• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-10 16:26:55    
Ордос монголчуудын хиймор мандуулах заншил

CRI

    Ордос монголчууд хиймор мандуулах заншилтай байдаг. тэд нар сvлд хиймор дахихгvй бол гал голомт тасарч, газар ус харшин, гай зовлонд дайрагдана гэж vздэг байв.

    Хиймороо дахихдаа, vvднээсээ ас ємєнє 12 алд зайтай газарт, ганц юм уу хоёр зэлтэй хиймор босогодог. Хос хийморыг Тайж язгууртан, сvм хийд, ноён сангынхан хийсгэж, харч ард бол ганц хиймор хийсгэдэг. Дархад сvлдийн дахилагын бадир авахдаа ч хос хийморынхоос нь илvv авч, ганц хийморынхоос нь цєєн авдаг байна.

    Ганц хиймортой сангийн сєр нь гувван салаа vзvvртэй тємєр болон жадны vзvvртэй шээмээр бvрэлдэв. Yvнд сангийн сєр гэдэг нь сангийн гол бие хэсгийг хэлдэг. Тухайлбал, гурван салаа vзvvртэй шээмийн гол vзvvр нь 9 ямах урт, дээр нь нар сарны дvрс гарган хоёр салаа vзvvр нь гол vзvvрээсээ гурван хуруу дутуу байдаг. Yvнд шээм гэдэг нь сvлднийхээ vзvvрийг хэлж байна. Салаа vзvvрийн тохойд нь зэрэгцсэн 3 нvх гарган, нvх бvрд нь хоёр гарихтай, нийт 12 гариг зvvлэгэнэ.

    Жадан vзvvртэй шээм нь 9 ямах урт, жэврэхгvй хавтгай цагаан тємєрт гурвалжин vзvvр гаргаж, 9 хуруу єргєн хавтгай дугай тємєрт хоёр хуруу зузаан ирмэг оруулж, дээр нь 27 нvх гаргана. Ингээд гадуур нь исгий, хар бvсээр гадралдаг. Нvх бvрд нь хээр ажраганы дэл, буурын зогдор, онгон ямааны сороор ээрсэн утсаа хараар будаж, нvх болгонд нь 9-ийг хэлэхдэг. Yvнийг хєхєл гэдэг бєгєєд урт нь 1 тохой 2 ямах байдаг. Yvнээрээ жад болон хавтгай дугай тємрєє холбож, 9 тохой урт хус, нарсан мод юм уу тємрєєр иш хийж, хиймороо хєхлийн дор 4 хуруу зайтай газар єлгєнє. Хиймороо сангийн сєрийн дээр суулагадаг. Тус суудлыг єндєр нь 4 тохой, єргєн нь 4 тохой, хад чулуу юм уу тоосгоор бариад хиймороо ас голд нь хатгана. Дєрвєн єнцєг бvрд нь хийморын єнгєтэй адиль туг юм уу чулуун арсланг тавиж, дээр нь сан тавих, галаас сэргийлvvр хийдэг.

    Зэл хиймортой сангийн сєр нь ганц хиймортой сангийн сєртэй ерєнхийдээ адиль байдаг. Адильгvй нь гэвэл ишийнхэн нь єндєр нь сангийн сєрєєс дээш 4 тохой 5 ямах бєгєєд хоёр сvлдний дунд нь єнгєтэй хиймор барлаж, зэл татана. Зарим айл нь хос vлдийн дундаа тугтай зэл хиймор єлгєдєг.

    Ордосчуу жил цагаан сар, баяр дурсгалын єдєр, ямар нэгэн учир агуулагатай єдрvvдэд сан тавин сэржим єргєж, хийморийн сан уншиж, хиймороо дахидаг аж.