Сайн-Єлзий: Бурмаа багш сая сонсогч олондоо Бээжин радиогийн монгол хэлний дугуйлан, єнєєгийн Хятадын олон улсын радиогийн монгол хэлний хэлтэст анх ирж ажиллаж байснаа дурсан ярилаа. Наяад оны сvvлчээс Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа сэргэн хєгжсєн юм. Миний санаж байгаагаар та энэ vед Монгол хэд удаа очсон. Yvний тухай дурсаж ярьж єгнє vv ?
Бурмаа: За. Би Монгол улсад гурав удаа очсон. Нэг удаа нь сурвалжлан айлчилсан, хоёрдохь удаа нь айлчлал хийсэн, гуравдахь удаа нь сурвалжлах эрдэмтний хувиар Монгол улсын их сургуульд нэг жил шахмын хугацаагаар халх аялгуу, радио нэвтрvvлгийн хэл хэллэг, мэргэжлийн тухай судалгаа шинжилгээ хийсэн юм. Аль ч удаад Монголын талын нєхєд биднийг халуун найрсгаар хvлээн авсан. Хvсэн хvлээсэн зvйлийг маань ёсоор нь болгож, Монголын соёл, аж амьдралтай танилцуулсан. Радиогийн мэрэгжил нэгтэй нєхєдтэйгээ туршлага солилцож, ни нуугvй ярилцаж байсан. Тэр сайн сайхан байдлаа би vргэлж эргэн санадаг юм. 1989 оны намар би Хятадын радиогийн анхны сурвалжлагчдын хэсгийн бvрэлдэхvvний хувиар Монгол улсад айлчлан сурвалжилсан.
Радиогийн нєхєд биднийг єєрийн тєрсєн ах дvv шиг элэгсэг дотно хvлээн авч зочилсон. Бидийг Улаанбаатар, Дархан хот, амралтын газар, хєдєє нутгаар айлчлуулсан. Бид vйлдвэр, эмнэлэг, хvvхдийн цэцэрлэг, малчин айл, барилгын газрын сурвалжилж байсан юм. Сурвалжлага хvлээн авч ярилцлага єгсєн хvмvvс, ялангуяа хариуцлагтай хvмvvс нь нас залуу, ажил мэрэгжлээ сайн мэдэж, сайхан ярьдаг байсан нь надад гvн сэтгэгдэл єгсєн юм. Монголын радиогийн ажил vйлстэй танилцлаа. Тэр vеийн тус радиогийн дарга байсан М.Чойжил гуай биднийг хvлээн авч уулзахдаа яамар хvсэлттэй байхыг асуусан юм. Монголын нэвтрvvлэгчтэй уулзаж, мэргэжлийн тухай ярилцахсан гэж би олон жил хvсэж байсан хvслээ хэлсэн. М.Чойжил гуай гавьяат нартай уулзуулаарай гэсэн. Тэгээд гавяат нэвтрvvлэгч Балжир, нэрт нэвтрvvлэгч Чулуунбат, Батбаяр, Батцэрэн нартай цуг сууж, ярих юмаа ємнє дэлгэн тавиж, уншиж байж ярилцсан. Цаг тун богино, гvнзгий ойлгож завдсангvй ч гэсэн тэд нарын идлэж хvчирхэхгvй, зєєлєн ярьдаг, дуу хоолойгоо шахахгvй, амьдралын дундах аман яриатайгаа ойролцоо аялгаар сайхан нэвтрvvлж байсан зэрэг онцлогийг мэдэрч мэдсэн юм. Энэ бол тэр vед манай нэвтрvvлэгт их дутагдаж байсан зvйл юм.
1991 онд Хятадын парламентын тєлєєлєгчдийг дагалдан Монгол улсад айлчлахад Монголын тал биднийг "Их тэнгэрийн ам" дахь дээд буудалдаа буулгасан. Би тэндэхийн уул усны vзэмжийг бахарч, багширсан ойн дэргэд харуулын цэрэгт бараа болж байгаа юм шиг буга зогсож байгааг хараад их сонирхсон юм. Монголын нутаг ус гэж уг дvр тєрхєє хадагласан их сайхан газар болох юм. Манай тєлєєлєгчид Улаанбаатарт холбогдох сайдууд хvлээн авч уулзсан бєгєєд уулзалт яриа хийж, тухайн vед vvсч эхэлсэн ардчилал, єєрчлєлтийн байдлаа танилцуулсан юм. Богд уулын дархан цаазтай район, Тєв аймаг зэрэг газруудаар айлчилсан юм. Бид хvрсэн газар бvхэндээ хvндэтгэн дайлуулж, Монголын ард тvмний найрсаг сэтгэлийг дvvрэн авч, буцан ирсэн юм.
1995 оны хавар Монголын радиод очиж, туршлага солилцоход радиогийн дарга У.Сарантуяа, холбогдох талуудын удирдлага, монгол нєхєд маань маньд халуун дотно хандаж, хvссэн санасандаа хvрэхэд маань их тус болсонд би энд дахин баярлаж байгаагаа илтгэж байна. Нэвтрvvлэгч, хєтлєгчийн мэргэжлийн тухай олон удаа ярилцахад гавьяат нэвтрvvлэгч Д. Чулуунбат, Хишгээ гуай нар єєрийн vзэл бодол, мэргэжлийн баялаг туршлагаа харамгvй ярьж єгсєн юм. Гавьяат найруулагч С. Бvргэд, ахмад найруулагч Банзрагч нартай радиогийн найруулагчийн мэргэжлийн тухай ярилцсан. Нэвтрvvлэгч, найруулагч нарын ажиллаж байгаа газар дээр нь очиж танилцсан юм. Эдгээр vйл ажиллагаагаар дамжуулан монгол хvний соёлч, боловсон, зочинсог сайхан зан чанар, нєхєрсєг нандин сэтгэл, хэл ярианыхан яруу сайхныг гvнээ мэдэрч, монгол соёлын нандин зvйл сэтгэлд маань бат шингэсэн юм. \Г. Сайн-Єлзий бэлтгэв.\
|