Хятадын баруун хойт хил хязгаар нутагт оршдог Синьзянгийн Уйгарын Єєртєє Засах Район бол газрын тосны нєєц баялаг ихтэй газар юм. Синьзягийн умард хэсэгт оршдог Крамаи хот бол Хятадын баруун бvс нутгийн газрын тос, химийн аж vйлдвэрийн хамгийн том бааз болох тєдийгvй бас газрын тосны ажилчдын хамгийн их тєвлєрн суугаа газрын нэг нь юм.
Турсонзян Айни бол амьдралын дэгийг маш сайн барьдаг хvн юм. Єдєр болгон \єглєєний 7 цаг хагаст \тэнгэр гэгээрмэгц босч, єглєєний биеийн тамирын дасгал хагас цаг гаруй хийдэг бєгєєд энэ vеэр тэр єєрийн дуртай уйгар дуу дуулдаг байна. Yдээс ємнийн 9 цагт ажлын газраа очиж, єдрийн ажилдаа ордог юм. Ээ жил гуч гарч яваа Турсонзян Айни бол Крамаид тєрж єссєн хvн юм. Газрын тосны ажилчин болсон нь аавынхаа нєлєєг хvрснээс болсон ажээ. Тvvнийг бага байхад нь газрын тосны ажилчин байсан аав нь тvvнд цооногийн ангийн vлгэрийг ярьж єгдєг байжээ. Єсч том болснхоо хойно, Турсонзян Айни аавынхаа ажлыг залгамжилж газрын тосны ажилчин болсон байна.
Турсонзян Айни газрын тосны аж vйлдвэрийн сургуулийг тєгсгєж, газрын тосны ордод ажиллаад арав гаруй жил болж байгаа юм. Эдгээр жилvдэд тэр цооног єрємдєх техникийг боловсронгуй эзэмшиж, баялаг туршилга хурамтуулж, цооногийн ангийнхаа даргын vvрэг гvйцэтгэгчээр ажиллах болсон байлаа.
Тэр хэлэхдээ: "Нийгэм маш тvргэ хєгжиж, эрдэм мэдлэгийн шинэчлэл ч тvргэн явагдаж байна. Ажилчин хvний боосрол, олон талын чадавх нь єнєєгийн нигмийн хэрэгцээ шаардлагад зохицсон байх ёстой. Шинжлэх ухааны мєрдлєгтєйгєєр удирдан, хvний vзэл бодлыг хєтлєн дагуулах хэрэгтэй байна" гэлээ.
Цооног єрємдєх тавцангийн захирал Пуллати бол цооног єрємдєх ажлыг 30 гаруй жил хийсэн ахмад ажилчин юм. Турсонзян Айнийн тухай тэр сурвалжлагчид хэлэхдээ: "Турсонзян Айни бол сурахад бахтай хvн юм. Сургуульд тэр уйгар хэлээр сурсан, харин ажилд ороод, ажлаа сайн хийхийн тєлєє, хятад хэлийг чармайн сурсан бєгєєд дэшлэлт нь ч маш тvргэн байна. Ажлынхаа тvвшнийг дээшлvvлэхийн тєлєє, тэр чанга сахилга журам тогтоосон бєгєєд байнга олныг зохион байгуулан суралцуулж бас тогтмол хугацаагаар шалгалт хийдэг байна. Ажилчдад анхаарал халамжаа хандуулдаг эелдэг сайхан зантай сайн хvн юм. 2002 онд нэг ажилчин ажлын ослоор бэртсэнд тэр vед цооногийн ангийн орлогч дарга байсан Турсонзян Айни тvvнийг сар гаруй сувилж, єдєр болгон тvvнд хоол цай хvргэж байсан юм" гэлээ.
Турсонзян Айни шилдэг амжилттай ажиллаж байгаа нь тvvний єєрийх нь хичээл зvтгэлэс гадна бас гэр бvлийнх нь дэмжлэгтэй салшгvй холбоотой юм. Тvvний эхнэр нь их эмч. хvv нь энэ жил дєрвєн настай. Хvvхэдтэй болсноос хойш баяр баясал нэмэгдсэний хажуугаар хvндрэл бэрхшээл ч нэмэгдэж ирсэн байна. Заримдаа хvvхэд нь євчилсєн vед Турсонзян Айни ажил ихтэй улмаас гэртээ харьж чаддаггvй тул, эхнэр нь гэр бvлийн ажлыг бvхнийг хийж байдаг. Турсонзян Айни гэрийн хvмvvстээ тус дэмжлэг болж чадаагvй гэж бодож явдаг боохоор, амралт чєлєєт цагаараа гэр бvлийн хvмvvстэйгээ хамт байлцахыг их анхаардаг юм.
Єдрийн нар баруунш ташиж, тэнгэрийн хаяанд улаавар туяа татаад алс холын элс манхан дахь цооногийн жяцууд улам ч єндєр сvрлэг харагдаж байлаа. Турсонзян Айний ажиллаж бий цооногийн ангийнхны сууж байгаа газар нь мєр мєр жигдэлсэн байшмнгуудтай, байшингуудын дундуур нь засмал замт зурайж, замын хажуугаар гэрэл чидэнтэй яг л жижигхэн сайхан хороолол байх юм. Энд амрах єрєє, гуанз, бие угаах газар, уншлагын єрєє, соёл цэнгээний газар зэрэг байдаг. Хэдэн хоногийн дараа, одоогийн vvргээ биелvvлж, Турсонзян Айни гэр бvлийнхэнтэй уулзах болно. Энэ тухай ярихад тvvний царайд баярын инээмсэглэл тодорч байлаа. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/
|