Олон улсын Олимпийн хорооны 29-р Олимпийн наадмыг зохицуулах хорооны дєрєвдvгээр бvгд хурал Бээжинд болов. ХКН-ын тєв хорооны улс тєрийн товчооны гишvvн, ХКН-ын Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи хуралд Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлын сvvлийн vеийн байдлыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, Афины Олимпийн наадмаас хойш, Хятадын засгийн газар Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажилд удирдлагаа цаашид эрчимжvvлж, "онцлогтой, єндєр тvвшинтэй Олимп зохион байгуулах" ажлын зорилт тогтоов гэжээ.
Лю Чи танилцуулж хэлэхдээ, онцлогтой Олимпийг зохион байгуулахад 4 чиглэлд голлон анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын єнгє аяс, хvмvvнлэгийн тvр тєрх, цаг vеийн шинж байдал, олон нийт оролцох, єндєр тvвшин бvхий Олимп зохион байгуулах нь єндєр тvвшин бvхий орд талбайн тоног, тєхєєрємж болон уралдаан тэмцээн зохион байгуулах, єндєр тvвшин бvхий нээлтийн ёслол, соёлын ажиллагаа, єндєр тvвшин бvхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйлчилгээ, єндєр тvвшин бvхий аюулгvй байдлын хамгаалалтын ажил, єндєр тvвшин бvхний сайн дурынхны эгнээ болон vйлчилгээ, єндєр тvвшин бvхий зам харилцааны зохион байгуулалт болон амьдралын талаархи vйлчилгээ, єндєр тvвшин бvхий хотын соёл иргэншлийн тєрх байдал болон Хятадын тамирчдын vзvvлэх гарамгай амжилт зэрэг 8 талаар харуулах болно гэжээ.
Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гvйцэтгэгч орлогч дарга Лю Жинминь Зохицуулах хорооны гуравдахь бvгд хурал хуралдснаас хойш хийсэн ажлын тайлангаа танилцуулсан байна. Тэрээрхэлэхдээ, Хятадын засгийн газраас тєрийн зєвлєлийн гишvvн Чжэнь ЧжиЛи-г Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны нэгдvгээр орлогч даргаар тохоон томилж, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны бvх талаар зохицуулах хvчин чадлыг эрчимжvvлэв. Yvнээс гадна Тєв хорооны нэгдэлтэй удирдлагатай мэдээлэл ухуулга болон аюулгvйн хамгаалалтын ажлыг зохицуулах хэсэг байгуулж, Тєв засгийн газрын холбогдох яам хороодын Олимпийн бэлтгэл ажилд шууд дэмжлэг vзvvлэх, оролцоход тус дєхєм vзvvлэв. Олимпийн аюулгvй байдлыг хамгаалах ажил эмх цэгцтэй явагдаж байна. 6-р сарын эхээр Олимпийн наадмын сайн дурынхны ажлын тєслийг эхлvvлэх ёслол хийх болно гэжээ.
5-р сарын 31-нд Бээжинд хvрэлцэн ирсэн 29-р Олимпийн наадмын зохицуулах хорооны ерєнхийлєгч бvгд хурал дээр, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ажлын гарч буй гарамгай амжилтыг гvйцэд нотолсон байна. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тєрєл бvрийн ажил ул суурьтай ахиж, гуравдугаар бvгд хурлын тогтоосон ажлын зорилтыг биелvvлэв гэж тэрээр vзсэн байна.
Сурвалжлагчийн ойлгосноор, Олон улсын Олимпийн хорооны зохицуулах хорооны гишvvд бvгд хурлаар, Бээжингийн Олимпийн эмчилгээний vйлчилгээ, сэргээшийг хяналтанд авах, орд талбайн удирдлага, талбай заалын байгуулалт, зах зээлийг нээн ашиглах, хотын vзэмжит байдал, соёлын арга хэмжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагаа зэрэг хэлэлцэх сэдвээр, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороотой ажлын хэлэлцээ хийсэн байна. Зохицуулах хорооны зарим гишvvд болон мэргэжилтнvvд Бээжингийн Олимпийн талбай заалын байгуулалтын барилгын газартай vзэн танилцсан байна.
|