• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-09 16:15:49    
Хятадын яруу найргийн богд гэж алдаршсан Дv фvгийн тухай vлгэр домог

CRI

    Манай тооллын 618 оноос 907 оны хооронд тогтож байсан Тан улсын vеийн их яруу найрагч Ли бай, Дv фv нь утга зохиолын тvvхэнд Хятадын яруу найргийн ноён оргилыг тєлєєлдєг юм. Даян дэлхийд нэр алдар нь мандсан Ли байг хvмvvс Яруу найргийн сахиулсан хэмээн хvндлэж, Дv фvг яруу найргийн богд хэмээн дээдлэн єргємжилсєн байгаа юм. Ли байгийн яруу найраг нь романтик, яруу уянгалаг онцлогтой. Харин Дv фvгийн яруу найраг бол хувийн амьдралаа нийгмийн бодит ахуйтай нягт уялдуулж, дайн дажинтай ороо босгоо цаг vеийн ард иргэдийн хvнд хэцvv амьдралыг дvрслэн бичиж, Тан улсын хєгжин мандаж байснаасаа доройтон буурсан vйл явцыг харуулсан байдаг. Иймээс хvмvvс Дv фvгийн яруу найргийг тууль гэж нэрлэдэг юм.

    Дv фv бол Хятадын нэрт яруу найрагч Дv шэнь яний омбол хvv юм. Манай тооллын 712 онд мэндэлсэн Дv фv балчир багаасаа цэцэн сэргэлэн бєгєєд хичээл номоо нvрь хичээнгvй сурдаг байсан ба удмын их соёлч боловсон айлын хvvхэд болохоор долоохон настайгаасаа шvлэг зохиол маш авяаслаг сайхан бичдэг болсон байлаа. Том болсон хойноо бичиг зураг, дуу хєгжимд нэвтэрхий болсон тєдийгvй, морь сайн унадаг болж, илд сэлмийн эрдэм зэрэгд ч гарамгай болсон ажээ. Урь залуу Дv фv эрдэм боловсролд шимдэн, алсыг бодон ихийг зориж, 19 настайгаасаа олон газраар аялан зугаалаж явжээ. Ингэж явсаар Дv фv 33 настай жилээ цєлєгдсєн сахиулсан хэмээн нэрлэгдэж байсан Ли байтай уулзан золгож, анд бололцожээ. Энэ нь яг Тан улсын хєгжин мандаж байсан vе болохоор, нэртэй уул усаар их явж, олныг vзэж нvд тайлсан Дv фv мянган галавд ч балархааргvй олон сайхан яруу найраг бичиж vлдээсэн байгаа юм.

    Дv фv бас vй олон бичгийн хvний адилаар хэргэм зэрэг дэвшхийг бодож, ноёд язгууртан нартай шvлэг зохиол уралдан, шалгалтад оролцож явсан боловч удаа дараалан ялагдсан байжээ. Идэр насандаа Дv фv нийслэл Чан аньд ядуу зvдvv амьдрал хийж явахдаа баяд ноёдын шалин бvрэлгэж байгаа болон ядуу хvмvvсийн гудамжинд хєлдєж vхэж байсан харсалтай байдлыг vзээд "Улаан vvдэнд архи мах ялзархууяа, осгож vхэгсэд замын гутас бий" гэж бичсэн байгаа юм. Зэрэг хэргэмийн тэмцэлдээнд унаж алдаж явсан ба амьдрал ядуу байсан Дv фv ноёрхогчидын ялзран доройтсон болон ард иргэдийн зовлон зvдvvр амсаж байсныг ойлгож танисанаар эх орн ард тvмэндээ хайртай яруу найрагч болсон ажээ.

    Манай тооллын 755 онд 43 настайдаа Дv фv дvнгэж нэг ноён зэрэг дэвшсэн боловч ноён суугаад сар болоход нь Тан улсад урвалгаан гарч, дайн дажин болсон учраас аргагvйн эрхээр нийслэл Чан ань хотоос нvvж гарчээ. Ингээд тvvний насан эцэс болтол дайн дажин vргэлжилсээр байжээ. Тухайн vе дайн дажин ширvvсч, Тан улсын цэргийн хvчин мєхєстєж байсан тул газар болгоноос хvн хар барицаалаж, цэргийн албанд татаж байсан болохоор ард иргэд амар жимэр амьдархын аргагvй болсон байв.

    Дv фv нэгэн орой Ши хао тосгоноор єнгєрєхдєє нэг ядуу айлаас хоног гуйсан байжээ. Тэгээд тэр айлд унтаж байтал шєнє гэнэт цэргийн албанд татах хуяг ирсэнд тэр айлын євгєн хэрэм даван зугтажээ. Эмгэн нь уйлан хайлаж, "3 хvv маань бvр гал фронтод байлдаж яваад 2 нь нас барчигсан. Єнєє ар гэртээ ганц бэрь маань хєхvvл улаан нялхтайгаа байж байгаа. Манайд одоо та нарын ємнєєс дайнд мордох хvн гэж байхгvй" хэмээн гуйсан боловч хуягууд эмгэнийг хар ажил хийлгэхээр цэрэгт татаж аваачижээ. Дv фv энэ явдалд туйлын ихээр сэтгэл донслож, "Ши хаогийн хуяг" гэдэг шvлгээ бичсэн юм. Энэ шvлэг нь 24 мєр, 120-хон vсэгтэй боловч агуулга нь маш баялаг байж, уг явдлын бvх явцыг тэмдгэлсэн тєдийгvй зохиогч ард иргэдийг єр євдєж дайн дажиныг хорсон занасан сэтгэлгээ тодорхой илэрхийлжээ.

    Манай тооллын 759 онд Дv фv улс тєрд бvрмєсєн итгэл алдарч, ноён зэргээ орхиж эгэл иргэн болжээ. 770 онд тэрээр 59 настайдаа амьдрал ядуу байсан ба євчин эмгэгтэй байсны улмаас замын гутас насан эцэс болсон ажээ.

    Дv фvгийн vлдээсэн 1400 гаруй бадаг шvлэг нь олон янзын стильтэй, агуулга єргєн, санаа баялаг, сэтгэлгээ гvн байж, урлагийн талаар эртнийхийг нэгтгэн дvгнэж хєгжvvлээд, яруу найргийн салбарын агуулга хэлбэрийг тал бvрээр vргэтгэн тэлж, хойч vеийхэндээ аугаа их vр нєлєє vзvvлсэн юм. Иймээс хvмvvс Дv фvг яруу найргийн богд хэмээн хvндлэн дээдэлдэг юм.