• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-07 16:23:15    
Тvвд vндэстний дуучин Баасан

CRI

    Дуучин Баасанг Тvвдийн умард нутагт тоглолт гаргаад буцаж ирэхэд нь сурвалжлагч тvvнтэй анх уулзсан билээ. Баасан бол Тvвдэд хамгийн их алдар хvнтэй дуучдын нэг нь юм.

    Тvвдийн цэргийн тойргийн уран сайхны хамтлагын дуучин Баасан бол сvvлийн жилvvдэд Хєхнуур—Тvвдийн єндєрлєгт илрсэн шинэ оддын нэг нь билээ. Тvvний дуу хоолой нь уудам яруу, уяхан тунгалаг, оргилом цалгим онцлогтой байдгаараа Хятадын дотоодын урлагийн салбарын анхаарлыг ихээр татсан юм. Тvвдэд Баасанг дурдахад мэдэхгvй хvн гэж байдаггvй юм. Хvмvvс тvvнийг Тvвдийн нэрт дуучин Цайданжумаатай зvйрлэж, "Бага Цайданжумаа" гэлцдэг байна.

    Баасан энэ жил гучин тавтай, Лхас хотын дvvргийн жирийн тариачны гэр бvлд тєржээ. Тvvний ээж нь тэр нутагтаа нэлээд нэртэй дуучин байсан болохоор, Баасан багадаа ээжийнхээ хамт мал хариулж явахдаа ээжийнхээ дуулсан дууднаас малчин ардын дуу болон тvвд шийгээс нэлээдийг сурсан байлаа. Гэхдээ тvvнийг дуучин болгосон нь тvvний эгч нь Сандан юм. Тухайн vед эгч Сандан нь сяний уран сайхны ангийн гишvvн байжээ. Тvvгийнхээ дуу хєгжимд маш дур бахтай, авьяастайг хараад, Басанг арван хоёртай байхад нь уран сайхны ангидаа элссэн байлаа.

    Эгч Сандан нь хэлэхдээ: "Баасан зургаан настай байхдаа дуу дуулахад маш сонирхолтой байсан. Аав ээж vйлдвэрлэлийн бригадад ажил хєдєлмєр хийхдээ тvvнийг байнга дагуулж явдаг байсан, хvмvvс ажлаа дуусгаад тарианы vзvvр дугуйлан сууж амарцгааж байх vед Баасан тэдэнд дуу дуулж єгдєг бєгєєд ер нь ичиж ширвээтдэггvй юм" гэжээ.

    Сяний уран сайхны ангид ажиллах болсны дараа, Баасанг Лхас хотын урлагийн сургуульд явуулж, хєгжмийн онол мэдлэгийг системтэй суралцуулжээ. Анх сургуульд орох vе, Хятад хэл мэдэхгvй байсан тул, хичээл сурглагадаа маш хvчирдэж байлаа. Гэвч сурахад бахтай бас дуу хєгжимд маш их сонирхолтой байсан явдал нь тvvнд эрч хvч нэмж, шаргуу суралцсаны дvнд Баасан сургуулиа шилдэг амжилттай тєгсч, бас сургуульдаа vлдэн ажиллах боломж тохиосон байлаа.

    Тухайн vед Тvвдийн цэргийн тойргийнхан бас тvvнийг цэрэгт элсэж, цэрэг ангийн дуучин болгохыг хvсч байжээ. Гэвч ийм хоёр боломж тохиолын ємнє, Баасан сонголт хийхэд бэрх байсан ажээ.

    Тэр vеийн байдлаа Баасан эргэн санаж хэлэхдээ: "Тэр vед би 'Цэргийн тойргийн улс тєрийн уран сайхны хамлаг' гэдэг нэрийг анх сонссон болохоор, яавал зохихоо мэдэхгvй байсан. Боломж тохиолыг эрхэмнэн vзэх ёстой гэж эгч намайг зоригжуулж байсан учир, би эцсийн бvлэгт цэргийн ангий дуучин болсон юм" гэжээ.
Одоо Баасан цэргийн ангийн дуучин болоод арван зургаан жилийн нvvрийг vзжээ. Цэргийн сахилга бат чанга, vvрэг хvнд мєртєє ихэнх цагаар хилийн застав зэрэг чимэглэл гэрэлтvvлэггvй дєхємхєн тайзнаа тоглодог боловч, хилчид дайчдын халуун алга ташилт, чин vнэнч инээмсэглэл нь тvvнд урам хайралж байдаг ажээ.

    "Дайчдын наранд шарагдаж борлосон нvvр царайг харах болгонд, мєн дуулсан дуунд минь уриалан хасгирч алга ташиж баяр талархалаа илэрхийлж байхыг харах бvр дуулж байгаад єєрийн эрхгvй нулимас унгаадаг байсан. Ийм болохоор ядарч зvдэрч байсан ч тэрхэн зуур тайлагддаг юм" гэж Баасан сурвалжлагчид хэллээ.

    Баасан хичээл зvтглээрээ их олон яруу алдар хvртсэн байна. Сvvлийн жилvvдэд бvх армийн болон бvх Хятадын тоглолтын уралдаан шалгаруулалтад тэр олон удаа их шагнал хvртжээ. Хятадын Тvвд vндэстний нэрт дуучин Цайданжумаа Баасангийн тухай хэлэхдээ: "Баасан єєрийн хийж эрхэлж байгаа урлагаа маш хайрлаж дээдэлж, шаргуу сурч судалдаг. Энэ нь маш эрхэм нандин зvйл юм. Тvvнийг Тvвдийн залуу дуучдын доторхи хамгийн сайн нь гэж хэлж болно" гэжээ.

    Баасангийн амжлтанд хvрсэн нь тvvний гэр бvлийнхэний олон жилийн турш уйгагvй туслаж дэмжсэнтэй нь салшгvй холбоотой юм. Баасан хэлэхдээ, нєхєр минь ажлыг дэмжих ємєг тvшиг болж байдаг болохоор, би удаа бvр ямар ч vvрэг дараасгvйгээр тоглолтонд оролцдог юм. Хvvхдээ асрах, цэцэг євс тарихаас аваад ар гэрийн бvх ажлыг нєхєр маань амжуулдаг гэжээ. Баасангийн нєхєр нь сурвалжлагчид хэлэхдээ: "ажил ихтай байдаг нь тvvний ажлын шинж чанараас болсон. Гол нь тэр єєрєє дуу дуулахад маш сонирхолтой, цэрэг ангийн амьдралд хайртай байдаг. Нєхєр нь болсны хувьд би тvvний ажлыг ойлгон дэмжиж, ажлыг нь нэн хєнгєн болгож, нэн сэтгэл єєдрєг баяртай ажлуулахыг хvсдэг юм" гэлээ. /О.Дарамбазар орчуулж Урангоо хянав/