• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-06 16:38:39    
Сv цай буюу Сv Цай хоол

CRI

    Хятад хvн гэсэнгvй гадаадын хvн гэсэнгvй, хятад хоолноос vгvй гэж татгалздаггvй. Учир нь Хятад хоолнны єнгє, vнэр, амт тэрчлэн хоолны хэлбэр дєрєх, хувирал ихтэй хийх арга энэ бvхэн нь хvмvvст гайхал бишрэл тєрvvлэх тєдийгvй, амталж идэж сонирхох дурыг нь ч аргагvй хvргэдэг байна. Уламжлалын хятад хоол ч тэр, шинэ мягийн хятад хоол ч тэр, хvмvvсийн хоолны дуршлыг хvргэхэр хийж бэлтгэсэн байдаг юм. Хятад улс єргєн уудам нутаг дэвсгэртэй, нутаг нутгийнханы хоолноос нэрд гарсан хоол гэхэд л хэдэн мянган тєрєл байдаг, гэвч эдгээрийн дотор хамаг нэрд гарсан нь 4 их тєрлийн хятад роол байдаг гэж бид дээр танилцуулж байсан. Єнгєрсєн удаа би таньд Хятадын Лv Цай хоолноос танилцуулсныг та санаж байгаа байх даа. Энэ сэдвээр бэлтгэсэн манай нэвтрvvлэг vргэлжилж байна. Єнєєдєр би таньд хятадын хамаг алдаршсан 4 том хоолны нэг Сv Цай хоолыг танилцуулья.

    1,Сv цай буюу Сv Цай хоол

    Сv Цай хоолыг бас Хуай Ян хоол ч гэдэг. Жян сv мужийн хоол гэж хэлдэг юм. Жян сv муж нь зvvн талаараа далай тэнгистэй нvvрлэж, баруун талаараа Нvн Зэ нууртай залгалдаж, ємнє биеэрээ Тай Ху нуурыг тvшиж, Хєх-мєрєєр холбогдон, татмал гол ємнє умраар нь сvлжилдээд,дєрвєн улирал нь тэгш, цаг агаар нь маш аятайхан байдаг бєгєєд, єн шимлэг газар тариалантай, загас жараахай vр тарианы нутаг хэмээн алдаршсан байгаа юм. Жян Сv мужид хавартаа тулан засастай,зундаа цагч загастай, намартаа тарган нугас, євєл хvнсний ногоо элбэг дэлбэг байж, жилийн дєрвєн улиралд ээлжлэн идэх тєрєл бvрийн идээ байдаг болохоор хоолхийж боловсруулах ур мэргэжлийн урагш хєгжихэд эд материйн нєхцєл болмжийг бvрэн дvvрэн хангаж єгсєн байгаа юм.

    Сv Цай хоол нь Нань Жин, Ян Жєу болон Сv Жєv нутгийн хоолоор гол болгон, эргэн тойрны олон нутагийн онцлогтой хоолыг хамарсан байдаг юм. Сv Жєv нутгийн хоолны гол онцлог гэвэл, хоолонд хэрэглэх материалаа нарийн нухацтай сонгож, маш нарийн хийдэг байна, амт нь чанга ч биш, сул ч биш тэнцvvхэн байж, дєрвєн улиралаара ялгагдан єєр єєр онцлогтой байдаг. \Номин бэлтгэв\