• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-09 16:06:38    
Хятад улсад нэгдvгээрт орох зорилт тавин ажиллаж байгаа LG-PHILIPS Шv Гуан Компани

CRI

    Хятадын эдийн засаг тvргэн хєгжиж, гадаадад нээлттэй байх цар хэмжээ байнга єргєжин тэлэхийн хирээр, олон улсын vндсэн дамнасан их олон нэрт пvvс компаниуд хєрєнгє нийлvvлэх, тангаараа хєрєнгє оруулах зэрэг хэлбэрээр Хятадын зах зээлд орж байна. Хятадын тєв нутгийн Хунань мужийн тєв Чанша хотод байрладаг LG-PHILIPS Шv Гуан Компани бол даруй дотоод гадаадын хєрєнгє нийлvvлэн эрхэлсэн аж ахуйн нэгжvvдийн нэг нь юм. Хэдхэн жилийн хугацаанд уг компани нь машv тvргэн хєгжиж, бас эдийн засгийн баялаг vр дvнд хvрсэн юм. Єнєє, LG-PHILIPS Шv Гуан Компани нь Хятад улс дахь єнгєт кинискэуп (kinescope) vйлдвэрлэлдэг хамгийн том аж ахуйн нэгж болох зорилт тавин мэрэйн ажиллаж байна.

     Ємнєд Солонгосын LG Корпораци Компани болон Финландийн PHILIPS Компани 1996 онд LG Шv Гуан Компанийн vндсэн дээр, хєрєнгє нийлvvлэн кинискэупийн vйлдвэрлэл явуулдаг нэг компани байгуулсан нь энэ LG-PHILIPS Шv Гуан Компани юм. LG-PHILIPS Шv Гуан Компани нь байгуулагдаж ашиглалтанд орсноосоо хойших 9 жилд маш тvргэн хєгжсєн байна. Уг компанийн орлогч ерєнхий захирал Ли Тунцю сурвалжлагчид компаниахаа сvvлийн хэдэн жил дэх асар их хєгжлийн байдлыг танилцуулж хэлэхдээ: "Манай компани 1996 онд ашиглалтанд орсноос єнєєг хvртлэл нийт 45 сая 100 мянган ширхэг кинискэуп vйлдвэрлэсан байна. Одоо манай компанийн єдєр тутмын vйлдвэрлэх хvчин чадал нь 320 мянган ширхэгт хvрч байна. Харин 1996 онд анх vйлдвэрлэл явуулах vед єдєрт зєвхєн 4000 ширхэг л vйлдвэрлэдэг байсан юм. Yvнээс гадна, 1996 онд бид нэг л vйлдвэртэй байж, хоёрхон тєрлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэж байсан бол, одоо гэхэд 5 vйлдвэртэй болж, 15 тєрлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх болсон байна" гэжээ.

    Ємнєд Солонгосын LG Корпораци Компани бол 50 гаруй жилийн хєгжлийн тvvхтэй, жил тутмын борлуулалтын орлого нь 70 тэрбум ам.долллароос давж байгаа vндсэн дамнасан том компани юм. Уг компани Хятадад хамтын ажиллагааны тvнш хайхдаа эдийн засгийн хєжлєєр нэлээд тvргэн байгаа зvvн нутгийн тэнгис дагуу мужуудыг сонирхоогvй харин Хятадын тєв нутгийн Хунань мужид ажил тєрєл хєгжvvлэх болсны учир шалтгааныг LG-PHILIPS Шv Гуан Компанийн ерєнхий захирал Цюань Сян-юнь тайлбарлаж хэлэхдээ, LG Компани олон талаар шинжилгээ судалгаа хийсний дvнд Хунань мужийг сонгосон юм гэлээ.

    "LG Компани Хунань мужийг сонгосны хамгийн гол шалтгаан бол эндэхийн хєдєлмєр хvч хямд байгаад оршино гэж зарим хvн vздэг. Чухамдаа энэ нь зєвхєн тэдгээрийн дотори нэг шалтгаан тєдий юм. 1994 оны vед Хятадын зvvн нутгийн тэнгисын эрэг дагуу газруудын vйлдвэр аж ахуйн нэгжvvдийн байгуулалтын тvвшин нь маш єндєр хэмжээнд хvрсэн болохоор, гадаадын пvvс помпанийн тэнд орох єртєг нь улмаар єсч байсан билээ. Бусад нутгуудтай зэрэгцvvлж vзвэл, Хунань мужийн зам харилцааны салбарын байгуулалт болон дэд бvтцийн бусад байгуулалт нь ч нэлээд зvгээр тул, бид эндэхийг сvнгосон байгаа юм. Yvнээс гадна, Хунань мужийн Засгийн газар ч манай компани байгуулах явцад маш их дэмжлэг туслалцаа vзvvлсэн байна" гэж тэр тэмдэглэжээ.

