• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-08 16:22:12    
2004 онд бvх Хятад даяар 213 удаагийн геологийн гамшгийг амжилтай уридчлан мэдээлсэн байна

CRI

    Хятадын газар нутаг эх баялагийн яамны бvртгэлийн тоо баримтаас vзвэл, 2004 онд бvх Хятад даяар 213 удаагийн геологийн гамшгийг амжилтай уридчлан мэдээлж, 47614 хvнийг нvvлгэн шилжvvлэж, 453 сая юаний эд хєрєнгийн гарз хохиролыг зайлуулж, гамшгаас сэргийлэх, гарз хохиролыг буруулах маш сайн vр дvнд хvрсэн байна.

    Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, 2004 онд, бvх Хятадад хvн амьтан эндэж шартсан буюу нэлээд их эдийн засгийн хохирол учруулсан геологийн гамшиг 976 удаа гарч, 697 хvн эндэж, 172 хvн сураггvй алга болж, 443 хvн шархтаж, эдийн засгийн шууд хохирол 2 тэрбум 580 сая юаньд хvрсэн байна. Геологийн гамшгаас болсон нас барсан хvний тоог 3 жил дараалан 900 хvний дотор тогтоон бариж байгаа бєгєєд эдийн засгийн шууд хохирол нь ч буурсан байна.

    Газар нутаг эх баялагийн яам болон олон мужууд геологийн гамшгаас сэргийлэх тєлєвлєгєєг боловсруулан тогтоох, засвар оруулах ажлаа эрчимжvvлсэн байна. Бvх Хятадын геологийн гамшгаас сэргийлэх тєлєвлєгєє болон олон мужийн геологийн гамшгаас сэргийлэх тєлєвлєгєєнд, тус тусын геологийн гамшгаас сэргийлэх голдлогтой районыг тогоож єгсєн бєгєєд єнєєгийн мэдээд байгаа том их геологийн гамшиг гарч мэдэх vндсэн байдлын дагуу, хянан хэмжих, уридчлан мэдээлэх, нvvлгээн шиvжvvлэх зэрэг сэргийлэх ажлыг бvх талаар зохицуулсан байна.

    2004 онд, Хятадын тєрийн зєвлєлийн нэгдэлтэй удирдалга доор Газар нутаг эх баялагийн яам бvх Хятадад гэнэт гарах геологийн онцгой гамшигт тvргэн тусгал гаргаах тєслийг боловсруулан тогтоож, олон дvрэм болон авах арга хэмжээг улам эрчимжvvлсэн байна. Yvнээс гадна холбогдох байгуулгийн боловсруулан тогтоосон геологийн гамшгийн алас зайн хурал болон тvргэн тусгал гаргаах комодлалын мэдээ сэлтийн системийг анх алхам бvрэлдvvлсний улмаас газар нутаг эх баялагийн системийн гэнэт гарсан геологийн гамшигд тvргэн тусгал гаргаах хурд болон авран туслах тєвшин ил тод дээшилсэн байна.

    2004 онд, бvх хятадын 30 муж болон бага бус Сяньд геологийн гамшгийг уридчлан мэдээлэх цаг агаарын vйлчилгээ єрнvvлсэн байна. 2004 оны 8-р сарын 24-25 ны єдрvvдэд, Газар нутаг болон эх баялагийн яам болон Хятадын цаг агаарын ажил эрэхлэсэн газар тєв телевизээр \CCTV\ Хятадын Жэжян, Фужянь зэрэг газруудад 4-5 тэсийн геологийн гамшгаас сэргийлэх мэдээ уламжласан байна. 8-р сарын 25-26 ны єдрvvдэд, далайн хар салхи Фужянь, Жэжянд гарч, хэсэг орон нутаг 50 жилд тохиолдоогvй борооны гамшиг болон уул хад нурсан гамшигт учарсан байна. Тус хоёр газар гамшгийн уридчлан сэргийлэх мэдээний дагуу, маш олон хvнийг нvvлгэн шилжvvлсэн тул тус гамшигт их олон хvн эндэж шархтсангvй юм байна. /Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв/