• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-06 17:02:28    
Хєдєєгийн яруу найрагч Тао Юаньмин болон тvvний яруу найргийн зохиол

CRI

     Их зохиолч Тао Юаньминг бас Тао Цянь гэдэг юм. Тао Юаньмин манай тооллын 4-р зууны vеийн Зvvн Цзинь улсын vед амьдарч байжээ. Хятадын хєдєєгийн яруу найргийн урсгалыг vндэслэн байгуулагчийн хувьд Тао Юаньмин насан туршдаа ядуу зvдvv боловч баяр баясгалантайгаар эх байгалиа дээдлэн амьдарсан эгэл борогжуун, цэвэр ариун, шудрага шулуун зан заншил нь Хятадын олон vеийн бичгийн мэргэдийн магтаал хvндэтгэлийг хvлээсээр ирсэн байна.

    Тао юаньмин-гийн элэнц євєг Тао Кань нь Зvvн Цзинь улсын тєр гvрнийг vндэслэн байгуулсан гавьяат тvшмэл байсан бєгєєд євєє болон аав нь бvр тєрийн алба хааж єнгєрсєн байлаа. Тао Юаньмин-гийг 8 настай жилд аав нь нас барснаас хойш, гэр ахуйн байдал нь аажмаар доройтон буурчээ. Залуу бага насны vедээ, Тао Юаньмин бас ноён сууж улс тєрийн талаар зохих байр суурьтай болохыг хvсч байв.

     Гэвч Зvvн Цзинь улсын vе нь дайн дажин vргэлжилсэн цаг vе байсан болохоор хаад эзэд эрх ашгийн тєлєє тасраагvй єрсєн тэмцэлдэж, тєр засаг цєлєйдєн доройтож байжээ. Шулуун шудрага зан чанартай Тао Юаньмин 29 насандаа анх удаа албан тушаал хашныхаа дараа, албан ноёдын ялзран доройтсон харанхуй харгис байдалд тэсч чадан, албан тушаалаа орхиж хєдєє нутагтаа харьсан байв. Тvvний дараагаар Тао Юаньмин амьдралын дарамт шахалтаар бас хэдэн удаа бага алба хашсан боловч бvр удаан хашиж чадалгvй хєдєє нутагтаа буцжээ.

    Хожим нь Тао Юаньмин-гийн гэр улмаар ядуурснаар, газар тарианы ажил эрхэлсэн боловч гэр хvмvvсийнхээ идэж ємсєхийг хангаж чадахгvй байсан болохоор тэр 41 насандаа дахин ноён суух зам хайж Пэн Зэ сяний ноён болжээ. Тао Юаньмин баяд хоёдыг vзэн яддаг тул цагийн аясыг эелдэн чадахгvй байсан учир, 80 гаруйхан хоног сяний ноён суугаад тушаалаа огуорсон байлаа. Тvvнээс хойш, Тао Юаньмин албан тушаал vvрэглэхээс vvрд салж, газар тариа эрхлэн нуугдмал амьдрал хийх болсон билээ.

    Тао Юаньмин-гийн газар тарианы ажил эрхлэн хийж байсан аж амьдрал нь маш ядуу байсан билээ. 44 насны vед нь гэрт нь зол бус галын аюулд дайрагдсанаар тvvний амьдрал ахуйн байдал нь нэн хvнд байдалд орж, "зундаа єлєсч, євєл даарсан" гэсэн тvvний шvлэгийн єгvvлбэр нь тvvний материалаг амьдралын ядуу зvдvv байсан байдал тєрхийг харуулсан байгаа юм. Гэвч Тао Юаньмин оюун санааны талаар маш их ололт амжилтад хvрч, зохион бvтээх хамгийн ид vед тохиосон болохоор Тао Юаньмин хєдєє нутгийн сэдэвт их олон шvлэг бичсэн байна. Тvvний шvлэгт хєдєє тосгоны амьдрал ахуй, хєдєє нутгийн єнгє vзнмж нь анх удаагаа гоо сайхны таашаал хvртээх объект болсон ба хєдєє нутгийн амьдрал ахуй нь ч тvvний дээд хэмжээний зураглал чимэглэлээр дамжиж, гуниг зовлонт бодит ерєтєнц дэх оюун санааны нэгэн "далдлавч газар" болсон ажээ.

    Тао Юаньмин-гийн єтлєє насанд тvvний амьдрал нь тун ядуу байдалд орсон бєгєєд заримдаа хоол гуйж хоног єнгєрvvлэхэд хvрч байсан ажээ. Гэвч хамгийн хvндрнлтэй vедээ ч гэсэн, тєр гvрний тvvнийг албан тушаалд хэрэглэх гэснийг Тао Юаньмин хvлээн авсангvйгээр улс тєрт оролцох болон албан тушаал vvрэглэхээс татгалзсан байлаа. Тао Юаньмин єтлєє насандаа "Туурын цэцэрлэгт хvрээлэнгийн тэмдэглэл" хэмээх нэрт найруулалын зохиол бичиж, тvvнднн диваажины нийгмийг зураглан харуулсан юм. "Туурын цэцэгт хvрээлэнгийн тэмдэглэл"-д нэг загасчин туурын цэцэрлэгт хvрээлэнд андуурч ороод, ерєнтєнцийн vймээн самуунаас зайлсан нэг бvлэг хvмvvс тэнд vе улиран нуугдан амьдарч байсныг илрvvлжээ. Тэндэхийн хvмvvс нь гадна ерєтєнцийн vйл хэргийг мэдэхгvй, тєрєлх асвар цагаавар, ажилч хєдєдєлмєрч зан араншинтай байж, энх тунх аж жаргалтай амьдарч байсан гэж єгvvлсэн байна. "Туурын цэцэрлэгт хvрээлэнгийн тэмдэглэл" бол тэрхvv ороо босгоо он жилvvдэд єргєн олон ард иргэдийн энх тайван нийгмийг мєрєєдсєн сайн сайхан хvслийг илтгэсэн зохиол юм.

    Манай vед уламжлан ирсэн Тао Юанмин зохиол бvтээлvvд нь зєвхєн 100 гаруй шvлэг, 10 гаруй найруулал байгаа боловч Тао Юаньмин Хятадын уран зохиолын тvvхэн дээр маш чухал байр суурь эзэлдэг юм. Тухайн vед Тао Юаньмин-гийн амьдарч байсан Зvvн Цзинь улсын vед хэлбэрийн vзэл ихээхэн газар авч, их олон хvн зохиол бvтээл туурвихдаа гоё чимэгтэй vг хэрэглэхийг хэт хєєцєлдєж байсан боловч Тао Юаньмин харин хєдєє нутгийн тухай шvлэг бичих цоо шинэ сэдвийг нээсэн билээ.

    Тао Юаньмин-гийн шvлэг нь Хятадын уламжилт яруу найргийн эгэл борогжуун хэв байдлыг залгамжлан авсан бєгєєд бас шинэлэг зvйлийг буй болгосон юм. Тvvний бvтээлийн хэл хэллэг нь эгэл жийрийн, урсам сайхан, хурц тод байдаг болохоор Тао Юаньмин-гийн яруу найргийн зохиолууд нь Хятадын эгэл жийрийн яруу найргийн хєгжлийн тvvхэн дэх хамгийн єндєр тvвшинд хvрсэн, цаг vеийг заагласан ач холбогдол бvхий содон бvтээл болж чадсан юм.