Саяхан Бээжинд болсон Форчун дэлхийн 9-р чуулга уулзалт дээр дэлхийн цємийн цахилгааны томчуулын нэг Францын тєрийн ємчийн цємийн эрчим хvчний Areva корпорацын гvйцэтгэгч зєвлєлийн дарга хатагтай Annel Lauvergeon Хятадын цємийн цахилгаан эрчим хvчний зах зээлд єєдрєг сэтгэлгээтэй байгаагаа нууж хаалгvй хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ, Хятад улс цємийн цахилгаан станц хєгжvvлэхээр хvчлэн чармайж байна. Энэ бол нєєц хvчин ихтэй асар том зах зээл болно гэжээ. Хятадын цємийн цахилгаан станцын салбарт тун их хєгжилийн орон зай байна гэж тэрээр vзсэн байна.
Хятадын цємийн цахилгаан нийт Хятадын цахилгаан гаргалтад эзлэх хувийн жин маш бага байна. Иймээс Хятад улс бас 20-оос 25 цємийн цахилгаан станц байгуулах шаардлагатай. Аюулгvйн хувьд Хятадын цємийн цахилгаан станцын аюулгvй байдал маш сайн байж, стандарт нь хєгжингvй орны тvвшинд хvрсэн байна гэж тэрээр хэлжээ.
Дэлхийн цємийн цахилгаан эрчим хvчний том нэгэн компанийн эзэн болсны хувьд хатагтай Annel Lauvergeon-ыг "цємийн цахилгааны хатан хаан" гэж нэрлэх болжээ. Тэрээр энэ удаа Бээжинд Форчун дэлхийн чуулга уулзалтад оролцож байгааг бодвол Хятадад нэгэнт гурав удаа ирэж байгаа болно. Yvнээс тvvний Хятадын зах зээлд сонирхол ихтэй байгааг мэдэж болно. Цахилгаан эрчим хvч дутагдаж байгаа нь нэгэнт Хятадын эдийн засгийн vргэлжилэн єндєр хурдацаар хєгжлийг боогдуулж байгаа нєхцєл болж байна. Цємийн цахилгаан эрчим хvчийг ихээр хєгжvvлэх нь энэхvv асуудлыг зохьцуулах чухал алхам болох юм.
Хятадын цємийн цахилгаан станцын цахилгаан гаргасан нийт хэмжээ нь 2003 онд 43 тэрбум 700 сая килват цаг байж, нийт Хятадын цахилгаан гаргалтын 2.3%-ийг эзэлж байгаа нь дэлхийн дундаж тvвшин 16%-аас хол доор байгааг холбогдох тоо баримт харуулж байна. Ноднин жил Хятадын нийтэлсэн тєлєвлєгєєнєєс vзэвэл, 2020 он болоход Хятадын цємийн цахилгаан гаргалтыг одоогийн 800 тэрбум килватаас 4000 тэрбум килват болтол нэмэгдvvлж, 30 тэрбум ам долларын хєрєнгє оруулах хэрэгтэй байна. Энэхvv зорилтыг биелvvлэхэд Хятад улс жил бvр хоёр цємийн урвалын зуух бйагуулах шаардлагатай гэж Дэлхийн цємийн эрчим хvчний нийгэмлэг тєсєєлж байна.
Хятадын цємийн эрчим хvчний асар их зах зээлээс нэг хувь ашиг олохын тєлєє Францын Areva корпорац сvvлийн vед Хятадад байн дахин ирэж, 4-р сарын 22-ны єдєр бас тус компанийн Бээжин дэх тєв байраа албан ёсоор байгуулжээ. Тус компани Хятадын Гуандvн мужийн Янжян болон Жэжян мужийн Санмэньд байгуулах гэж байгаа 4 цємийн цахилгаан станцын тендэрт оролцохоор тєлєвлєж байна гэж тус тєвийн ерєнхий захирал === хэлжээ. Тус тєслийн нийт хєрєнгє оруулалт нь 50 тэрбум юаниас давах юм байна.
Одоо тус компани Хятадад 6 хамтарса компани, дангаар хєрєнгє оруулсан 5 компани байна. Тэрээр бас Хятадад дахин 9 хамтарсан компани байгуулахаар байна.
Францын Areva корпорац 1985 онд Хятадад ирэж компани байгуулж, Хятадын засгийн газар болон аж ахуйн нэгжтэй цємийн эрчим хvчний салбарт амжилттай хамтран ажиллаж байна. Бид урт хугацааны хамтын ажиллагааны хэтийн тєлвийн vvднээс иймэрхvv тvншийн харилцаагаа єргєтгєн хєгжvvлж, хамтаар ашиг олохыг хvсэж байна гэж хатагтай Annel Lauvergeon илэрхийлжээ.
Францын Areva корпорац бол цємийн эрчим хvчний салбар дэх vндсэн дамнасан том компани болох юм. Тус компани Хятадын одоогийн байгаа 11 цємийн цахилгаан станцын 8-ынх нь байгуулалтад оролцож чухал vvрэг гvйцэтгэж байна.
|