Євєр монголын залуу хамтлаг Хvрд хамтлаг бол 90-ээд онд хамгийн анх Євєр монголын урлагийн дээд сургуулийн оюутад єєрийн дур бахаараа нийлэлдэж, байгуулагдсан байна. Тус хамтлагийн бvрэлдхvvн гэвэл, хамтлагийн морин хуурч, хємийн дууч Дэлхий, гитарчин мєн хємийн дууч Цолмон, пас гитарчин, даралтат хєгжимчин мєн цоорын дууч Балжий, бємбєрч Давш зэрэг болно. Тус хамтлаг оюутан залуус гэсэнгvй єргєн олон vзэгчид, сонсогчидын халуун хvрээлэлийг олж, єєрийн гэсэн ємєрмєц онцлогоороо Євєр монголын урлагийн тайзнаа мэдрэгдэж ирсэн байна.
1997 оны 7-р сард тус хамтлаг Сянганд, 1998 оны 12-р сард Сингапур, 1999 оны 8-р сар болон 2001 оны 6-р сард Японд хvрч тоглолт гаргасан байна. Ингээд хари гvрний vзэгчидийн баяр талархалыг хvлээсэн байна. 2004 оноос тус хамтлаг нь эхлэн шинэ уран бvтээл хийж, морин хуур, хємийг электрон хєгжимтэй уялдуулан, монгол vндэстний уламжлалт урлагийг орчин vейнхтэй уялдуулсан уран бvтээл хийсэн байна. Тус хамтлаг нь Євєр монголын єєртєє засах районы хэвчээнд олон удаа тоглолт хийж, бас том хэлбэрийн vдэшлэгэд амжилттай оролцож, єргєн олон vзэгчидээ баясгаж явсан тvvхтэй.
Онцгойлон дурдууштай нь, 2004 оны 8-р сараас 9-р сард Хvрд хамтлаг Монгол Улст хvрч, тэндхийн олон газруудаар тоглолт гаргаж, баялаг сайхан урлагийн туршлага хурамдуулсан байна. Одоо тус хамтлагийн єєрийн бvтээл 10 гаруй байж, бас єєрчилж шинэчилж дуулсан дуу ч 10 гарvй бий. Yvнд морин хуур, хємий, уртын дуу, цоорын дуу, гитар, пас гитар, даралтат хєгжим, олон тєрлийн бємбєрийг цєм оролцуулсан байна.
Тус хамтлаг нь монгол vндэстнийхээ уламжлалт дуу урлагийг хvнтэдгэн эрхмэлсэн суурин дээр, залуу хvний омоглон жавхаагаар, шинэ цаг vейн байдалд зохицуулан, монгол дуу урлагт єєрийн гэсэн шинэчлэлт хайсан байна. Ингээд тус хамтлаг Євєр монголын олон залуу хамтлагийн дотроос шилэгдэн, Євєр монголын одон телевизээс хариуцаж хийсэн 2005 оны модон дахиа жилийн шинэ жилийн vдэшлэгэд оролцож, єєрийн бvтээл "Мандуул хааны магтаал" зэрэг дуугаа vзэгч олондоо сонирхуулсан байна. Тус vдэшлэгэд Хvрд хамтлагийн морин хуурч Дэлхий морин хуураа зогсож байгаад хуурдаж, шинэ нэг тайзны vзvvллэг гаргасан байна. Тус хамтлагийн зоригтой хийж байгаа шинэчлэлтийг магтууштай юм.
Одоо Тус хамтлаг нь "Хvрд" гэсэн нэрээ соилиж, "MONGOL" хамтлаг гэсэн нэрээр, мєн шинэ нэг дvр тєрхєєр єргєн олон vзэгчид сонсогчидтойгоо золгох болно.
Євєр монголын залуу хамтлаг "MONGOL" хамтлаг нь монгол тvмэндээ єєрийн хамгийн шинэ бvтээлvvдээ єргєн барихаар урлагийн замдаа сэтгэл зvдээн аялана. "MONGOL" хамтлагийн урлагийн элбэг хуриалт орших болтугай.
|