"Миний хvv энэ жил 9 настай, бага сургуулийн 3-р ангийн сурагч. Нэг жилийн ємнє, ямар явдал тохиолдсон ч тvvний сонирхолд нийцэхгvй бол дураараа аашлахаар барахгvй, бас уйлж дуулаад амар байлгадаггvй байсан юм. Одоо ихэд єєрчлєгдєж, хуучин тэдгээр муу зан, заншлаа нэгэнт єєрчилж, тvvнийг ямар нэгэн ажил, бvр дургvй ажлыг хийлгэсэн ч дууртай очиж хийдэг бєгєєд ээж ээ! би хийж єгье гэдэг болжээ.Yvнд ёстой юу хэлэхээ мэдэхгvй л байна....." гэж нэгэн ээж єгvvлж билээ.
Єєрийн хvvхдээ дураараа аашлахыг хэн ч хvсэхгvй нь мэдээж боловч vнэн бодит байдалд аашгvй хvvхэд гэж байдаггvй юм. Уурлаж аашлах нь хvvхдийн єсєлт бойжилтын заавал туулж єнгєрvvлэх зам юм. Ер нь асуудлын гол нь эцэг эхчvvд хvvхдийн уур аашийг яаж жолоодох, хvvхдийн уурлах, аашлах явдлыг удаа болгоны хvмvvжvvлэх ажлыг боломж болгон vзэх хэрэгтэй байдаг. Манай ээж аавууд, хvvхдийн уурлаж уцаарлахыг байнга харж байгаа хирнээ чухам юунд хvvхэд муухай зан гаргаж байгааг нарийн тунгаан боддоггvй билээ.
Хvvхэд уурлаж аашлах нь ямар нэгэн талаар єєрийн зорилгодоо хvрч чадаагvй, эсвэл бие сэтгэл нь эвгvй байгаа зэргээс болдог учраас одоогийн уцаарлангуй байдал єєрийн зорилгодоо хvрэхийн тєлєє авч байгаа арга барил байж ч мэднэ. Тэгвэл хvvхдийн уцаар, ааш араншинг яаж хориглож, ямар арга барилаар хvмvvжvvлбэл дээр вэ?
Олонх хvмvvсийн хуримтлуулсан туршлагаар бол нэгд, санааг нь дагуулж болохгvй, хоёрт, хvvхэд уурлаж аашлах vед хємсєг зангидан хvйтэн царайлж болохгvй, гуравт, єєрийн биеэр vлгэр дууриал болох зэрэг арга хэрэглэнэ.
Хvvхэд уурлаж аашлах vед тvvнд бууж єгєх явдал бол хамгийн буруу арга гэж сурган хvмvvжvvлэгчид vздэг. Энэ vед эцэг эх тэвчээртэй байж, хvvхдийн дур зоригоор авирлах шаардлагаас татгалзаж, ямар их уурлаж аашилсан ч тvvний санаагаар байлгаж болохгvй гэдгийг зєв ойлгуулах хэрэгтэй. Гэвч хvvхэд нэгэнт уйлж дуулан аашилсан болохоор энэ vед хэтэрхий хатуу шийтгэл ноогдуулж, арга хэмжээ авсны хэрэггvй. Харин тvр цаг зєнд нь орхиж, дараа нь хvvхдийн нvvрэн дээр уурлаж аашилсан учир шалтгааныг хайж, нарийн нямбай хvvхдэд хэлж сурган хvмvvжvvлэх нь чухал юмаа. Хvvхэд ч энэ удаагийн буруу явдалдаа сургамж авч болох юм.
Ааш ихтэй хvvхдийг хvмvvжvvлэхэд хамгийн чухал нь эцэг эхчvvд єєрийн байдлаа ч шинжиж, онц хичээх хэрэгтэй байдаг. Ялангуяа хvvхдээ элдэв муухай бvдvvлэг vгээр хэлэх буюу зодож харааж болохгvй. Ийм хvvхдийг сургахад хатуу арга хэмжээ хэрэглэх нь зохисгvй мєртєє дэндvv зєєлєн арга хэмжээ ч авч болдоггvй. Харин хамгийн зохистой арга бол маш тvргэн хvvхдийн анхаарал, бодол сэтгэлийг єєр бусад зvйл дээр шилжvvлэх нь хатуу зєєлєн хоёр аргаас бvр зайлсхийж болдогийг харуулж байна. Энэ vедээ ер нь хvvхдийг зєнд нь орхиод байвал хvvхэд удаандаа єєрєє сэтгэлийн хєдєлгєєнєє дарж чаддаг юм. Сурган хvмvvжvvлэгчид зєвлєхдєє хvvхдийн уур омог буурсны дараа л хvмvvжлийн ажил явуулах хэрэгтэй. Эцэг эх энэ vед яавал зохих вэ? гэвэл єнгєрсєн явдлыг нэхэж ярихгvй, нэн ч дураараа шийтгэл торгууль тавилгvй, хvvхдээ хайрлаж халамжилж байгаагаа ойлгуулж, хvvхдийн нэр тєрєє эрхэмлэх сэтгэлийг хvндэтгэх нь хvvхэд маш тvргэн хэвийн байдалдаа ороход тусалдаг юм. /Бэлтгэсэн Ренчинцоо/
|