• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-09 15:31:05    
Хятадын Баруун Хойтын Yндэстний Хоёрдугаар Дээд Сургууль

CRI

    Хятадын Баруун Хойтын Yндэстний Хоёрдугаар Дээд Сургууль бол Хятадын Yндэстний Хэрэг Эхлэх Улсын Хорооноос vндэстний єєртє засах районд байгуулсан шууд харьяа vндэстний цорын ганц дээд сургууль юм. Энэ сургууль нь Нинсягийн Хотон Yндэстний Єєртєє Засах Районы тєв Иньчуань хотын Сися дvvрэгт байрлаж байдаг.

   Хятадын Баруун Хойтын Yндэстний Хоёрдугаар Дээд Сургууль нь нийгмийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, аж vйлдвэрийн ухаан, эдийн засгийн ухаан, удирдлагын ухаан, урлаг зэрэг олон чиглэлээр хичээл сургалт хийж байна. Сургуулийн нийт талбай нь 70 гаруй га, барилгын талбай нь 17 мянга гаруй ам.метрт тус тус хvрч байгаа юм. Одоо уг сургуульд 6000 гаруй оюутан суралцаж, 780 гаруй багш ажилтан ажиллаж байна.

    Салбаруудад нь: Хятадын хэл зохиолын салбар, хууль зvйн салбар, электроник болон мэдээллийн техникийн салбар, мэдээлэл болон компьютерын шинжлэх ухааны салбар, эдийн засгийн удирдлагын ухааны салбар, гадаадын хэл зохиолын салбар, соёл, аялал жуулчлалын удирдлагын салбар, хєгжим бvжгийн салбар, зураг дизайны урлагийн салбар, амь судлалын шинжлэх ухааны салбар, химийн ухааны салбар, материалын шинжлэх ухааны салбар, бэлтгэл ангийн газар болон нийгмийн шинжлэх ухааны газар зэрэг бий.

    Хятад хэл зохиол, хууль зvй, тvvх, аялал жуулчлалын удирдлага, англи хэл, банк сахvvгийн удирдлага, эдийн засгийн ухаан, нягтлан бодох, мєнгєн гvйлгээ, цахим худалдаа, даатгал, олон улсын эдийн засаг болон худалдаа, компьютерын шинжлэх ухаан болон техник, цахим мэдээлэл, холбооны техник, автоматчлал, хэмжин зураглах техник болон аппрат хэрэгсэл, матматик болон хэрэглээний матматик, бvртгэлийн ухаан, хєгжим, бvжиг, аж vйлдвэрийн зураг дизайн, урлагийн зураг тєсєл, уран зураг, био-техник, угсралт хяналтын техник, материалын шинжлэх ухаан болон техник зэрэг 29 vндсэн анги, 10 гаруй тусгай анги болон бэлтгэл ангитай бєгєєд Шааньси, Ганьсу, Нинся, Хєхнуур, Синьзян, Тvвд, Шаньдун, Хэбэй, Хунань, Хубэй, Шаньси, Зянсу, Аньнуй, Євєр Монгол, Сычуань, Чунчин, Хармєрєн, Гирин, Ляо-нин, Зянси, Гуандун, Юнь-нань, Фузянь, Жэзян, Бээжин, Гуанси, Гуйжоу, Хай-нань зэрэг 29 муж, хот, єєртєє засах районоос оюутан элсэж байна.

    Хятадын Баруун Хойтын Yндэстний Хоёрдугаар Дээд Сургууль нь мєнгєн гvйлгэний судалгааны газар, нийгмийн соёлын судалгааны газар, баруун хойтын лалын vндэстний уран зохиолын судалгааны газар, электроникийн техникийн судалгааны газар, экологийн судалгааны газар, нийгэм, хvн тєрєлхтєн болон vндэстний судалгааны газар зэрэг судалгаа шинжилгээний байгууллагууд ажиллуулж, улсын "863" тєлєвлєгєєг оролцуулсан улсын зэрэглэлийн, мужийн зэрэглэлийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний тєслvvдийг хариуцан гvйцэтгэж байна.

    Тvvний дотор, нийгэм, хvн тєрєлхтєн болон vндэстний судалгааны газар нь Хятадын Yндэстний Хэрэг Эрхлэх Улсын Хорооны гол болох судалгааны газар болж байгаа юм. Компьютерын тєв, сvлжээний техник, PLC, EDA зэрэг 30 гаруй туршилтын тєв, лабораторитай бєгєєд тvvний дотор, элетроны туршилтын лаборатори, физикийн лаборатори, компьютерын суурь лаборатори нь Нинсянийн Хотон Yндэстний Єєртєє Засах Районы суурь туршилтын лабораторийн vнэлгээний шалгалтыг амжилттай давж, экологийн системийн байгуулалт болон хєгжлийн судалгааны хэрэглээний гол болох лаборатори нь Хятадын vндэсний гол лаборатори болсон байна. Шинээр байгуулсан номын сангийн талбай нь 240 мянган ам.метрт хvрч байгаа бєгєєд уг номын санд нь цахим хэвлэлийн ном зохиол, мультмедиа зэрэг орчин vеийн уншилгын єрєє зэрэг бий. /О.Дармбазар орчуулав/