• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-07 16:20:59    
Элдэв хоолны хаягдалыг эрдэнэ болгодог газар

CRI

    Хятадын хоол хvнсний ажил эрхэлсэн аж ахуйн нэгжvvд хєгжхийн хэрээр хоол хvнсний элдэв хаягдал зvйлсийг цэвэрлэж янзлах нь тун бэрх асуудал болсон байна. Энэ бэрх асуудлыг зохицуулхы тєлєє Хятадын шинжлэх ухаан техникийн ажилтад микроб техникийг ашиглан Бээжин хотод хоол хvнсний хаягдал зvйлсийг зохицуулах газар байгуулсан байна. Энэхvv хоол хvнсний хаягдал зvйлсийг янзалдаг газар нь элдэв хоолны хаягдал зvйлсийг чанар сайтай органик бордоо болгож чаддаг байна. Энэ маань эрдэнэ олборлосонтой адил байгаа биз.

    Хятад улсын хоол хvнсний хаягдал нь хотын амьдарлын хаягдалын талыг эзэлж байна. Хоолны хаягдалыг голцуу гахайн бордоо болгодог боловч хоол хvнсний дотор агуулагдаж мэдэх янз бvрийн євчин vvсгэгч бактери нь хоол хvнсний аюулгvй байдалд тун их заналхийлал болж байна. Yvнээс гадна хоол хvнсний хаягдал нь удаан хугацаагаар овоороод ирхээрээ ялаа шумуул, євчин vvсгэх бактерийн vvр болж хотын хvрээлэн байгаа орчныг муугаар нєлєєлж байна.

    Орчин vеийн микроб техник хєгжхийн хэрээр, Хятадын эрдэм шинжилгээний ажилтад Хятадын хотыг олон жил муугаар нєлєєлж байсан хоол хvнсний хягдалыг янзалхад бэрхтэй байсан асуудлыг зохицуулах аргийг олж авч чадсан байна. Бээжингийн баруун хойт хэсгийн Хай Дянь тойрогт єнєє хоол хvнсний хаягдлыг янзлах Хятадын анхны цэгийг байгуулаад байна. Энэхvv хягдал янзлах цэг нь єдєр болгон тэндхийнхээ их бага 27 зоогийн газрын хоол хvнсний 1200 кг хягдал зvйлийг янзалж зохицуулж байна.

    Бээжингийн Жя Бовэнь био техникийн ХХК бол хоол хvнсний хаягдал зvйлийг янзлах техникийг судлан хєгжvvлж байгаа байгууллага юм. Тус компанийн ерєнхий инжнер ноён Ся Юйчиао танилцуулж хэлэхдээ:
Бид хаягдал зvйлсийг А гэдэг байгалийн бактериар задруулж зохицуулж байгаа юм. А гэдэг бактери бол бидний Сы Чуань мужийн уул хєвчєєс цуглуулсан бvрмєсєн байгалйн гаралтай бактер юм. Энэ нь хэдэн арван тєрлийн бактериар бvрэлдсэн нийлмэл бактери болохоор халууны хэмжээ, чийгийн хэмжээ нь зохих тvвшинд хvрвэл хоол хvнсний хаягдал зvйлийг исэлдvvлээд єєр нэг тєрлийн микроб болгодог байна гэжээ.

    Янзлах цэгт байгаа микроб зохицуулах єндєр температурт 6 зуух нь бvгдээрээ тооцоолуурын автомат жолоодлоготой бєгєєд дотрох халууны хэмжээ, чийгийн хэмжээг зохицуулж болдгийг сурвалжлагч ойлгож мэдсэн байна. Янзлах цэгийн ажилтан ноён Ли Вэньлун сурвалжлагчид тайлбарлаж хэлэхдээ:

    Бид цуглуулж бэлтгэсэн улаан буудайн аагаа А бактеритэй нийлvvлээд єргєх шатан дээр тавиад єндєр температурт зууханд хийж, даравчаа асаагаад 4-5 цаг болбол єєрєє исэлдэнэ, vvнийгээ гаргаад хатаачихвал шинэ микроб гараад ирэх болно. А бактерийг зохих орчин ахуйд байнга vржvvлж болдог, энэ нь vржих явцдаа хоол хvнсний хаягдал зvйлийг идэж хороодог гэжээ.

    Янзлах зуухын дор хэсгээс гарсан шар єнгєтэй, нунтаг микроб нь органик бордоо хийдэг шилдэг сайн тvvхий материал болхийг сурвалжлагч ойлгож мэдсэн байна.

    Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, ийм идэвхтэй микроб дээр микроэлемент нэмбэл, нэг зvйлийн єндєр vр ашигтай био органик бордоо бий болдог байна. Бээжингийн Жиа Бовэнь био техникийн ХХК-ийн орлогч ерєнхий хянагч ноён Лу Хэгийн vзэж байгаагаар, идэвхтэй микроб нь хоол хvнсний хаягдал зvйлийг идэгдvvлэхдээ маш их энерги хvлээн авдаг байна, иймээс энэ тєрлийн бактери нь тvvхий материалаар бvрэлдсэн био органик бордоонд ургамалын бойжилтыг ахиулах болон гэмтлыг сэрхийлэх vvрэг гvйцэтгэдэг юм байна.

    Хятадын эрх мэдэл бvхий мэргэжилтэдийн vзэж байгаагаар, Хятадын vvсгэн нээсэн энэхvv хоол хvнсний хягдал зvйлсийг микробоор зохицуулдаг техник нь байгаль орчин болон хvнсний бvтээгдэхvvний аюулгvй байдлыг нєлєєлж байсан бэрх асуудлыг зохицуулж чадсан тєдийгvй vvний зэрэгцээ хоол хvнсний элдэв хаягдлыг эрдэнэ болгон, эх баялагийг давтамжтай ашиглахыг биелvvлж, хєдєє аж ахуйн vйлдвэрлэлийг нэмэгдvvлхэд нєхцєл бололцоо бvрдvvлж єгсєн байна.

    Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, хоол хvнсний хягдал зvйлсийг микробоор зохицуулдаг техник нь Хятад улсад сайн сайхан хэрэглээний хэтийн тєлєвтэй байна. Жижээлбэл, хотын хvрээлэн байгаа орчныг улмаар сайжруулж, 2008 оны Олимпийн наадмыг угтхийн тєлєє, Бээжин хотын засгийн газар тус техникийг цаашид дэлгэрvvлэх бєгєєд 2008 оноос ємнє бvх Бээжин хотын хоол хvнсний хаягдал зvйлийг эх баялаг болгож ашиглахаар тєлєвлєж байна. Yvнээс гадна, Шан Хай, У Хань зэрэг Хятадын зарим том том хотууд ч энэ техникийг ашиглан хоол хvнсний хаягдал зvйлийг янзлах газар байгуулах юм байна. /Буянтогтох орчуулж, Урангоо хянав/