• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-07 16:16:17    
Хvvхэд сурах сонирхолгvй бол ...

CRI

    "Ээж ээ, єнєєдєр би хичээлдээ явахгvй" гэж 7 настай бяцхан хvv ээждээ хэллээ. "Миний хvv юунд сургуульдаа очихгvй бэ," гэж ээж нь асуусанд, "очих огт санаагvй" гэж бяцхан хvv єєрийн байр сууриа хатуу баримтална.

    "Сургуульдаа очихгvй хvvхэд гэж байдаг уу, очихгvй байж болохгvй, миний хvv" гэж ээж нь хvvхдийн шаардлагыг vл зєвшєєрєєд, миний хvv бие чи нь тавгvй байгаа юм уу" гэж асуусанд, "Бие хамаагvй, сургуульд очих дургvй" гэж хvvхэд vнэн хариулна.

    "Тэгвэл очих дургvй байгаагийн учир юу байна, шалтгааныг хэлээд єг, ээж нь бодож vзье" гэлээ. Бяцхан хvvгийн сургуульд очих цаг улам бvр дєхсєєр байв. Ээж хvvгийн хариуг хvлээсээр байлаа.

    Хvvхэд эцэст нь "ямар ч шалтгаангvй, маргааш танд шалтгаанаа хэлье" гэсэнд ээж нь "Маргааш чи шалтгаанаа хэл, би ч бодож vзье. Єнєєдєр эрхбиш сургуульдаа очих хэрэгтэй, цаг боллоо, тvргэл" гээд гарч явжээ.
Сургуульд очих зам зуураа ээж нь бяцхан хvvдээ "хvvхэд эрхбиш сургуульд суралцах тухай" олон vлгэр ярьж єгчээ.

    Дээрх жишээнээс энэ ээж хvvхдийг зєв хvмvvжvvлэх арга ухаантай байж, хvvхдийн хичээл номны ачааллаас болж, урам сэтгэл хугарсан байдалд зєв шийдвэрлэх арга авсан байна. Хэрэв энэ ээж єєр нэг шийдвэрлэх арга жишээлбэл, "Чи сургуульд очихгvй гэнэ. Тэгээд чи юу хийх юм бэ? Ийм бага балчраас сургууль очиж суралцахаас зайлна гэнэ, том болох юм бол хэцvv болох нь ээ" гэж загнаж гарах юм бол ямар ч vр дvнд хvрэхгvй. Бидний амьдралд ийм ээж аав олон бий. Тэд хvvхдийг зєв хvмvvжvvлж чадаагvй мєртєє хvvхдийг суралцах урмыг улмаар хугалж орхидог байна.

    Мэдээжийн хэрэг хvvхэд болгонд бvр єєрийн гэсэн vзэл бодол, онцлог, дур сонирхолтой. Хvvхдийн эдгээр адил бус онцлогоос болж, зарим хvvхэд сурах дуртай, зарим нь сурах дургvй, цаашлаад суралцах нь нэг зvйлийн дарамт гэдэг сэтгэхvйтэй болдог ч бий. Хvvхдийн сэтгэхvйн хєгжлєєс vзэхэд, иймэрхvv хvvхэд байх нь ч хэвийн юм. Yvнд эцэг эхчvvдийн vvрэг хариуцлага нь зєвхєн "чи юунд ингэж байх юм бэ" гэж асуух биш, харин хvvхдэд туслан "хvvхэд юунд ингэж байгаа бий" гэдэг шалтгааныг олох хэрэгтэй юм. Хэрэв аав ээжvvд идэвхтэй, vр ашигтай арга барилыг хэрэгжvvлдэг л юм бол хvvхдийн суралцах дарамтыг vр ашигтай єєрчилж болох юм.

    Зарим эцэг эх, хvvхдийн дарамттай суралцах сэтгэлийг сэргээхийн тєлєє, материалаг шагнал олгох арга барилыг хэрэглэдэг нь арга барил нь ч буруу, хvvхдийн суралцах урам сэтгэлийг эд зvйлийн хvчинтэй холбох нь удаандаа ямар ч гэмгvй мэт атлаа эсрэг vйлдэлд хvргэж мэднэ.

    Хvvхдийн сурах явц бол будлиантай явц болох юм. Хичээл номын хvнд хэцvv дарамтаас болж зарим хvvхэд тэвчиж чадахгvй байдаг, энэ нь гэр бvлийн хvмvvжилтэй ч шууд холбоотой юм. Иймэрхvv байдалд гэр бvлийнхэн хvvхдэдээ сайн сайхан суралцах орчин ахуй хангах бєгєєд багш нартай нь байнга харилцаж, хvvхдийн байдлыг ойлгон, аль талаар болохгvй байгааг нєхвєрлєх vvднээс хvмvvжvvлэх хэрэгтэй байдаг.