр бадарч байна. Хятад улс нь Японыг орлож бvс нутгийн эдийн засгийн нэмэгдлийн хєдєлгvvр хvч болсон нь илт байна. Японы эдийн засаг сvvлийн хэдэн жилд дурсах чухалтай сайн зvйл байхгvй болсон тул Хятадын эдийн засгийн хєгжин мандалт нь Азийн бусад орны эдийн засагт маш чухал юм. Хятад улс болон Азийн орнуудын эдийн засаг худалдааны хэлхээ холбоо маш тvргэн нэмэгдсэн байна. БНСУ-ын Хятадад экспортолж байгаа хэмжээ нь нийт экспортын 1\5 хувийг эзэлж байхад Хятадын импортын барааны дунд БНСУ-аас импортолсон бараа нь нийт импортын 1\10 хувьд ч хvрэхгvй байна.
Хятад улс нь Японд авч хэлсэн ч маш чухал юм. Японы Хятадад экспортолж байгаа барааны нэмэгдэлийн хэмжээ тvvний нийт экспортын нэмэгдэлийн хэмжээнээс хол их байна.
АСЕАН-ны 5 орон Малайзи, Тайланд, Сингаапор, Индониз, Флиппинд авч хэлбэл Хятад улс нь маш чухал зах зээл болсон байна. 1995 онд тус таван орны Хятадад экспортолсон барааны хэмжээ тэдний нийт экспортын 2.6%-ийг эзэлж, 2003 он болоход 6.7% болсон байна. Энэтхэгээс Хятадад экспортолсон барааны хэмжээ ч 1995 оныхоос 4 дахин нэмэгдэж, 1995 онд 1%-д ч хvрэхгvй байсан бол 2003 онд нэмэгдээд 4.5%-д хvрсэн байна.
Еврогийн районы эдийн засаг vргэлжлэн тааруухан байснаар Хятадын эдийн засгийн нєлєє Азийн хvрээнээс тэлэн гарсан байна. 1995 оноос Бразилиас Хятадад экспортолсон бараа тvvний нийт экспортын 2.6%-ийг эзэлж байснаа нэмэгдээд 2003 онд 6.2%-д хvрчээ. Мєн адил энэ найман жилд Аргентины Хятадад экспортолсон бараа тvvний нийт экспортод эзлэх хувийн жин 6 дахин нэмэгдэж, 1995 онд 1.4%-аас 2003 оны 8.4%-д хvрчээ.
Хятадын импорт ч маш тvргэн нэмэгдэжээ. 1990 онд Хятад улс нь шар буурцаг импортлогч орон биш байснаас 2004 он болоход импортоор оруулсан шар буурцаг нь дэлхийн нийт хэмжээний 1\3-гийг эзлэх болжээ. Мєн 2004 онд Хятадын импортоор авсан хєвєнгийн хэмжээ нь дэлхийн 1\4-гийг эзэлжээ. 1990 онд энэ vзvvлэлт дєнгєж 7% л байсан юм. Ноднин Хятадын импортоор авсан хар тємєрлєгийн хэмжээ дэлхийн нийт импортын 1\10-гийг эзэлж, 1995 оныхоос хоёр дахин гаруй нэмэгджээ. Хятадын нефт импортолж байгаа хэмжээ дэдvй их биш байж дэлхийн нийт хэмжээний 3.4% л байна. 1990 онд нэн vзvvлэлт 0.5% л байжээ.
|