• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-06 16:17:35    
Лу цай буюу Лу Цай хоол

CRI

    Хятад улс бол хэдэн мянган жилийн хоолны соёлын тvvхтэй орон. Нутаг нутгийнханы нэрд гарсан хоол гэхэд л хэдэн мянган тєрєл байдаг, эдгээр хоол нь хэрэглэх материалаа нарийн сонгож, нямбай бэлтгэж, єнгє, vнэр, амт, хэлбэрийг нь голчлон анхаарах ба хоолонд нь тохирсон сав эдлэл зохицуулан хэрэглэхийг маш анзаардаг онцлогтой байна. Эдгээр алдаршсан хоолууд нь єєр єєрийн хєгжиж ирсэн тvvхтэй бєгєєд хоол бэлтгэх уламжлалт ур чадварыг харуулсан тєдийгvй, янз янзын vлгэр домогтой байж, манай орны хоолны соёлын нэг чухал хэсэг болон бvрдсэн байгаа юм.

    Єнєєдєр таньд хятадын хамаг алдаршсан 4 том хоолны системээс танилцуулья.

    1,Лу цай буюу Лу Цай хоол

    Лу Цай бол манай улсын хамаг эртний орон нутгийн хоол болох юм. Эртний Чи Лv гvрэн бол хятадын эртний соёлын vvсвэр газрын нэг болох бєгєєд єнє эртний хоолны соёлын тvvхтэй. Аль эрт Чин улсын vед гэхэд л тухайн газар нутгийн хоол бэлтгэх технологи нэлээд хєгжєєд, Тан, Сvн улсын vед Шань Дvн хоол нь умард нутгийн хоолны тєлєєлєгч хоол болж, олон нутаг руу таран дэлгэрсэн байлаа. Лv Цай хоол нь шинэ соргог, давслаг, vнэр амтаараа хэзээд давтагдашгvй, бас гоё сайхан шєл хийдэг ба нарийн нямбай хийгддэгээрээ маш онцлогтой юм.

    Лv Цай хоол нь Жи Нань \Шань Дvн мужийн тєв\ хоол болон Жяо Дvн\ Шань Дvнгийн зvvн биейн нутаг\хоол гэж хоёр тєрєл байдаг. Жи Наний хоол нь шинэ соргог, гоё амтлаг, зуун хоол нь зуун амттай байдгаараа онцлог болсон бєгєєд энэ нутгийнхан шєл сайхан хийдэг. Харин Жяо Дvнгийн хоол нь далайн гаралтай амьтан илvv хэрэглэдэг байна. Учир нь энэ газар нь далайн эргэ дагуу нутаг болох юм.

    Урт хугацааны турш Лv Цай хоол нь Бээжин хоол болон зvvн хойт нутгийн хоолны бvрэлдvvн хэсэг болсон юм. Чин улсын vейн ордны хоолны хєгжил нь Лv Цай хоолны харилцаа нь маш ойр байж, одоогийн Бээжингийн хоол тэрчлэн Чин улсын хаадын уламжлалт хоолонд ч Лv Цай хоолны зарим онцлогийг хадгалсан байгаа юм. \Номин бэлтгэв\