• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-07 16:32:43    
Цюй юаний vлгэр

CRI

    Дэлхийн уран зохиолын тvvхэнд уран бvтээлvvд нь олноороо уянгалан дуулдаг байснаасаа хувь хvн бие дааж зохион бvтээх цаг vеийг єнгєрvvлсэн юм. Домог vлгэр баатарлаг тууль зэрэг нь бvр ийм байдаг. Хятад улсад бол яруу найрагч Цюй юань мэндэлснээр энэ их єєрчлєлтийг биелvvлж билээ. Тvvнийг мэндлэхээс ємнє "Шvлэлглэлт ном" нь хятадад хамгийн эртний яруу найргийн тvvвэр зохиол болж байсан юм. Энэ нь мєн ч Хятадын уран зохиолын эх сурвалж болж байлаа. "Шvлэглэлт ном"-д хэв намба уулга нь бvр адильгvй 305 бvтээл орсон байдаг. Эдгээр нь бол голцуу манай тооллын ємнєх 11-р зуунаас мєн манай тооллын ємнєх 6-р зууны хооронд ардын дунд буй болсон олон нийтийн бvтээлvvд байгаа юм.

    Цюй юань бол хэдэн мянган жилийн турш Хятадын ард тvмний хайр хvндэтгэлийг хамгийн их олсон яруу найрагч юм. Тэрээр байлдаант улсын vе (манай тооллын ємнєх 475—мєн ємнєх 221 оны хооронд)-д амьдарч байжээ. Байлдаант улсын vе гэдэг нь тухайн цагтаа vнэхээр олон Хєv улсууд зэрэгцэн оршиж, харилцан тасрашгvй их дайн дажин хийж байсан цаг vе байлаа. Тэдгээрийнхээ дотор Цинь улс болон Чv улс нь хамгийн хvчирхэг байсан аж. Бусад арван хэдэн улс нь бvр энэ хоёр улсад тvшиглэж оршин тогтнож байв.

    Цюй юань бол Чv улсын язгууртан болох бєгєєд засгийн газарт єндєр алба хашиж байжээ. Тэрээр эрдэм боловсрол єндєр бєгєє гадаад харилцаандаа маш сайн байсан болохоор залуу зандан насандаа Чv улсын хааны хайр ивээлд багтаж явжээ. Тухайн цаг vедээ улс орнуудын хаад эзэд болон ноёд язгууртад эрдэм чадвартай хvмvvсийг урьж єєртєє vйлчлvvлж байсан тул эрдэмтэн чадвартныг хvндэтгэж дээдлэх нь нийгмийн урсгал болсон байжээ. Тийм болохоор эрдэм боловсролтой хvмvvс олон орноор явж, єєр єєрийн улс тєрийн хvсэл бодлоо биелvvлэхийн тєлєє тэмцэж байжээ.

    Тэгэхдээ Цюй юань тийм биш байлаа. Тэр эх орноо чин vннээсээ хайрлаж, єєрийн авяас чадвараар Чv улсын хааныг туслаж, Чv улсын улс тєрийг сод мэргэн байлгаж, улс орныхоо хvчин чадлыг эрчимжvvлэн хvчирхэгжvvлэхийг зорьж байжээ. Ийм хvсэл тэмvvлэлтэй байсан тул насан эцэс болтлоо эх орноосоо ганц ч алхам холдох дургvй байжээ. Харамсалтай нь Тєрийн дотоод гадаад бодлогын талаар Цюй юань Чv улсын ялзран доройтсон ноёд язгууртадын бvлэгтэй зєрчилтэй болсны зэрэгцээ бас зарим хvний гvтгэлэгт учирснаар Чv улсын хаан ч тvvнээс хєндийрсэн байлаа. Энэ vед Чv улсын том гvрний байр суурь болон хvчирхэг орны сvр сvлд бvр их буурсан байлаа.

   Манай тооллын ємнєх 278 онд Цинь улсын цэрэг Чv улсын нийслэл Ни дv хотыг дайран эзэлсэн байлаа. Улс орон нь мєхєж сєнсєнд Цюй юань туйлын ихээр эмгэнэн гашуудаж, мєрєнд vсэрч амиа егvvтгэжээ. Тvvхэн тэмдэглэлээс vзэхэд Цюй юань билгийн улиралын 5-р сарын шинийн 5-д мєрєнд vсэрч амиа егvvтгэсэн байлаа. Хятадын иргэд билгийн улиралын 5-р сарын шинийн 5-ны Дуань v хэмээх баяраараа шvлхий тутаргаар зvн зи хэмээх амтат идгээн боож, мєрєнд аваачиж єргєдєг бєгєєд мєн энэ єдєр луут завь уралдуулдаг заншилтай болсон нь хvмvvс Цюй юанийг дурсагдгаас ирэлтэй юм аж. 1953 онд Цюй юанийг дэлхийн "соёлын 4 их нэрт хvн"-ий нэгээр нотлон тогтоож, Дэлхийн Энх Тайвны Зєвлєл болон бvх дэлхийн ард тvмэн тvvнийг ихээр дурсган тэмдэглэж билээ.

