• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-03 15:59:28    
Адгуусан амьтаны ялгадасыг алт болгодог тариачин

CRI

    Жар дєхєж яваа Гао Жяньхао бол хол ойрдоо нэртэй хєдєлмєрч эр байлаа. 2002 онд тэрээр Чан Шусы хотын байгаль орчны газрын дэмжлэгтэйгээр органик бордооны ХХК байгуулсан байна. Удалгvй Гv Лижэнь сууриныхаа далавчтай шувуу, дєрвєн хєлтєй мал болгоны баасыг цуглуулдаг том бааз болсон байна. Цуглуулж авчирсан баас шээсээ исгэхийг нь исгээд, шигшхийг нь шигшээд, бутчихийг нь бутчиад тариалангийн дээд зэрэглэлийн органик бордоо болгодог байна. Энэ бол адгуусан амьтаны ялгадасыг алт болгодог хvний ариун хєдєлмєрийн vр єгєєж юм.

    Нуруулаг тєрсєн Гао Жяньхаогийн vзэж байгаагаар, сайн бордоо бол хєрс шорооны шим тэжээл юм, органик бордоо нь vр ашиг сайтай, хєрсєнд даамай шимтэдэг, хоргvй, бохиргvй байдаг бєгєєд 3 жил дараалан хэрэглбэл хєрс шєрєє нь ч зєєлрєєд ирдэг, vvнийг химийн бордоотой зvйрэлхийн аргагvй юм.

    30 жилийн ємнє, Тэрээр тосгоны намын vvрийн нарийн бичгийн дарга байхдаа 5 тонн шар бордоо олхын тєлєє газар болгонд тэнэж явсанаа тов тодорхой санаж байгаа юм. Гэтэл одоо зарим залуучууд бордоог чухалд vзэхгvй, зєвхєн мєнгє тєгрєгєнд гамтай дєхєм хялбархан байхыг бодож байна. Энэ нь vр тарианы ургацад сайн биш мєртєє хєдєє тосгоныг хvнд ноцтой бохирдолын дарамтад учруулж байна.

    Єнгєрсєнд хєдєє тосгоны уул нь хєхємдєг, уснь тунгалаг байж, хотын бохирдол нэлээд их байсан юм. Одоо харин хотын орчин ахуй цэвэр сайхан болж байхад цєєн бус хєдєє тосгон хог новшиндоо баригдаад єнгєрсєнд шууд ууж байсан усанд одоо умбахаар орхоосоо ч ширхийх болсон байна гэж Го Жяньхао ярьсан байна. Тэрээр бас хэлэхдээ, Одоо манай тариачид тун идэхтэйгээр бордоо цуглуулж, жил бvр тэжээж vржvvлэх ажил эхэлж байгаа 250 гаруй том айлын мал адгуус тахиа шувууны ялгадасыг цуглуулж байгаагаас гадна, тэжээж vржvvлэх ажил эрхэлсэн тархай бутархай байгаа 200 гаруй айлын мал адгуус тахиа шувууны ялгадасыг манай компанид хvргэж байна. Ингээд жил бvр 40 мянган тонн мал адгуус тахиа шувууны ялгадас болон 500 тонн єндєгний халисийг 11 мянган тонн био органик бордоо болгож байна гэжээ.

    Го Жяньжюнь ажил тєрлийнхєє цар хvрээг єргєтгєж, аж vйлдвэржvvлж байгаагийн зэрэгцээ бас 40 га тариалангийн газар тvрээсэлж, органик хvнсний бvтээгдэхvvний орчин vеийн vлгэр жишээ хvрээлэн байгуулж, луугийн сахал, жимсын мод, органик тутрага зэрэг ургамал тарих зэргээр иж бvрэн аж vйлдвэр хєгжvvлж байна, бас аж vйлдвэрлэл судалгаа шинжилгээг уялдуулж, шинжлэх ухаан техникийн тусламж хайж, Нань жингийн Хєдєє Аж Ахуйн Их Сургуультай хєдєє тосгоны хатуу биет хаягдал зvйлийг ресурс болгох туршилтын баз байгуулж, урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоосон байна.

    Одоогийн нvvрэлж байгаа бэрхшээлийнхээ тухай Го Жяньжюнь хэлэхдээ, гол нь холбогдох байгууллагууд ялгадасыг ресурс болгоход талаар бодлого тогтоох талаар идэвхгvй байна, татвараас ч хараахан чєлєєлєєгvй байна. Yvнээс гадна, тариачдын органик бордооны тухай танилтын хэмжээ ч єндєр биш байна.

    Ноднин 53 га гаруй тариалангийн газарт Го Жяньжюний vйлдвэрлэсэн органик бордоог хэргэлсэн байна. Тэрээр баяртайгаар хэлэхдээ, энэ онд тус тоо 333 гаруй гад хvрэх тєлєвтэй байна гэжээ.