• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-07 16:10:45    
Эн єргєн Алшаа

CRI

    Євєр Монголын хамгийн баруун хойт захад оршдог Алшаа аймгаар та бvхэн зочилж байсан уу. Энэ нутаг одоо Хятадын аялал жуулчлалын халуун цэгийн нэг болж байна. Элс манх, говь хээр, нуур бvрд, тооройн шугуй, будар чулуу болон сvм хийд, хар голын буурь, сансрын хот, єєлд торгуудын євєрмєц зан vйл зэрэг нь улсын дотоод гадаадын жуулчдын сонирхолыг маш их татах болсон байна.

    Алшаа аймаг нь хоёр зуун далан мянган хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэртэй, Євєр Монголын хамгийн том аймаг болох юм. тус аймгийн аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн салбарын танилцуулснаас vзвэл, Бvх Хятадын 95 тєрлийн аялал жуулчлалын хvрээн дотор Алшаа аймагт 55 тєрєл нь байж, 57.9% ыг эзэлж байгаа юм байна.

    Нvд алдам алтан шаргал элс манх бол Алшаа аймгийн аялал жуулчлалын гол эх баялаг болно. Yvнд Хятад улсын гуравдугаар том элсэн цєл – 44 мянган хавтгай дєрвєлжин км талбайтай Бадайн Жарны элсэн цєл байна. Бадайн жарны нvvдэл элс "дуу дуулахаараа" хэдэн дууны газар хангинаж сонсогддог ажээ. Тэнгэр элс нь 30 мянган хавтгай дєрвєлжин км талбайтай. Энэ хоёр том элсэн цєлийн хооронд их бага 440 гаруй нуур бvрд байж, олонх нь ууж болох цэнгэг ус байна. зарим нь энд аот машин мотоцоклын тэмцээн явуулахад тохиромжтой гэж vзэж байгаа юм. Єндєр сvрлэг хулан ууланд нь 24 мянган га байгалийн ой байж, улсын зэрэглэлийн дархан цаазтай районд нь амьтан ургамал элбэгтэй юм даг. Эзнээ Хошуунд 30 мянган га тооройн шугуй байдаг нь дэлхийд байгаа гуравхан тооройн шугуйн нэг нь билээ. Тоорой модыг ургамлын чулуужмал ч гэдэг, Алшаа Аймгийн тоорой мод нь улсын хоёрдугаар зэргийн хамгаалалттай урагамал билээ. Жил жилийн намар алтан шаргал тооройн шугуй нь хvмvvсийг дуу алдуулан бахархуулдаг санжээ.

    Мандал уулны хаданд 6000 гаруй зураг сийлээстэй байдаг нь эртний Чян, Юе Зи, Хvнvv, Шиаби, Монгол зэрэг умардын vндэстний тvvхийн баримт болж хоцорчээ. Эдгээр хадны зураг нь ан хийж байгаа, мал хариулж байгаа. Байлдаж байгаа байдал болон нар сар одон мичид, сvм хийд, бvжиглэж байгаа зэрэг дvрслэлтэй юм.
Дэлхийд алдартай Хар Хотын буурь нь Эзнээ голын доод ургалын элсэн цєлд байдар юм. Хар Хот нь эртэндээ Баруун Ся улсын Баруун нутгийн мал тариалангийн чухал бааз жич хилийн боомт байсан юм. Баруун Ся улс болон Юань улсын vед энэ хавийн нутаг нь номин ногоон тал байжээ. Он жил улиран одхыг дагалдан одоо зєвхєн тачир цєл vлдсэн байна. Та бvхэн завтай болоод морьтой vедээ эн єргєн Алшаад зочлоорой.