    Цюй юаний хожмын хvмvvст vлдээсэн єв хєрєнгє бол балрашгvй юм. Бие дааж уран бvтээл тууривсан анхны яруу найрагч тvvний тєлєєлєх бvтээл "Ли сао" бол Хятадын эртний уран зохиолын тvvхэн дэх романтик vзлийн улс тєрийн хамгийн урт уянгын шvлэг болох юм. Энэ шvлэгтээ тэрээр тvvхэн vлгэрийг их олноор эш татаж, Чv улсын хаан домог vлгэрт гардаг Ё, шvнь Юй нарын адиль сод мэргэн байхыг хvсэж, засаг тєрдєє эрдэм чадвартай, тєв шудрага, амь хувиа боддоггvй хvмvvсийг хэрэглэж, засаг тарийг ёс номтой барихийг зорьжээ.

    Гадаад бологын талаар бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж Цинь улстай эсэргvvцэн тулахыг зорьжээ. "Ли сао" нь Хятадын яруу найргийн анхны эмхитлэл болох "Шvлэглэлт ном"-ын илтгэх хэлбэрээс даваж, яруу найргийн илтгэх хэлбэрийг туйлын ихээр баяжуулж, Хятадын эртний яруу найргийн зохион бvтээлтэд шинэ орон зай нээж єгсєн байлаа. Ийм учраас хожмын хvмvvс "Чv ци" болон "Шvлэглэлт ном" хоёрыг нэгтгэж "Фэн, Сао" гэж нэрэлдэг болсон юм. "Фэн, Сао" бол Хятадын яруу найргийн тvvхэн дэх реализм болон романтик vзлийн хоёр том уламжлалын эх сурвалж нь байгаа юм.

    Тєлєєлєх бvтээл "Ли Сао"-гоос нь гадна Цюй юаний "Вэнь тянь" буюу тэнгэрээс асуух гэдэг бvтээл нь бол эртэн эдvvгээд гэсэнгvй маш ховор сонин шvлэг болох юм. Тvvнд асуух хэлбэрээр тэнгэрт хандаж залгаагаар 172 асуулт дэвшvvлжээ. Yvнд нь одон орон, газар зvй, уран зохиол, гvн ухаан зэрэг олон салбар хамрагдаж, уламжлалт vзэл ойлголтод сэжигтэй зvйлээ яруу найрагч зоригтойгоор дурдан гаргаж, vнэ ёсыг эрин сvвэгчилж байсан шинжлэх ухаанч зориг санаагаа илтгэсэн байдаг. Yvнээс гадна "Цзиv гэ" буюу ёсєн дуу хэмээх бvтээл бол ардын тахилга тайлгын дууны vндсэн дээр зохион бvтээсэн бурхан сарихулсныг тахих дуунууд болох аж. Дууны vгт их олон сахиулсны дvрийг бvтээсний доторх зонхилох нь бvр сахиулсан болон эгэл хvний хоорондох хайр сэтгэлийг бичсэн байдаг.

    Цюй юаний бvтээлд их олон элдэв сониноор сэтгэж бичсэн зvйл байдаг. Тэрээр євс мод цэцэг навчинд бvр хvний зан араншинтайгаар бичиж, бас их олон дагиний дvр бvтээж, єєрийн цэвэр ариун хайр сэтгэлээ илтгэсэн байдаг юм. Цюй юаний яруу найрагтаа илтгэсэн "гоо сайхан"-ы тухай ийм хvсэл мєрєєдєл болон уянгалал магтаал бол тvvний "гоо сайхан засаг тєр"-тэй байх гэсэн хvсэл мєрєєдлийнх нь илрэл мєн. Энэ нь тvvний Чv улсын ялзран доройтсон ноёд язгууртад хоорондын хурц сєргєлдлийг харуулж байгаа бєгєєд доройтсон засгийг нураах гэсэн тvvний дэвшилт vзэл санааг харуулсан байна.

    Тvvний эцэсийн зорилго бол эх орноо мєхлєєс аварч, Чv улсыг баяжин хvчирхэгжих замаар замнуулах гэсэн болно гэж эрдэмтэд vзсэн байна. Иймээс Цюй юаний бvтээлийг уншихад хэл хэлэлгийн яруу сайхныг мэдэрэх тєдийгvй сонин сайхан адильтгалыг сурч болох бєгєєд нэн ч яруу найрагчийн илтгэсэн эрхэм дээд хайр сэтгэл болон эх орон тєрсєн нутагтаа сэтгэл хорогдсон зэргийг ойлгож болох юм. Яг ийм байсан учраас эртний яруу найрагч Цюй юань хэдэн мянган жилийн турш Хятадын ард тvмний хайр хvндэтгэлийг олсоор ирсэн юм.