Жил болгоны билгийн улирлын 6-р сарын 6-ны єдєр Лю пан шvй хотын Лю жи онцгой районы Лє бе гацааныхан Лан же шан ууланд Бу-и vндэстний уламжлалт баяраа єргєн ихээр тэмдэглэдэг юм. Энэ єдєр болоход Лан же шан ууланд хvний далай болж, тэрэг унаа цовролдон маш хєл хєдєлгєєн ихтэй болно. Хол ойрын хэдэн арван сияний хvн ард Лан же шан ууланд цуглан, жилд нэг удаа болдог Бу-и vндэстний 6-р сарын 6-ны Лан же шан уулын баяраа тэмдэглэн, харилцаа дуу дуулах, vндэстний бvжиг бvжих зэргээр найрлан тоглодог юм.
Бу-и vндэстний 6-р сарын 6-ны Лан же шан уулын баярын ирэлтийн тухай сэтгэл догдлуулам ийм нэгэн vлгэр домог яригдаж байна.
Эрт урьд цагт Лю жи онцгой районы Лє бе хавиар гэр бvлийн ёс нь маш хатуу, эрэгтэй эмэгтэй залуучуудын ураг хоримын их явдлыг эрхбиш ээж аав нь эрх мэдэж байлаа. Ийм хатуу ёс журамтай байсан болохоор маш олон янаг хосууд єєрийн хайртай хvнтэйгээ сууж чадахгvй болохоор гунигт хэрэг цєєн бус гарч байжээ. Хэцнээн зуун жилийн дараа vзэсгэлэнт охин Намэйг нутгийн харгис Вангийн хvv тоогоод, зууч илгээн охиныг нь гуйлгасанд энэ охины ээж аав нь Вангийн эрх сvрд сvрдэн охиноо Вангийн хvvд єгєхєєр болжээ. Гэвч охин нь тэр Вангийн хvvтэй суух дургvй, єдєр болгон хоол ундаас салж сэтгэл зовж байжээ.
Билгийн улирлын 6-р сарын 6-ны єдєр болж, Бу-и vндэстний айл тосгон болгон амтат хоол бэлдэж, жилд нэг удаа болох уламжлалт баяраа тэмдэглэхээр яарч байсан юм байна. Харин Намэй охин зовлонгийн царайгаар уулын энгэрт сууж, юу ч хийх сэтгэлгvй болон нулмис асгарулан сууж байтал уулын доороос сэргэлэн цовоо, тэгшхэн сайхан нуруутай гоолиг залуу хvрч ирээд, Намэй охиноос юнд ингэж зовж байгааг нь асуусан гэнээ. Энэ охин залууд єєрийн сэтгэлийн зовлонгоо ярьж, эцэг эхийнхээ зарлигаар хайр дурлалын эрх чєлєєгєє алдсан тухай тооцон єгvvлсэн юм байна. Залуу энэ охины гуниг зовлонг сонсож, тvvнийг ихэл єр євдєн, Бу-и vндэстний уулан тосгоны фиодал ёсыг эвдэж, янаг хосуудад жаргал эдлvvлэхээр болзон тогтож гэнээ.
Дараа єдєр нь 6-р сарын 7-ны vvр цайж байгаа vеэр, Намэй охин болон гоолиг залуу болзсон цагтаа уулын хярд хvрэлцэн ирж, уулын євсєєр зууч болгон, горхийн усаар амтат сархад болгон, хоёулаа гэрлэн жаргалт хос болсон байжээ. Сvvлэр нь Бу-и тосгоны хvvхэнчvvд залуучууд тэд хоёроос суралцан, єєр єєрийн хайртай хvнтэйгээ гэр бvл болж, тэр хоёрын уулзсан 6-р сароын 6-ны єдрийг жил болгон тэмдэглэн, янаг хайрын бэлгэдэлт баяр болгосон байна.
Жил болгоны билгийн улирлын 6-р сарын 6-ны єдєр болох бvр Лан же шан уулын эргэн тойрны Бу-иvндэстний хэдэн арван мянган залуучууд энэхvv Лан же шан ууланд цуглан, харилцаа дуу дуулан, баясгалант бvжиг бvжиглэн, тэвх тоглох зэрэг хэлбэрээр єєрийн хайрт хvнээ хайж, шинийн долоон болоход сая гэр гэртээ буцдаг байна. /Пэрлаймаа орчуулав/
|