Хятадын худалдааны яам тун саяхан "Хятадын гэр хорооллын худалдааг хєгжvvлэх тухай санал"-ыг тарааж, 3-5 жилийн хугцаа зарцуулж, бvх Хятадын хvн ам саяас давсан 166 хотод гэр хорооллын худалдааны байгуулалт болон єєрчлєлтийг анх алхам бvрэлдvvлж, гэр хорооллын оршин суугчидийн бараа худалдан авах, хоол унд, засвар хийх, гоо сайхан, хувцас угаах, гэр ахуйн vйлчилгээ болон нєхєн сэргээгдэх эх баялагийг буцаан авах зэрэг амьдралын хамгийн vндсэн шаардлагийг хангаж, гэр хорооллын худалдааг эдийн засгийн шинэ нэмэгдлийн цэг болгох болно гэж тэмдэглэсэн байна.
Хятадын худалдааны яамны худалдааны єєрчлєт, хєгжлийн хэлтсийн орлогч дарга Ван сио чуань хэлэхдээ, хотын оршин суугчидад хєгжсєн хот, орон унтгийн худалдааны тєв хэрэгтэй байхаар барахгvй нэн чухал нь зvй зохистой, хvчин чадал нь бvрэн тэгvлдэр, зохих vйлчилгээний тєвшинтэй гэр хорооллын худалдааны сvлжээ хэрэгтэй юм. Гэр хорооллын худалдааны байгуулалт нь хотын худалдааны хєгжлийн нэлээд буурай тал болсон байна гэжээ.
Тэрээр гэр хорооллын худалдааг хєгжvvлэх таван голдлогийг танилцуулсан байна.
Гэр хорооллын худалдааны тєлєвлєєгєєг сайн хийх хэрэгтэй. Худалдааны сvлжээг зvй зохистой тєлєвлєх бол гэр хорооллын худалдааны vйлчилгээний хvчин чадлыг биелvvлэх, адил бус худалдан авах тєвшин, худалдан авах онцлог, худалдан авах зан заншлыг хангах уридал нєхцєл болох юм.
Стандарт тогтоох. Єнєє Хятадын худалдааны яам бvх Хятадын гэр хорооллын байгуулалтын стандартыг боловсруулан тогтоож, олон газрын худалдааны гол салбарууд єєр єєрийн онцлогоо vндэслэн ажлын голдлогоо тогтооход жолоодлог болох болно.
Хvчтэй аж ахуйн нэгжvvд гэр хорооллын худалдааны байгуулалтад оролцож, хотын гэр хороололд сvпэр маркет, дэлгvvр, стандарт хvнсний ногооны дэлгvvр, гуанз рестран, хийм цэвэрлэгэний газар зэрэг ард иргэдэд тустай сvжээнvvдийг байгуулхыг сайшаах болно.
Орчин vеийн техникийн арга маягийг ашиглан vйлчилгээний системийг шинэчлэх болно. Олон нийтийн мэдээ сэлтийн сvлжээ абйгуулсны vндэс дээр, нєхцєо бvрэдсэн аж ахуйн нэгжvvд сvлжээгээр худалдаа хийх, сvжээгээр vйлчилхийг сайшаах болно.
Гэр хорооллын худалдааны vлгэр жишээний ажлыг хєгжvvлэх болно. 2005 онд, худалдааны яам бvх Хятадын хэмжээнд бvх Хятадын 50 vлгэр жишээ гэр хорооллын худалдааг тогтоох бєгєєд орон нутагд 300 орчим мужийн тэсийн vлгэр жишээ гэр хорооллын худалдааг байгуулах болно. /Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв/
|