• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-10 16:21:28    
Эм бэлдмэл хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй

CRI

    Америкийн хvнсний зvйл эм бэлдмэлийн хяналт удирдалгын газрын сvvлийн vе нийтлvvлсэн тоо баримтаас vзвэл, бий бvхий органик нэгдлийн бус vрэвсэл дарах эм бэлдмэлд зvрх судасны эрсдэл агуулагдаж байгаа юм байна, эдгээр эм бэлдмэлд Votalin, Fenbid, Xilebao зэрэг байнга хэргэлдэг эм бэлдмэлvvд багтаж байна.

    Америкийн тал эдгээр эм бэлдмэлvvдийг vйлдвэрлэдэг vйлдвэрт хандан эм бэлдмэлий тодорхойлолтдоо тодорхой байранд тус эм бэлдмэлээ болгоомжтой хэрэглэх сэрэмжийн тодруулалт хийхийг шаардсан байна. Гэвч Ань Хуй мужийн Хэ Фэй хотын зарим эмийн пvvсний худалдаж байгаа Fenbid-д болгоомжтой хэрэглэх сэрэмжийн тодруулалт хийгээгvй байна.

    Хэ Фэй хотын эмийн пvvсvvдэд Votalin, Fenbid, Xilebao зэрэг хvн ардын байнга хэргэлдэг эм бэлдмэлvvд уулаасаа борлууллага сайтай байлаа. Эмийн пvvсэнд Fenbid-ыг худалдан авч байсан нэгэн эмэгтэй тус эмэнд зvрх судасны эрсдэл байгааг мэдээд тун их гайхсан байна, уул нь єєрєєч мэдэхгvй, эмчийн хорооноос эм авч байхад эмч нар ч хэлж тайлбарлаж єгсєнгvй байжээ. Эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, Fenbid-ыг голцуу євдхийг зогсооход хэргэлдэг бєгєєд булчин мах, vе гишvvн, мэдрэл євдєх болон толгой, шvд євдєх, сарын тэмдэг ирэх vе євдхєд зэрэгт хэргэлдэг байна.

    Вэб сайтаас vзвэл, Хятад Америкийн Тянь жинь хотын Ши кэ гэдэг эм vйлдвэрлэх хязгаардмал хариуцалгат компанийн vйлдвэрлэсэн Fenbid-ын бvх тодорхойлолтод одоо болтол "зvрх судасны эрсдэлийн хэрэг юм уу ходоод хоол боловсруулах замаас цус гарч ч болзошгvй юм" гэсэн болгоомжтой хэрэглэх сэрэмжийн тодруулалт хийгээгvй байна. Тодорхойлолтын гаж нєлєєний тухай тэмдэглэхдээ, тус бvтээгдэхvvн шингээлт сайтай, гаж нєлєє багатай, жирийн байдалд гэдэс, ходоод, арьсны бижрvv, толгой євдєх, чих дvнгэнэхэд тустай гэжээ.

    Yvний зэрэгцээ, тус эм бэлдмэлийг хэргэлж байгаа vе толгой євдєх, бєєлжих, нойр хvрэх, даралт багасах зэрэг байдал илэрч болзошгvй юм, ийм байдалд євчитєн эм уухаа зогсовол дээрэх байдал аяндаа арилах болно гэж тэмдэглэсэн байлаа.

    Одоохондоо улсын дотоодын эм бэлдмэлд хяналт тавих байгууллагууд энэ талаар тодорхой тогтоол гаргаагvй ч энэ хэргийг нягт анхаарч байна гэж илэрхийлсэн байна. Мэргэжилтэдийн сэрэмжлvvлэн хэлж байгаагаар, ямарваа эм бэлдмэлээс гаж нєлєє гардаг юм, иймээс эмчийн хэлхийг сайн сонсч, эм бэлдмэлийн тодорхойлолтыг нарийн нябай сайн уншиж vзэх хэрэгтэй юм. Хэрвээ сэжигтэй асуулт байвал клиникийн эмчээс зєвлєлгєє авх хэрэгтэй юм. /Л.Буянтогтох орчуулав./