• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-10 16:18:02    
Миний хvvхэд яагаад бусдын хvvхдээс дутуу байна вэ?

CRI

    Дvн дvн vг сонсдог сайхан хvvхэд. Хичээл номоо тасалдаггvй, сургуульдаа явдаг. Хичээл тармагц цагтаа гэртээ ирээд, дасгал даалгавраа сайн гvйцэтгэдэг, бас ээждээ туслан байнга гэрийн ажил хийдэг.

    Тvvний ээж нь ч хєрш айлууддаа "миний Дvн дvн их сайн хvvхэд юм аа" гэж магтаж гардаг.

    Гэтэл нэг л учир дээр Дvн дvнгийн аав ээж их санаа зовж, Дvн дvн vг сонсдог, багш нь тvvнийг муу гэж хэлсэн удаагvй хирнээ, яахдаа удаа шалгалт бvр дээр Дvн дvн сайн дvн олж чаддаггvй, бусад хvvхэдтэй харьцуулахад нэлээд зєрєєтэй байдаг бєгєєд зарим хичээлдээ хир ч хvрдэггvй байна вэ? гэсэн асуулт тєрж байгаа биздээ.

    Эхлээд аав ээж нь Дvн дvнгийн оюуны чадавх доор байж мэднэ гээд эмнэлэгт энэ талын шинжилгээ ч хийлгэсэн боловч эцсийн дvн ямар ч саадгvй хэвийн байсан. Yvнд аав ээж нь бvр ч гайхаж, шалтгааныг олох гэж цєхрєв. Дvн дvнгийн дvн бусдаас хоцорч байлаа.

    Миний хvvхэд бусдаас хоцорч байна гэсэн энэ асуудал олон олон аав ээжийг зовоодог асуудал болсон юм. Дvн дvн мэтийн ийм асуудал олон ч аав ээжийн сэтгэл тvгээшээдэг зvйл юм. Аль ч хvvхдvvд гээд адил хичээл номоо vзэж, дасгал даалгавараа гvйцэтгэж, сэрэл мэдрэл нь бусдаас дооргvй байтал vр дvн нь єєр байдаг шалтгаан нь хаа байна, яагаад бусдаас хоцорч байна вэ? Энэ асуудлыг зєв ойлгоё гэвэл:

    Нэгд, хvvхдээ ойлгох. Хэн ч єєрийн хvvхдээ ойлгох ёстой, хvvхдийн зан ааш, сэтгэлийн хєдєлгєєн, юунд дуртай, юунд дургvй, асуудлыг бодолхийлохдоо ямар байдаг, анхаарал, цээжлэх чадвар, тархи толгойгоо хєдєлгєж байна уу, оюуны чадавх, ойлгох чадвар нь ямар байна, цаашлаад аав ээжийн сургаж байгаа арга хэлбэр зєв эсэх, хvvхэд хvлээж авч чадаж байх эсэх энэ бvхнийг ойлгож, мэдсэн байх хэрэгтэй.

    Хоёрт, єєрийн хvvхдийн суралцах чадавх ямар байна гэдгий нь судлах, хvvхэд аль хичээл дээр нь хvчин мєхсдєж , анхаарал тєвлєрєхгvй, цээж муутай зэрэг асуудалд нарийн судалгаа шинжилгээ хийвэл зохино. Энэ нь хvvхдийн сурлагадаа тэнцэхгvй байгаа байдлыг єєрчлєх анхны алхам болно.

    Гуравт, асуудал байвал тэр даруйд нь шийдвэрлэх зорилготойгоор хvvхдэд онцгой сурган хvмvvжvvлэх ажил хийх хэрэгтэй юм.

    Олонх хvvхдийн сурлагадаа хvчирдэж байгаагийн гол шалтгаан бол сурч байгаа эх vvсвэр тодорхойгvйд оршино. Бас нэг чухал асуудал бол зарим аав, ээж хvvхэд муу шалгуулсан бол "мунхаг толгой, яасан тусгvй юм бэ, за за яахав, хэдэн хувийн зєрєє юу л байна даа" гэх зэргээр хvvхдийг шоолж муулан дарамт vзvvлдэг, эдгээр vг яриа хvvхдэд маш ихээр сєрєг нєлєє болдгийг эцэг эхчvvд ойлгож болох юм. Харин vvний эсрэгээр хvvхдийн сэтгэл санааны дарамтаас нэн даруй ангижруулахын тєлєє, " ээж нь шалгалт гэдэг тийм хялбархан юм биш, тэгэхдээ миний хvv чармайсан гэдгийг ойлгож байна" гэж зєєлєн ухаалаг vгээр итгэж хэлбэл хvvхдийн итгэлийг олох тєдийгvй, хойшид нэн сайн vр дvнд хvргэж мэднэ.

    Хvvхэд ахиц гаргах vед аав ээж бас зохих хэмжээний урамшуулал єгєх нь маш чухал юм. Хvvхэд гэдэг чи хvvхэд юм болохоор єєрийн аав ээж тэднийг чухалчилж vзэхийг хvснэ дээ.