Гао Тянь Фу Дань их сургуулиас тєгссєн Шанхайн охин юм. Их сургуулиа дvvргэд ээж аавынхаа эргэлзлийг хайхралгvй Хятадын баруун нутгийн Си Хай Гуд сайн дурынхнаар ажилласан байна. Си Хай Гу Хятадад нэртай ядуу нутаг юм. НYБ-ын холбогдох газар энэ нутгийг "хvн тєрєлхтєний амьдрахад зохихгvй газраар" нотолсон байна.
2004 оны 8-р сарын 26-ны єглєє галт тэргэнээс буунгууд нvд нуургvй vлээсэн хvйтэн салхи Гао Тяньд сvр vзvvлэх гэсэн бололтой.
Багш болохоос ємнє сурагч болж эхэлжээ. Ус дамнах, тvлээ хаглах, зуух шатаах нь сайн дурынхны эхний хичээл болжээ. Єнгєрсєн євєл маш хvйтэн, залгаагаар хасах гучин хэдэн хэм байлаа. Єрєєнд зуух тvлж байвач зуухнаас 1 метрийн зайд хоёрхон хэмтэй болдог.
Си Гу Хайд ирсэн эхний vед, Гао Тянь аравдугаар ангийн хэл бичгийн багшаар ажилласан байна. Энд ирэхээс ємнє vзэл санааны бэлтгэлтэй байсан хэдий ч сурагчидын суурь муу байдал нь Гао Тяньг гайхуулсан байлаа. Аравдугаар ангийн сурагч 800 vсгийн зохиол бичихэд 35 буруу vсэгтэй юм.
Єнгєрсєн жилийн 10-р сарын нэг шєнє, Гао Тянь унтаж орохгvй байсанаа гаднах бvдгий гэрлийг олж харлаа. Хєшгєє татаж нарийн лавлавал нэгэн охин зул асааж хичээл давтаж байсан юм. Тухайн vе єглєєний 3 цаг байсан бєгєєд цаг агаар хасах 10 хэмтэй. Yvнийг хараад Гао Тяний сэтгэлд гvн донсолт болж, энэ нутаг юу ч гvй ядуу байсан ч залуу насны хvсэлтэй гэж vзсэн байна.
Аравдугаар ангийн цаг бачим vvрэг хvнд юм. Сурагчид хамгийн богино хугацаанд нэн олон мэдлэгийг эзэмшvvлэхийн тулд Гао Тянь их хэмжээний цаг зарцуулж, хичээлээ бэлтгэн, хадгалсан бvх мєнгєєрєє сурагчид давтах ном авсан байна. Аажмаар сурагчдын хэр бvтэмж дээшилж, Гао Тяний ангийнх нь дундчаар 60 хувь байсанаасаа 80 хувь хvртэл нэмэгджээ. Нэгэн сурагч суралгын дээд хагас жил 9 хувь авч байсанаа саявтархан дууссан шалгалтад 99 хувь авсан байна.
Шинэ жилийн vеэр, Гао Тянь сурагчын гэрт айлчилж очсонд хаалгаар оронгууд халуун ханжин дээр уригдаж, сурагчын гэрийн ахмад тосонд шарсан боорцогоо гаргаж тавилаа. Энэ нь нутгийн иргэдийн баярын єдрийн амтад идээн юм. Жаахан сууж байтал халуун уур сэвнэсэн шєлтєй тахиагаа гаргалаа. Yvнийг хараад Гао Тянь яахаа олохгvй сандарсан байна. Энэ сурагчын гэрийн нєхцєл нь муу, хоёрхон єндєг тєрєх тахиатай юм.
Сурагчид их сургууль шалгуулах vед л тахианы єндєг олж иддэг. Нэг тахиа нь уулан тосгоны ард иргэдэд авч хэлбэл ер бусын ач холбогдолтой юм. Сурагчын гэрээс гарахад чимээгvй суусаар байсан сурагчын эцэг нь Гао Тяний цєхкєєс татаж, "Манай хvvхэд сайн сурахгvй юм бол хариаж зодсон ч болно" гэжээ.
Гэрийн ахмадын итгэл болон халуун сэтгэлийн ємнєєс Гао Тянь юу ч хэлж чадсангvй. Энэ нутагт ганц жил сайн дурынхнаар ажилласан боловч шар хєрст єндєрлєгийн хамгийн эрхэм нандин ардын сэтгэлийг олсон байна.
|