Ляо-нин мужийн Даляний Yнлдэстний Дээд Сургууль бол Хятадын Yндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хороонд харьяалагддаг, аж vйлдвэрийн ухаанаар гол болгож, эдийн засгийн ухаан, удирдлагын ухаан, нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, хууль зvйн ухаан зэрэг хичээл сургалт зохицонгуй хєгжсєн энгийн дээд сургууль юм.
Уг сургууль 1993 оноос эхлэн Тєвийн Yндэстний Их Сургуулийн нэрээр оюутан элсэж эхэлсэн ба 1997 оны 7-р сард Хятадын Боловсролын Яамны зєвшєрєлтэйгєєр албан ёсоор дээд сургууль болж, Ляо-нин мужийн Даляний Yнлдэстний Дээд Сургууль гэж нэрлэсэн байна. Тvvнээс хойш, бие даан сургууль эрхэлж, Хятадад сvvлийн байгуулагдсан шинэ шинэ их дээд сургуулиудын нэг нь болсон билээ.
Ляо-нин мужийн Даляний Yнлдэстний Дээд Сургууль нь Хятадын тэнгисийн эргийн нэрт хот—Даляньд байрлаж, Хуанхай тэнгис болон Бохай тэнгисийн хооронд бий Даляний эдийн засаг, техник хєгжvvлэх чєлєєт бvсийн тєв хэсэгт оршдог юм. Уг сургуулийн хичээл сургалт, судалгаа шинжилгээний тэргvvний тоног тєхєєрємтэй, амьдралын vйлчилгээий тоног тєхєєрємж нь ч маш сайн байж, жил болгонд 15 сая юаний хєрєнгє мєнгийг заан сургалтын хэрэгцээний тоног тєхєєрємж худалдан авахад тусгай хэрэглэхийг баталгаажуулж, компьютерын сургалтын газар, мультмедиагийн сургалтын газар, цахим уншлагын газар, олон тєрлийн лаборатори, дадлага сургуулийн бааз болон 10 мянган хvн багтаах боломжтой хєнгєн атлетикийн талбай, 4 хvн нэг єрєєнд суух тохилог нєхцєлтэй оюутдын орон сууц зэрэг нь багш оюутдад хичээл сургалт, эрдэм шинжилгээ болон амьдрал ахуйн талаар маш сайн нєхцєл боломж хангаж єгчээ.
Ляо-нин мужийн Даляний Yнлдэстний Дээд Сургууль нь 2004 онд бvх Хятадын 22 муж, хотоос vндсэн ангийн 2500 оюутан, бэлтгэл ангийн 260 оюутан тус тус элсэв. Єнєєгийн байдлаар, уг сургуульд багш ажилтан нийт 596 хvн байж, тvvний дотор тусгай багшийн ажил хийж байгаа нь 410 хvн байгаа ажээ. 42 vндэстний 8000 гаруй оюутан суралцаж байгаагийн дотор, vндэстний цєєнхийн оюутдын тоо нь нийт оюутдын 65%-ийг эзэлж байна.
Одоо уг сургууль нь эдийн засгийн удирдлагын салбар, машин цахилгааны салбар, химийн салбар, гадаадын хэл соёлын салбар, компьютерын шинжлэх ухаанын салбар, аж vйлдвэрийн зураг дизайны салбар, барилгын салбар, амьд бодисын салбар, хууль зvйн салбар, хэрэглээний матматик физикийн салбар, биеийн таимрын сургалтын газар, олон улсын соёлын солилцооны дээд сургууль болон насанд хvрэгсдийн боловсролын дээд сургууль зэрэг 10 салбар, 1 газар, 2 салбар сургуультай болсон бєгєєд эдийн засгийн ухаан, нягтлан бодох, аялал жуулчлалын удирдлага, олон улсын эдийн засаг болон худалдаа, зах зээлийн эрхлэлт борлуулалт, банк санхvvгийн удирдлага, автоматчлал, механикийн зураг тєсєл болон тvvний автоматчлал, цахим мэдээлэл, холбооны техник, англи хэл, япон хэл, компьютерын шинжлэх ухаан болон техник, мэдээлэл болон тооцооллын ухаан, программ хангамж, интернетын сvлжээ, аж vйлдвэрийн зураг дизайн, урлагийн зураг тєсєл, барилга, тєслийн удирдлага, био-техник, байгаль орчны хамгаалалт, хvнс судлал, хятад хэл зохиол, хэрэглээний хими, хууль зvй, матматик болон хэрэглээний матматик зэрэг 29 vндсэн анги, vндэстний цєєнхийн бэлтгэл анги эрхэлж байна.
Ляо-нин мужийн Даляний Yнлдэстний Дээд Сургууль нь заан сургалтын ажлаа эрчтэй хийхийн зэрэгцээ бас олон улсын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа нааштай єрнvvлэн, Япон, Канад, ємнєд Солонгос, Орос, Америк зэрэг улс орны их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны хэлхээ холбоо тогтоож, эрдэм шинжилгээний солилцоо, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, мэргэжилтдийн харилцан айлчлал хийж, заан сургалтын чанар тvвшнээ байнга дээшлvvлэхээр хvч тавин ажиллаж байна. /О.Дарамбазар орчуулав/
|