• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-07 16:03:40    
Таван тарианы ван

CRI

    Євєр Монголын Улаанхад Хотын ар Хорчин Хошуунд "таван тарианы ван" хэмээх хоч нэртэй хvн байдаг. Тvvнийг Ли Ли Фа гэдэг. Сvvлийн хэдэн жилд тэр жил бvvр Буурцаг, эрдэнэ шиш зэрэг vр тариа наймаалж, тухайн орон нутагтаа нэртэй зуучлагч болсон байлаа.

    Ли Ли Фа ядуу зvдvv хєдєє айлд тєрж, багаасаа таван тарианыхаа шимийг хvртэн єссєн юм. Тэр уул Ар Хорчин Хошууныхаа Цементийн vйлдвэрт ажиллаж байсан боловч vйлдвэр нь vр ашиг муутайгаас болж, дєнгєж амиа аргацааж байжээ. 1986 онд тэр сайн дураасаа ажлаасаа чєлєєлєгдєн амьдралаа єєд нь татах арга хайсан юм.

    Гэтэл тэр анх эхэндээ чухам юу хийхээ мэдэхгvй бухимдаж байжээ. Нэгэн єдєр тэр гадуур дэмий хэсч явлаа. Тэхэд нэг гадар нутгийн пайзтай машин зогсч байв. Тэр машины жолооч кабинаасаа толгойгоо гаргаж, хаана эрдэнэ шиш зарах вэ гэж асуух нь тэр. Ар Хорчин Хошуу бол эрдэнэ шиш сайн гардаг нутаг юм. Эндээс эрдэнэ шиш олох шиг амархан зvйл байхгvй. Нєгєє жолооч Ли Ли Фа зvг хараад, эрдэнэ шиш байгаа газар намайг дагуулаад аваачихгvй уу, нэг машин эрдэнэ шиш худалдан авбал чамд 80 юань єгье гэдэг юм байна. Тэгэхээр нь Ли Ли Фа бодоо ч гvйгээр зєвшєєрч, тавхан цагийн дотор нэг машин эрдэнэ шиш ачаад тохирсон ёсоор 80 юаниа олсон байлаа.

    Ли Ли Фа энэ хэргээс санаа авч жижиг трактор худалдан авч єглєєний зургаан цагт гэрээсээ гарч орой найман цагт гэрийн бараа хардаг болсон юм. Тэр vед ийм наймаа хийх хvн тєдий олонгvй байсан болхоор Ли Ли Фагийн наймаа єдрєєс єдєр єєдтэй байлаа.

    Зохих хєрєнгє мєнгєний хуримтлалтай болсныхоо дараа тэр энэ наймаагаа єрєгтгєн, тариа будаа худалдах дэлгvvр гаргахаар шийджээ. Тэр хvнсний дэлгvvртээ Хар будаа, Нарим, эрдэнэ шиш, буурцаг зэрэг дєчин хэдэн тєрлийн тариа будаа худалддаг болжээ. Тэр нутгийн хvмvvст vнэнчээр vйлчилж, хэрэгцээтэй зvйлийг нь цаг алдалгvй хангадаг тул наймаа нь одоо єдрєєс єдєр хєгжєєнтэй болж, баяан тарган амьдралтай болж чадсан байлаа.