• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-08 15:24:14    
Нэрт цаасан хайчилмалчин Жан Хуа Нv

CRI

    Хятадын нэрт цаасан хайчилмалчин Жан Хуа Нv єнгєрсєн жил зуун хоёр насандаа хорвоогийн мєнх бусыг vзvvлсэн байлаа.

    Жан Хуа Нv 1903 оны 2-р сард Євєр Монголын Хорингэр Сяны Пан Жя Яао гацаанд нэгэн эгэл жирийн ядуу тариачны гэрт тєрсєн байлаа. Тэр хар багаасаа цэцэн сэргэлэн байж, ардын урлагийн шим тэжээлийг гvнээ хvртэж, ялангуяа ардын хайчилмал урлаг, зураг зурах талаар олноос онцгой авъяастай байлаа. Нутгийн хvмvvс тvvнийг уран охин гэж нэрэлсэн байжээ.

    Жан Хуа Нvгийн насан туршдын шаргуу хатуужилтай хєдєлмєр амьдралын явцад, цаасан хайчилбар нь амь насных нь чухал агуулга болсон байлаа. Зуу шахам жилийн цаасан хайчилбарын явцдаа тэр vлэмжхэн гарамгай бvтээл vлдээжээ. 95 наснаасаа хойш тvvний цаасан хайчилбарын урлаг оргилдоо тулсан байв. Ардын дунд амаар уламжлагдсан vлгэр туулиар сэдэв болгож зохиосон цаасан хайчилбарууд нь vзсэн харсан хvн болгоны дурыг булааж, урлагийн асар их vнэ цэнээ харуулсан байлаа. Ардын урлаг судлаачид тvvний бvтээлийг ардын язгуур урлагийн чулуужмал гэж vнэлсэн байдаг юм. Тvvний єтлєє насны vед тал талын хvмvvс єєрт нь анхаарал халамж vзvvлэн маш их урам хайрладаг байлаа. Yvнээс бол тvvний хараа тэлэн саруулсаж, <могойлдсон тахиа>,<луу аалз хоёрын тулалдаан>,<луу загас барьсан нь> зэрэг бvтээл туурвисан нь Хятадын ардын хайчилбар урлагийн цэцгийн хvрээлэнд хосгvй сайхан сонгодог бvтээл болсон байлаа. Тэр Євєр Монголын Єєртєє Засах Раионы тэрчилэн БНХАУ-ын нэрэндээ тохирсон цаасан хайчилмалын дархан аврага болсон юм.

    Жан Хуа Нv 1918 онд тэр айл єрх босгож, хєдєє нутгийн хар бор ажилд борви босхилгvй зvтгэсээр байсан бєгєєд ажлынхаа чєлєє заваар цаасаа хайчилсаар байж. 1949 онд шинэ Хятад Улс байгуулагдснаар тvvний хайчилмал урлагт цоо шинэ ертєнцийг нээж єгсєн билээ. Тэр баяр дурсгалын vеэр янз янзын сайхан зураг хайчилж, айл саахалтындаа бэлэглэж, тэдний гэрийг чимэглэн баярлуулдаг байжээ. Мянга есєн зуун наяад оноос хойш насан єндєр болсон тул тариан ажлаас чєлєєлєгдєж, vр хvvхэддээ туслан гэрийн аар саар ажил хийх болсноос хайчилмалтайгаа оролдох завтай болсон юм. Яг энэ vед ардын язгуур урлаг судлаач хєдєє ажиллаж байхдаа энэ настантай санамсаргvй танилцаж, тvvний бvтээлийг цуглуулах болсон байна.

    1998 онд 96 настайдаа тэр урилгаар Хорингэр Сяны цаасан хайчилмалын нийгэмлэг байгуулагдах ёслолд оролцож, хуралд оролцсон хvмvvст цаас хайчилах эрдмээ гайхуулсан юм.

    2001 оны 10-р сард Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд болсон Хятадын язгуур урлагийн vзэсгэлэн дээр Хятад удамтай Америкийн зvтгэлтэн хатагтай Чен Шян Мей тvvний бvтээлийг худалдан авсан юм. 2003 онд тэр Євєр Монголын ардын гарамгай урлагчны шагнал хvртсэн байлаа.