• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-09 16:18:22    
Євєр Монголын Алшаа зvvн хошуу 9-р сард Баданжаран элсэн цєлийн наадам зохиох гэж байна

CRI

    "Баданжарны элсэн цєлийн аялал жуулчлалын наадам" 9-р сарын 15-29-ны єдрvvдэд Алшаа аймгийн Алшаа баруун хошуунд болох гэж байна.

    Алшаа баруун хошууны аялал жуулчлалын албыг удирдах газрын бvрэн бус бvртгэлээс vзэхэд, 1996 оноос одоод хvрч иртэл, урьд хожид Герман, Англи, Америк, Австри, Голланди зэрэг орны 300 гаруй бартаа хайгчид, аялан жуулчлагчид, Бєрєє манханд дvн шинжилгээ хийж, усны эх сурвалж хайсан байна. Австрийн бартаа хайгч Бауманй " Баданжарны элсэн цєл" гэсэн ном хэвлэгдсэнээс хойш, Европчуудын дорно дахины элсэн цєлд ирэх дур сонирхолыг татсан байна. Ялангуяа энэ оны 4-р сарын 5-9-ны єдрvvдэд Євєр Монголын Алшаа аймагийн нутаг дэвсгэрийн эх баялагт хайн шинжилгээ хийж, хэмжин зурах хvрээлэнгийнхэн анх удаа Баданжарны элсэн цєлийн элсэн оргилын єндєрт хайлт хэмжилт хийх ажлаа эхлvvлж, хайн хэмжих ажилтан нартаван хоногт, тэргvvний багаз хэрэгслээр хайн хэмжээд, хамаг єндєр элсэн оргил нь далайн тvвшнээс 1609.597 метр байгааг тодлож, мєн энэ Баданжараны элсэн цєлийн Билvvт оргил хорин жилийн ємнєхєєс 60 санчметр єссєнийг гэрчилсэн байна. Манхан дов нvvхийн хэрээр Баданжарны элсэн цєлийн ноён оргил- Билvvтийн оргил нэн єндєр болж байна.

    Нэлгэр их элсэн цєл бол Алшаа нутгийн хэрэглээд дуусашгvй эх баялаг мєн. Алшаа аймаг сvvлийн vе Алшаагын улсын зиндааны элсэн цєлийн геологийн цэцэрлэгт хvрээлэн байгуулах єргєдєл дэвшvvлэх ажил хийж байна.

    Нэн олон хvнд Баданжарныг ойлгуулж, Баданжаранд хvрvvлэхийн тєлєє Алшаа баруун хошуу цаг vед тохируулан, " Баданжарны элсэн цєлєєр аялан жуулчлах анхны баяр наадам" зохиох гэж байна. 9-р сарын 15-ны єдєр нээлтийн ёслол хийсэний дараа гурав хоног наадам хийнэ. 9-р сарын 18-29 хvртэл Баданжарны элсэн цєлд аялах, Мандалын хадан зургийг сонирхох, Алшаа хавцлаар аялан жуулчлах зэрэг аялал жуулчлалын vйл ажиллагаа зохионо. Эх сурвалжын мэдээнээс vзэхэд, аялал жуулчлалын баярын хугацаанд бас худалдаа наймааны vйл ажиллагаа зохиож, мєн бас орон нутгийн vзэмж байдлаа танилцуулах vйл ажиллагаа зохионо.

    Одоо Алшаа баруун хошуу нь харьд мордох гэж байгаа охин шигээр гоёлын хувцасаа ємсєєд алсын зочноо хvлээж байна. /Пэрлаймаа орчуулав/