    Хунань мужийн Хєгжил, Єєрчлєн Байгуулалтын Хорооны орлогч дарга Юань Цяньпэй сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ: "Хунань муийнхан гадаадын хєрєнгийг авч ашиглах талаар зарим бодлого боловсруулан тогтоож хэрэгжvvлж байна. Бид хєрєнгє оруулалтын хэмжээгээр нэлээд их, бас улсын бодлогын урамшуулалд тохирсон аж ахуйн нэгжvvдийг чухал тєслийн хvрээнд хамруулж, тэднийг татвар тєлєхєєс бvрємсєн чєлєєлсєн. Энэ нь нэлээд хєнгєлєлттэй зvйл болж байгаа юм" гэлээ.

    Тvvний танилцуулснаас vзвэл, холбогдох татавар тєлєхєєс чєлєєлснєєс гадна, Хунань муж бас газар эдэлбэр, цахилгаан хангамж, ус хангамж зэрэг талаар гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжvvдэд маш их хєнгєлєлт vзvvлж байгаа юм байна.

    LG-PHILIPS Шv Гуан Компанийн орлогч захирал Ли Тунцю хэлэхдээ: "Манай компани бол Хунань муж дахь хєрєнгє нийлvvлсэн хмгийн том компани болох бєгєєд бас ємнєд Солонгосын гадаадад хєрєнгє оруулан байгуулсан vлгэр жишээ компани юм. Манай компани ємнєд Солонгосын Ерєнхийлєгчийн шагнал хvртэж єнгєрсєн. 2004 оны эцэс гэхэд манай компанийн борлуулалтын хэмжээ 5 тэрбум 100 сая юаньд хvрч, нийт орлого 1 тэрбум 400 сая юаниас давсан байна. Экспортын байдлаас vзвэл, 2004 онд манай валютын нийт орлого 1 тэрбум 690 сая ам.долларт хvрсэн юм" гэжээ.

    LG-PHILIPS Шv Гуан Компани нь одоо Хятадын электроникийн аж vйлдвэрvvдийн дотор хошуулж яваа пvvс компаниудын нэг нь болж байгаа юм.

    LG-PHILIPS Шv Гуан Компанийн захирал Цюань Сян-юнь бол Хятад улсад олон жил ажилласан хvн болохоор, Хятад улсын байдал, соёлыг маш сайн ойлгодог. Тэр хэлэхдээ, манай компанийн удирдлагын ажил хийж байгаа хvмvvс асуудлыг зохицуулахдаа ч Хятадын сэтгэхvйн хэлбэрийг хэрэглэдэг юм гэжээ.

    "Манай компанийн ажилтнууд адил бус хоёр зvйлийн орчинд єсч бойжсон хvмvvс учраас тэдний хооронд vзэл санаа, соёлын талаар зохих зєрєє оршиж байдаг. Анх эхэндээ бидний хооронд зарим зєрчил гарч байсан боловч, одоо хvёр тал бvр бие биеийнхээ соёл, сэтгэхvйн хэлбэрийг ойлгох болсон. Жишээлвэл зєрчил гарсан тохиолдолд юуны ємнє эндэх бол Хятад улс гэдэг тодорхой таньдаг учраас бид Хятадын сэтгэхvйн хэлбэр, соёлын байдлын дагуу асуудлыг зохицуулдаг юм" гэж тэр хэллээ.

    Тэр vгийнхээ тєгєсгєлд хэлэхдээ, LG-PHILIPS Шv Гуан Компанийн хєрєнгє оруулагчид Хятад улсад 2 тэрбум юаий хєрєнгє шинээр нэмж оруулан, кинискэупийн нэн тэргvvний vйлдвэр байгуулахаар шийдсэн байна гэжээ. Дахиж хэдэн жил чармайн ажиллаж байгаад, LG-PHILIPS Шv Гуан Компаниа Хятадын кинискэуп vйлдвэрлэдэг хамгийн том бааз болгон хєгжvvлнэ гэж Цюань Сян-юнь илэрхийлсэн байна. /О.Дарамбазар орчуулж Пэрлэймаа хянав/