• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-09 15:57:05    
Хятадын олон улсын радиогийн монгол хэлний анхны нэвтрvvлэгч Бурмаа

CRI

    Сайн-Єлзий:Сайн байцгаана уу. "Найрамдлын гvvр" шинэ дугаар та бvхэнд нэгэн хvнийг уулзуулж байна. Энэ хvний нэрийг Бурмаа гэдэг. Тэрээр бол Хятадын олон улсын радиогийн монгол хэлний анхны нэвтрvvлэгч болон юм. Бурмаа багш маань 1938 онд тєрсєн, Євєр Монголын хишигтэн хошууны хvн, 1957 онд Євєр Монголын ардын радио хороонд нэвтрvvлэгчийн орж, 1964 онд Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтэст, \тэр vед Хятадын радиогийн хэрэг эрхлэх газрын монгол хэлний дугуйлан гэж нэрлэж байсан\ ажилласан. 1981 онд Бээжингийн радиогийн дээд сургууль дvvргэсэн. 1992 онд профессорын цол хамгаалжээ.    1998 онд тэтгэвэртээ гарсан. Та юуны ємнє манай радиод ирж байснаа эргэн санана уу ?

    Бурмаа: Сайн байцгаана уу. Миний нэвтрvvлгийг олон жил ташаан сонссон бvх хvндэт сонсогч та нарынхаа амрыг эрж, алс холын Бээжингээс мэндчилье. Би тавиад оны сvvлч жараад оны эхээр Євєр Монголын єєртєє засах орны радио хорооны монгол нэвтрvvлэгчээр ажиллаж байлаа. 1964 оны намар улсын радиогийн хэрэг эрхлэх газрын зохицуулалтаар нийслэлд ирж, тэр vеийн Бээжин радио, єнєєгийн олон улсын радиод ажиллалаа.

    Тухайн vед тус радио гадаадад зориулсан монгол хэлний нэвтрvvлгийн дугуйлан байгуулах гэж євєр монголоос 12 ажилтан элсvvлснээс бидний 12 хvн єєр єєрийн мэрэгжилтэй, хэд хэдэн байгууллагаас ирсэн улс болох юм. Анх эхлээд зан зангаа мэдэхгvй байлаа. Гэхдээ, монгол хэлний дугуйланг vvсгэн байгуулсан анхны єдрєєс эхлээд манай улсын тал бvрийн амжилт бvтээлээ танилцуулах, Хятад-Монгол хоёр орны ард тvмний нєхєрлєл найрамдлыг ахиулах гэсэн зорилтоор санаа сэтгэл, vйл ажиллагаагаа нэгтгэж, нэвтрvvлгээ эхлvvлэх бэтгэл ажлаа яралтай хийлээ. Монгол улсд нэвтрvvлэх монгол хэлний ууган нэвтрvvлэгч болсны хувьд халх аялгууг эзэмших, халх аялгаар ярих нь хамгийн чухал байлаа.

    Манай хэлтсийн vvрэг зорилго тодорхой, нэвтрvvлгээ Монгол улсын сонсогчдод зориулж байгаа болохоор хэл аялгууг сурч эзэмших тєдийгvй эх бичиг материалаа халх найрлагаар орчуулж найруулах хэрэгтэй байсан юм. Нэвтрvvлэг эхлээд удаагvй анхны захидал хvлээн авлаа. Бид vvнийг маш их хvсэн хvлээж байсан юм. Тус захидлыг илгээсэн сонсогч маань манай нэвтрvvлгийг сайхан нэвтрvvлэг, маш баяртай хvлээн авч сонслоо гэж бичсэн бєгєєд євєр монголын дуу хєгжмєєс нэвтрvvлж єгєхийг хvссэн байна. Хvссэн зvйлийг нь ёсоор болгож, хэдэн хоногийн дараа бvтэн сайн єдрийн нэвтрvvлэгт нэлээд цаг эзлvvлж, євєр монголын дуу хєгжим нэвтрvvлсэн юм. \Г. Сайн-Єлзий бэлтгэв.\