• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-06 16:42:01    
Хvvхдийн хэрэгт хэтэрхий оролцох нь хvмvvжилд муу нєлєєтэй

CRI

    Шиншин хамт сурч байгаа найзынхаа тєрсєн єдрийг тэмдэглэх цуглаан дээр авхуулсан зургийг аав ээждээ vзvvлжээ. Зургаас vзэхэд тэр єдєр маш их хєгжиж цэнгэсэн нь илэрхий байлаа. Гэвч Шиншин тамхи татаад зогсож байгаа, зориуд нvvрээ янзын оо энсэгээр будаад ч зогсож байх нь энгийн vед ерєєс байдаггvй сонин юм vзэгдэв. Шиншингийн санаанд байгаагvй учир бол зургийг vзсний дараа ээж нь маш уурлаж, тамхи татлаа гэж аав нь олон ч зэмлэж гарсан бєгєєд уурандаа Шиншинг хоёр сайн хvчтэй алгадаад авчээ.Yvнд Шиншин "би нэгэнт 16 хvрчээ. Ингэж...." гэж бодоод юу ч хэлсэнгvй.

    Орчин vеийн аав ээж, гэр бvлийн хvмvvжлийн хvvхдэд єгєх нєлєє, хvvхдийн єсєлт бойжилт, ирээдvйд хичнээн их ач холбогдолтой, зохисгvй хvмvvжил нь хvvхдийн ирээдvйн хєгжил, цаашид ямар vр дvнд хvрнэ гэдгийг сайн мэднэ. Дээрх жишээнээс Шиншин нэгэнт том хvvхэд болсон боловч мєн л аавынхаа алган амтыг амсч байна. Хамт найзынхаа тєрсєн єдрєєр олуулаа баярлаж хєєрєлдєн, бага сага хэмжээнээс хэтрэх явдал гардаг ч хэвийн vзэгдэл болох учир аав ээж ийм асуудлыг шийдвэрлэх vед, зохих хэмжээнд уужуу тайван бодож vзээд заавал хvч хэрэглэж зодож зэмлэх, зохисгvй арга хэмжээ авсны хэрэггvй юм.

    Гэтэл аав ээжvvд ингэдэггvй. Шиншингийн аав ээж єєрийн хvvхдээ их л анхааран сургаж байгаа шиг боловч, vнэн хэрэг дээрээ эсрэг vйлдэл гарч, хvvхдийг энэ мэт хамаарах нь зохисгvй хvмvvжил гэж хэлж болох юм.
Хvvхдэд зохих орон зай олгож болно. Тэр мєртєє хvvхдийн хийсэн явдлыг тунгаан, хэлэх ёстой байна уу? vгvй vv ? гэдгийг аав ээж бодож vзэх ёстой юм. Манай эцэг эхчvvл нvдэнд нь бага сага л эвгvй vзэгдвэл хvvхдийг заавал хэлж загнаж байж л нэг сая санаа нь амардаг, єєрийн санаа амарсан боловч хvvхдэд харин арилгаж чадашгvй сэтгэл санааны ул мєр vлдээдэг байна.

    Манай зарим эцэг эхчvvл хvvхдийн их багыг vйл ойшоон, буруу болсон л юм бол айлгаж сvрдvvлэх, зодох хараах арга хэмжээ авдаг. Иймэрхvv арга нь хvvхдийн єєрийн эрх чєлєєнд халддаг болохоор хvvхдийн сэтгэл санаанд дарамт болж, ямар ажил хийсэн ч аав ээжийн зэмлэлд орохоос айдаг байна. Зарим эцэг эхчvvл хvvхдийг шоолж, ёжлон, энэ нь хvvхдийн оюун санааны єсєж дэвжихэд муугаар нєлєєлдєг юм. Хэрэв хvvхэд сэтгэл санааны талаар ямар нэгэн дарамтад учирсан байвал, аав ээж хvvхэдтэйгээ аль болохоор ойр дотно байж, сэтгэл санааг нь хуваалцаж байх хэрэгтэй байдаг.

    Гэр бvл бол хvvхдийн єсєлт бойжилтын чухал орчин ахуй юм. Гэр бvлд цуг амьдарч байгаа хvн бvхэн хvvхдийн єсєлт бойжилт, хvмvvжилд шууд нєлєє болдог, гэр бvлийн хvмvvжил нь хvvхдийн хvсэл бодлын эх vvсвэр болохоор зєв хvмvvжил олгох нь аав ээжийн ур чадвараас шалтгаална. Хvvхдийн хэрэгт хэт оролцох нь гээд дэндvv дураараа байлгах юм бол бас хvмvvжvvлэх арга барил буруудсан явдал болно. Иймээс зvй зохистой удирдан хамааралт хамгийн чухал гэдгийг олон эцэг эхчvvддээ сануулж байна.